Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

May, 2011Archive for

Five days in London

Sunday, May 29th, 2011

5 сарын 7-нд болсон “Монгол орны хөгжилд” чуулганд илтгэл тавих завшааныг тааруулан гэр бүлээрээ очиж амарсан юм. Энэхүү чуулганы талаар өмнөх холбоосоор ороод сонирхож болно.
Эхний өдөр Цэрэнбат ах биднийг тосож гэртээ хүлээн авч хонуулав. Охин маань цэцэрлэгт нь өдөржин тоглож, 2 усан гахайтай наадаж, орой нь Цэрэнбат ахын хүүхдүүдтэй эгч дүүс болов.
Дараагийн өдөр Лондонтой бага зэрэг танилцав. Зүүн гарын дүрэмтэй газар буруу тийш зам харж дайруулчих гээд нэлээн сандрав.
3 дахь өдөр нь чуулган болов. Чуулганы хувьд их сайхан болдог юм байна. Харин арын ажил алба нь их айхавтар зүйл байдаг байна. Цэрэнбат, Базаррагчаа гэх мэт Британи дахь монголчуудын холбооныхон ихэд чармайн, хувиасаа ихээхэн сэтгэл гаргаж амжилттай зохион байгуулав. Бүх зохион байгуулагчид нь талархал илэрхийлье.
Хугацааны хувьд хөлсөлсөн байрнаасаа хамаарч ихэд давчуу болдог юм байна. Мөн бүрэн хэмжээний видео хийдэг байвал тун зүгээр санагдав.
4 дэх өдөр нь зочид буудалдаа хэвтэж байгаад үдээс хойш гарч, чуулганд оролцогч залуу Батэрдэнэ болон тэдний эхнэр хүүхэдтэй танилцан, Лондонгоор нэлээн алхав.
5 дахь өдөр нь Лондонг үзэж автобус аялал хийв. Ихээхэн шахуу байрлалтай, сүрлэг шовх хуучны барилгууд нь сүртэй сайхан юм. Германтай харьцуулахад гудамж, замын хөдөлгөөн замбараагүй, дэд бүтцийн (автобус, метро, төмөр зам, ус зайлуулах суваг …) хувьд сул санагдав.
Мөн нэг хэцүү зүйл нь хоол унд тун тааруу газар юм. Сэндвич нэрт өнөө өлөн цагаанд хавчуулсан загас, өвс ногоогоо л идэцгээх нь их юм.
Оройн нь элчин сайдын яамны ажилтан Мандахцэцэг, Өнөрөө, Цэрэнбат ах, Энх-Эрдэнэ даргатай оройн зоог бариад, Хишигбат ахынд очиж гэр бүлтэй танилцаж хонов.
Дараагийн өдрийн орой гэртээ нисэж ирлээ. Лондон гэж түм түжигнэж, бум бужигнасан үзэхэд илүүдэхгүй, айхтар газар байдаг юм байна. Олон сайхан хүмүүстэй танилцсан, сайхан аялал боллоо.
Цэрэнбат ахад хувийн болон гэр бүлийн зүгээс гүн талархал илэрхийлье.

New integration code for Bolor dictionary

Tuesday, May 3rd, 2011

Хэрэв та Болор толийг өөрийн вэб хуудсанд холбохыг хүсэж байвал эсвэл хуучин кодыг хэрэглэн холбож байсан бол дараах шинэ HTML кодыг ашиглана уу.
Энэхүү кодын хуучнаасаа давуу тал нь

  1. Хэмжээ бага. Зөвхөн ганц мөр код л оруулна. та вэбдээ арзайсан урт код оруулах шаардлагагүй.
  2. Уян хатан. Өөрийн вэбд тохируулан хэлбэр хэмжээ, өнгө дүрсийг дараах хэрэгслийг ашиглан өөрчилж кодоо үүсгэж авч болно.
  3. Хялбар арчилгаа.Болор толийн хайлтын цонхонд ямар ч өөрчлөлт орсон та нэг л удаа холбосон байхад санаа тавих шаардлагагүй. Жишээ нь Болор тольд шинэ хэл нэмэгдэхэд автоматаар таны хайлтын цонхны хэлний сонголтод нэмэгдэнэ.

За дараах хэрэгслээр тоглоод кодоо үүсгээд аваад байгаарай. (Эх: Болор толь)

Та дараах кодыг хэрэглэнэ үү:
Харагдалт:
Харагдалт:
 
Сонгогдсон:
 


Өргөн:
*Утга 145 ба 250 хооронд байх ёстой, өгөгдмөл:160
Өндөр:
*Утга 60 ба 100 хооронд байх ёстой, өгөгдмөл:60
Бичвэрийн өнгө:
default: 633c1c
Дэвсгэр өнгө:
default: ffffff
Хэл:

Bolor dictionary can speak English now!

Tuesday, May 3rd, 2011

Болор толь Британи болон Америк аялгаар ярьдаг боллоо. Британи аялгаар нийт үгийн 90% америк аялгаар нийт үгийн 40% нь хэлэгдэхээр орууллаа.
Мөнхүү компьютер уншсан, хүн уншсан үгсийг ард нь ялган зааж өгсөн болно. Цаашид холбоо үгс болон, жишээнүүдийн дуудлага нэмэгдэнэ.
ДЭлгэрэнгүйг: http://www.bolor-toli.com/index.php?pageId=1 хаягаас уншина уу.