Линүкс дээр миний хамгийн өргөн хэрэглэдэг тушаалууд

Сая нэг файл хайж суугаад та бүхэнд өөрийн хамгийн их хэрэглэдэг хэдэн тушаалаа хуваалцая гэж бодлоо. Тухайн тушаал яаж ажилладагийг тайлбарлаж нуршаад байлгүй юу хийдгийг нь товч дурдъя. Файл удирдах системтэй холбоотой тушаалууд 1. ls -lSr # файлуудыг жагсаана. Хамгийн том нь сүүлд харагдана 2. df -h # дискийн сул Read more…

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа

Нэг програмтай зууралдаад ойрд зав гардаггүй. Ямар програм болохыг нь удахгүй задланаа. 😉 Аливаа зүйл багаас эхэлдэг. Тиймээс та PHP хэлний чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж байвал дараах хэдэн зүйлийг санаж програмаа бичиж байхад илүүлэхгүй. Ямар ч гэсэн хамгийн энгийн 10 зүйлийг энд дурдая. Тэрнээс уртыг бичих зав гарахгүй байх. 1. Давхар Read more…

Eclipse SVN тэй ажиллах

Сүүлийн үед CVS -с SVN рүү ихэнх төслүүд нүүх болов. Албан бус боловч яалт ч үгүй SVN нь CVS-ыг залгамжилан, түүнийг түрж гарч ирж байгааг хөгжүүлэгчид бид харж байна. Өнгөрсөн жил ОпенМН багийнхаа CVS ыг ч би SVN рүү шилжүүлж орхисон билээ. CVS нь Eclipse дээр стандартаар хамт суучихсан байдаг Read more…

Форум модул ба өгөгдлийн баазын загвар

Өнгөрсөн долоо хоногт Болор агуулга удирдах системийнхээ (АУС) форум модультай зууралдсаар өнгөрүүлэв. Энэ модуль нь бусад модулийг бодвол нилээн интерактив интерфейстэй тул цаг нилээн авлаа. Энэ модул нь үндсэндээ хэлэлцүүлэгийн ангилал удирдах хэсэг, хэлэлцүүлэг удирдах хэсэг, сэдэв удирдах хэсэг, бичлэг удирдах хэсэг. тохиргооны хэсэг гэсэн үндсэн 5 дэд модульд хуваагдав. Read more…

Eclipse – PHPEclipse – Aptana – Texlipse

Амралтын өдрүүдэд ОпенМН багийнхаа шинэ вэбийг хийж өнжив. Ингээд вэб хуудас бүтээхдээ өөрийн ашигладаг хэрэгслүүдийн талаар товч дуулгамаар санагдлаа. Учир нь бид бүхэн гадныхан шиг тийм баян хүмүүс биш ба тэр үнэтэй мундаг програмуудыг нь тэр бүр худалдаж аваад байж дийлдэггүй шүү дээ. Оюутан байдаа тэр үнэтэй програмуудыг нь кракдаад Read more…

Эхний үе шат асуудлын анализ – Үүргийн дэвтэр

Програм хангамжийн инженерчилэлийн эхний үе шат болох асуудлын анализын эхэнд (төлөвлөлт хийх үед) “Үүргийн дэвтэр” болон “Системийн тодорхойлолт” бэлтгэх хэрэгтэйг өмнө дурьдсан билээ. Энэ үүргийн дэвтэр нь Зорилгын тодорхойлолт Бүтээгдэхүүний хэрэглээ Бүтээгдэхүүний үйл ажиллагаа (functional requirement) Бүтээгдэхүүний өгөгдлүүд Бүтээгдэхүүний шинж чанар Чанарын шаардлагууд Нэмэлт гэсэн 7 хэсгээс тогтоно. Зорилгын тодорхойлолт Read more…

Монгол ном бэлтгэх латекс хэв

За та бүхэнд амлаж байснаар өчигдөр орой сууж хийсэн латекс номын хэвийн эхийг энд хавсаргалаа. Би өөрөө латекс хамтран хөгжүүлдэг, эсвэл өнө удаан жил хэрэглэсэн мэргэжилтэн биш тул гологдолтой зүйлс олон байгаа байх. Та бүхэн эх кодыг шалгаад сайжруулах зүйлс байвал илгээнэ үү. Энэхүү баримтын эхийг Убунту линүкс дээр texlive Read more…

Програм хангамжийн инженер гэж хэн бэ?

Өмнө амласан ёсоор Програм хангамжийн инженерийн тухай товч дурдъя. Бид програм хангамжийн инженерүүдийг программист гэж нэрлэдэг. Гэвч программист, програм хангамжийн инженер хоёр жаахан ялгаатай. Програм хангамжийн инженер (software engineer) гэдэг мэргэжил програм хангамжийн инженерчлэл (Software engineering) хөгжиж эхэлсэнээс хэдэн жилийн дараа гарч иржээ. Үүгээр хуучны программистуудын үүрэг даалгавар өсөн нэмэгдсэн Read more…

Төслийн хажуугаар хавчуурга тооц

Төсөл төлөвлөлтөндөө хугацааг байнга нөөцтэй авч байх хэрэгтэй. Төслийн хажуугаар өндөр эрхтэй даалгаварууд байнга орж ирж байдаг. Үүнийг тооцож байхгүй бол төлөвлөсөн хугацаандаа дуусна гэж байхгүй. Өнөөдөр шаардлагын тодорхойлолт (Requirement Specification) хийгээд сууж байтал (уг нь энийг менежертэй цуг хийх ёстой байсан боловч нөгөөхийн зав гарсангүй) дарга веб хуудсын инспекторуудийн Read more…

Windows оос Линүкс рүү

Нэг шинэ ПК автал нөгөө виндовс виста гайхалтай ирвээ. Энэ үйлдлийн систем үнэхээр өлгийн дотроо байгаа нь мэдэгдэж байлаа. Eclipse-ээ суулгаад ажиллах гэтэл CVS update хийх үед бичих хандалтын эрх хүрсэнүй гээд болсонгүй. Уг нь би өөрөө администратор эрхтэй байсан тул сайн ойлгосонгүй. 🙁 Дараа нь 1200 еврогоор худалдаж авсан Read more…