MTC оюутнуудын шалгалт 6 сарын 4-ны даваа гаригийн 11 цагаас 117 тоот танхимд явагдана.
MTC оюутнуудын шалгалт 6 сарын 4-ны даваа гаригийн 11 цагаас 117 тоот танхимд явагдана.
Програм хангамжийн архитектур хичээлийг дараах байдлаар үнэллээ. Өмнө нь 70:30 гэж байсан ч явцын дүн тааруу байсан тул явц 60 шалгалт 40 гэж дүгнэхээр шийдлээ.
Явцыг дүгнэхдээ ирц:5, 3 даалгавар :5*3=15, явцын шалгалт:15, Бие даалт:20, Илтгэл:5
A21101=>34, A20861=>48, A21091=>57, A20921=>39, A20871=>53, A21001=>51, A20841=>46, A21051=>41, A21211=>19, A20971=>60, A21361=>39, A21311=>33
Явцын шалгалт өгөөгүй хүүхдүүд 0 оноогоор дүгнэгдсэн.
Лекц №14. Арван дөрөвдүгээр лекцийн материал. Энэ лекц дээр бид програм хангамжийн тестийн үндэс буюу ямар тестүүд байдаг, хэзээ хэрхэн хийдэг талаар цухас үзлээ. Цаашид Програм хангамжийн чанарын баталгаа салбарт гүнзгийрүүлэн судлах боломжтой.
Харин техникийн концептуудыг JavaEE буюу жава интерпрайс хувилбар дээр жишээ авч тайлбарлалаа. Яагаад томоохон системүүдийг ихэвчлэн .NET бус JavaEE ашиглан шийддэг болохыг мэдэж авсан болов уу.
За энэхүү лекцийг ихэд хүч гарган сонссон оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье! Мөн шалгалтандаа сайн бэлтгээрэй!
Лекц №13. Арван гуравдугаар хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид програм хангамжийн системүүдийн холболт, нэгтгэлийн тухай үзлээ.
Програм хангамжийн архитектур хичээлийн бие даалтад тусламж болгож архитектурын жишээ баримт боловсрууллаа.
Энэхүү баримтыг маш бага хугацаанд тун яаруу гаргасан тул алдаа мадаг мөн дутуу зүйлс (TODO гээд шараар тэмдэглэсэн) бий тул ноорогийн хэмжээнд боловсруулсан гэж үзнэ. Гэвч оюутнууд та бүхэнд хугацаа бага үлдсэн тул байршууллаа.
Програм хангамжийн архитектурын баримтын жишээ.
Нэлээн олон оюутан ганц хоёрхон класс зурчхаад учраа олохгүй яваад байгаа тул МТС дээр анх өгч байсан даалгавраас салган авч, хэргээр маш жижиг жишээ сонгож авсан болно.
Update: 2012.05.02
Сайжруулав. Хувилбар 04 болсон. Холбоос хэвээр.
Програм хангамжийн архитектурын баримтын жишээ.