Сайн байцгаана уу? Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу. Өнөөдөр 2008 оны 2 сарын 8. Монголын (Дорнын/Сарны байсныг өөрчлөв) цаг тооллоор хаврын тэргүүн сарын шинийн нэгэн.
Өөрийн гэсэн юм бүхэн сайхан. Өвгөдөөс өвлөж авсан цагаан сар маань бүр сайхан. Энэ сайхан баяр нь бидний өвөг дээдэс өвлийн жаврыг өнөтэй даван гарч урин хавартай золголоо гэж, үр хүүхдүүдээ цуглуулан танилцуулах гэж зохиосон баяр гэдэг утгаараа европын зарим том боловч шашны утга агуулгатай баяруудын дэргэд агуу юм даа.
Жил жилийн цагаан сарыг төвөгшөөдөг хандлага их болжээ. Жилдээ нэг гэр орноо хир буртагаас нь салгах юу нь буруу байх билээ??
Харин хар нулимс болох хэд хэдэн зүйл байнаа.
1. Хятадын хог новш болсон барааг оруулж, улсын үнэт хөрөнгө бэлэн мөнгөө хятад руу урсгах хэрэг байдаг юм уу үгүй юм уу. Бэлэг нэрээр нэг нэгндээ дамжуулж тэр хогийг шидэлцэж байхаар үндэсний үйлдвэрлэлийн зүйлсээ билэг тэмдэг маягаар солилцвол яасын? Монголчууд бид 200 жил Манжийн дарлалд байхдаа хэвийн боов ганзгын сурын (хамгийн тэсдэггүй сурын нэг гэдгийг хөдөө өссөн хүмүүс андахгүй) хамт бэлэглээд болоод байдаг байж. Хүүхдүүд цуглуулсан ганзгын сураа бүсэндээ багсайтал хавчуулчихаад түүгээрээ гайхуулдаг байсан гэж аав маань хэлж байсныг санаж байна. Одоо боломжууд эрхбиш арай дээр болсон баймаар.
2. Жил бүрийн цагаан сар дөхөхөөр тэнд ч тэр лам гарч ирж нэг юм яриад энд ч нэг зурхайч орилоод ард түмнийг хэзээ шинэлэхийг мэдэхгүй болтол самууруулах юм. Яг үнэндээ лам нар үүнд хамаатай биш байхаа. Хэрвээ зурхайчид одон орончид мөн бол тэд л үнэн зөв хэлж мэдээлж судлаж байх ёстой. Тэгэхээр манай зурхайчид д ажлаа хийж чадахгүй байна уу даа? Эсвэл ард түмний мухар сүсэг ихссэн байх нь.
Математикч астрономич Jean Meeus сарны үечлэлийг олох маш сайхан алгоритмыг зохиосон байдаг. Түүний “Астрономын алгоритмууд” номон дээр бий. ( Хүсвэл би тэр алгоритмыг нь PHP ч юмуу javascript-р бичээд тавьж ч болох юм)
Түүнээс гадна та бидний хамгийн сайн танилын нэг алдарт Нюьтон маань нарны тоолол сарны тоолол 2-ийг хөрвүүлэх томьёог ч гажилтын хамт зохиосон байдаг шүү дээ.
Энэ жилийн хувьд шинэ сар монголын цагийн бүсээр 2008 оны 2 сарын 7-ны өдрийн 11 цаг 44 минутанд гарч 18:11 жаргасан. Энэ шинэ сар нь битүү буюу хоосон хэлбэрээр дүрслэгддэг тул бид битүүн хэмээн нэрлэж битүүрдэг билээ. Нэр нь хүртэл ийм тодорхой байхад эргэлзэх хэрэггүй. Харин 2008 оны 2 сарын 8 ны өдөр бид шинэлэх нь зөв болж таарч байгаа юм. Хэрэв надад итгэхгүй байвал http://www.timeanddate.com/worldclock/astronomy.html?obj=moon&n=720 хаягаар ороод үзэж болно.
За ирэх жил бас л бөөн маргаан болно бизээ. Ямар ч гэсэн миний үзэж байгаагаар Meeus-ын алгоримтаар монголын цагийн бүсээр ирэх жил 2009 оны 1 сарын 26-ний 15 цаг 56 минутад гарах болно. Тиймээс бид ирэх жил 1 сарын 26-нд битүүрч 27-нд шинэлэх нь зөв юм.
Тэрний дараа жил 2010 оны 1 сарын 15-нд битүүрч 1 сарын 16-нд шинэлэнэ. Харин түүний дараа жил 2011 оны 2 сарын 3-нд битүүрч 4-нд шинэлэх ёстой. Гэх мэтчилэн цаашаа 100, 200 жилээр яг одоо гаргахад ч бэлэн байна. За за би ямар зурхайч биш зурхайчдынхаа ажлыг өмнөөс нь хийхээ болъё! Зурхайч болчих шахлаа. Гэхдээ ирэх жилээс авхуулаад иймэрхүү маргаан бүү гараасай гээд л биччихлээ. Уг нь маргаад байхаар тийм хэцүү зүйл биш шүү дээ.
Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!

2008-2-18 -нд хийсэн нэмэлт.
Тоолол, сарны үелэл 2 маань 2 өөр зүйл. Хятадууд/Ветьнамууд шинэ сар гарсан өдрөө 1-н гээд тоолдог байж болно. Монголчууд тэр өдрийг битүүн хэмээгээд 0 гэж тоолдог байж болно. Тэгээд маргаашнаас нь шинийн нэгэн гэж тоолдог байж болно. Энэ нь уг нь илүү ухаалаг санагдаж байгаа. Яг нарийн учрыг би үл мэднэ. Жилийн эхлэлийн шинэ сарын өмнө ингэж 1 хий оруулж засвар хийх нь одон орны нарийн үндэстэй ч байж болно. Тэр Төгс баясгалант ч билүү монголчуудын барьдаг зурхайнх нь тухай уншиж үзэхгүй бол үүний учрыг олохгүй бизээ. Гэхдээ үүнийг заавал мэдэхгүйгээр тооллоо зөв олж болж байгаа юм. 🙂 Дээр хэлсэнчлэн би ямар зурхайч биш. Хар ухаанаар бодож байгаад “шинжлэх ухаантай” 🙂 хавсраад л энэ нийтлэлийг бичсэн болно.


9 Comments

Ulzii · 2008/02/08 at 19:46

Тэр өдрийг тогтоохын тухайд бол зурхайч нар маргаад байх хэрэг байхгүй.
Чиний хэлж байгааг зөв гэж бодож байна. Нэг удаа би хичээл дээр Германд болдог Остэрны өдрийг тогтоох программ бичих хэрэгтэй болоод тэр талаар харж байсан. Тиймэрхүү алгоритмууд байдаг юм билээ.

Миний бодлоор цагаан сарыг бэлэг тэмдэг болгож биш илүү учир утгатайгаар тэмдэглэж байвал зүгээр юм шиг.

За сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Anonymous · 2008/02/18 at 02:43

shine sar garsan udriig shiniin negen
gedeggui biluu 😉

2 sariin 7 shiniin negen buyuu “New Moon”

badaa · 2008/02/18 at 09:58

Za ene todorhoigui nereer setgegdel bichsen hund handaj helehed bi deerhi uguuleldee todruulga hiigeed dooguur ni zurchihlaa. Todorhoi hariulsan baih gej bodoj baina. 🙂 Toolol, sarny phase gedeg maani 2 uur zuil.
Shiniin 1-nii umnu mongolchuud bitruurdeg. Tegwel hezee bituureh ve?

2009 · 2008/12/10 at 09:16

2009 ond teged tsagaan saryg hedend temdegleh um bol manaihan?

Gunzo · 2009/01/07 at 08:04

Zee ingeed gaduur 2009 oni tsagaan sarin shini negnii margaan ehlej baih shig baina. Sarni muchlug chini Sarni toollin hemjuur biz dee. Tegehleer 2 uur zuil gej helj bolohgui baih aa.
Germand neg kompanid ajilladag 2 hujaa baidag yum. Niled gaigui 2 mergejilten. Nodlin bi negnees n asuusan yum l daa. Tanaihan shine jilee sarni baidal yamar boloh ued temdegledeg ve gej. Hariult n bolohoor: Sar haragdahaa baidag shunu boldog ter uduriig ted nar shine oni ehen gej temdegledeg baina. Ene n manai Mongolchuudihaar bol bituun gesen ug. Tegehler yaj ch bodson Mongol, han 2 iin shiniin negen davhtsah uchirgui bolj baina. Badaa nemelt deeree mash zuv taamaglal devshuulsen baigaa n deerheer batlagdaj baina.
Ingeed ene jil 1 sarin 26 sargui shunu buyu bituun mun bolovch havri ehen sar gedegt itgehgui bna.Tegehleer 2 sarin 26nd bituun, 27nd shiniin negen gdegtei sanal niilj baina.

badaa · 2009/01/07 at 12:24

Iluu sartai jil mil ch geh shig sonin sonin yum yariad 2 sard bolno geed baih shig baina lee. Sanaagaaraa ene jil iluu sartai ene jil dutuu sartai gedeggui l bailgui. Yamar ued ni iluu yamar ued ni dutuu geed baigaag ni yaaj meddeg yum boldoo. Astralogich hun tanidag hun baiwal ene tuhai asuugaad ugwul bayarlana. Bichgeer baih tusmaa sain. 🙂

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2009/01/29 at 17:12

За би өнөөдөр зарим хүмүүс 1 сард цагаан сараа тэмдэглэлээ 25-нд шинэлэх ёстой шүү дээ гэх мэт маргаан дуулаад гэнэт блог архиваа сөхөж үзэв. Энэ тухай ноднин бичиж байхдаа 1 сарын 26-нд битүүрч 27-нд шинэлэхээр байна гэж тогтоож байсан билээ. Гэтэл энэ

Toma · 2011/01/26 at 15:36

hey all. tsagaan sar ba har nulimsiig video helbereer olj ugj chadahuu?

Цагаан сарын маргааныг эцэслэн шийдье « Badral's personal blog · 2011/02/03 at 20:48

[…] шинэлж таарч байх шиг байна. Тухайн өдрийг би 2008 онд Цагаан сар ба хар нулимс бичлэгтээ тэмдэглэж байсан билээ. Би түүнээс хойш 2009 […]

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *