За сүүлийн үед ном бүр л электрон PDF хэлбэрээр олдох боломжтой болжээ. Миний EBOOKS лавлах л гэхэд 95 000 орчим болсон байх юм. Эдгээрийг зөөврийн компьютер дээрээс уншиж барна ч гэж юу байхав хааяа нэг хэрэг болохоор л ганц нэг шүүрдэж хардаг. Мөн компьютер дээрээс уншихад тух нэлээн муутай нүдэнд ядаргаатай байдаг. Гэтэл сүүлийн үед ebook reader гээч зүйл нэлээн өргөн дэлгэрч байна. Эдгээр нь замд авч явахад амар хөнгөн, мэдрүүлт дэлгэцийн тусламжтай бичиж тэмдэглэх боломжтой (үнэ нь нэлээн нэмэгдэнэ), дуу болон дүр үзүүлэх чадвартай, WLAN холбогдох боломжтой гээд үнэхээр чадахгүй зүйл алга. Мөн баттерей нь ерөнхийдөө хэрэглээнээсээ хамааран 2-с дээш өдөр эсвэл 1500 хуудаснаас дээш уншилт хийтэл барих тул үнэхээр хангалттай юм. Liberto гээд нарны гэрлээр ажилладагийг ч л хийчихсэн байна лээ. Хөгжүүлэгчид мөн уншихад нүдэнд хялбар, нэлээн дэлгэмэл өнцгөөс гялбахгүй харагдах боломж зэргийг анхааран дэлгэцэнд өндөр анхаарал хандуулан хөгжүүлжээ. (усан ч юмуу нано ч юмуу бөмбөлөгөөр бүрсэн байдаг дуулдана.)
Энэ төхөөрөмж одоохондоо харин үнэ нэлээн өндөртэй л байна. Гэхдээ удахгүй буурах биз. Та ийш тийш явахдаа 2 зузаахан ном аваад явахад л ямар хүнд ядаргаатай байдаг билээ. Харин одоо ном биш хэдэн мянган номтой номын сан авч явж чадна гэсэн үг.
За нэлээн хэдэн моделууд хайж үзсэнээс энгийн ном шиг А5 (15,5 x 21,6 см) хэмжээтэй, засвар хийх боломжтой тул iRex iLiad Book Edition.ER820-XW-GR, Amazon Kindle DX хоёр нэлээн таалагдлаа. Цааш гэхдээ нэлээн хайж байж авнаа.
Sony PRS загварууд, Bookeen Cybook Gen3, BeBook зэрэг 300Euro орчим үнийн ангилалын загварууд 6″ жижиг дэлгэцүүдтэй тул iPod, iPhone, Android зэргээс нэг их сүртэй ялгаатай санагдсангүй. Харин Digital Reader 1000S 10.2″ сайхан том дэлгэцтэй боловч үнэ нь арай дэндүү өндөр байв.
Plastic Logic бас нэг айхтар зүйл танилцуулаад байгааг дараах видеогоос үзнэ үү. Даанч 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Categories: Ерөнхий

11 Comments

Александр · 2009/06/25 at 06:14

Сайхан сонсогдож байна шүү. мп3 шиг үнэ нь хямдраад сонголт арвитай болоосой тэгвэл ч Ёстой номын сантай болох байх даа

odkoo · 2009/06/25 at 20:18

hi nadad tuslahyg husei minii com ogt duu ni ajillahaa bolichihloo yah ve

ulzii · 2009/06/25 at 20:57

ene humuus neeree sanaaniihaa zorgoor yum bichih yumaa. yuruusuu haana yu yaj asuuhaa meddeggui yumuu haashaa yum.

ochko · 2009/06/26 at 03:20

Хэрэгтэй мэдээлэлэ өгсөнд баярлалаа.

zolboo · 2009/06/28 at 12:08

er n ih zugeer ed baina.eniig yaj zahialj avchruulj boloh ve. chi bodwol avah gej baigaa bololtoi. nadad yaj zahialj avah tuhai zovlooch

Ганаа · 2009/07/03 at 13:36

Кинделийг оруулж ирээсэй. http://www.kindel.com/. Уншиж байгаа файлууддаа тэмдэглэгээ хийж болдог л байх даа. Headlighter-аар тодруулдаг шиг.

Melug · 2009/07/14 at 07:54

Нээрээ бас нэг иймэрхүү зүйл нэлээн дээр гарсан байсан. linuxjournal.com сайтын сэтгүүлүүд дээр их байна лээ дээ. e-paper гэдэг технологи гарсан энэ нь зүгээр л цаас гэсэн үг харин нэг дэлгэцэн дээр зурагдсан зүйл нь дахин процессороос ч юмуу сигнал дүрс дамжуулахаас нааш унтардаггүй тог ашигладаггүй л гэх юм даа. Энэ e-paper-тэй компьютер нь линуксын тархацтай хамт их хямдхан зарагддаг. Тэгээд notebook шиг тэгэхдээ арай жаахан том л доо хэхэ.

badaa · 2009/08/06 at 11:32

USA-gaas huneer zahij awchruulbal deer baih. Bi ungursun 7 honogt Sony PRS 505S -iig hudaldaj awsan bolowch Graphicaaar scannerdaj oruulsan dokument file-iig unshih geed 500 huudas doosh usreed butsaagaad 10-d huudas neg negeer ni erguulj baital gatsaad untraah getel On/Off towch ni ajillahgui automataar yu ch hiihgui 1 tsag bolohod untrana gesen ni untrahgui gatschihdsan tul argaguin erhend butsaachihsan. Odoo suuliin Kindle DX (Kindle 1,2 hoyuulaa taalagdaagui) germand orj irwel l turshij uzeh sanaatai. Ene huwilbar ni zuwhun USA markt deer zaragdaj baigaa geed end orj irdeggui ee. USA.gaas awchruulahaar interneteer unegui nom shuud tataj awah ni ajillahgui geheer ni alban yosoor orj irehiig ni huleegeed l suuj baina daa.

Зулаа · 2009/09/25 at 07:14

Сайн бна уу? PDF ном хийдэг үнэгүй програм юмуу эсвэл хаанаас татаж авч болох талаар хэлж өгөөч. Би номын санд ажилдаг сканердсан номоо PDF хэлбэрт оруулах хэрэгтэй бна. Баярллаа.

Dogi · 2011/02/22 at 11:14

Би саяхан Amazon Kindle eBook reader авсан. 139$ + Арьсан гэр 34$ асууж лавлах зүйл байвал Offline үлдээгээрэй 🙂

Dogi · 2011/02/22 at 11:15

dorjsuren914@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Аюулгүй байдал

Naadam festival

Наадам болоход сэтгэл сэргээд сайхан байдаг ч хэцүү санагддаг 2 зүйлийн нэг нь буруу өнгөтэй далбаа, нөгөө нь Монгол цэргийн сүр хүчийг илэрхий дараад зогсохгүй, алиа салбадай мэт харагдуулдаг энэ хувцас билээ. Ямар сайн ерөнхийлөгч Read more…

Ерөнхий

Should we translate or transcribe or transliterate?

За нэг жигдэрч өгдөггүй, нийгмээрээ талцаж үзэлцэж үзэлцсээр одоо эх хэлээ эвдэж дуусаж байгаа нэг сэдвийг хөндчихье. Гадаад үг, нэр томьёог хэрхэн орчуулах вэ гэдэг сэдэв. Би өөрөө хэлний эсвэл орчуулагч мэргэжилтэй хүн биш л Read more…

Ерөнхий

Terms of data warehousing & business intelligence

Гүнчээгийн тавьсан асуулт: “Oiriin uyed Data warehousing, business intelligence gesen oilgoltiin talaar ih yarih boljee. Ene talaar uuriin bodloo huvaaltsaj boloh bolov uu?” Бололгүй яахав. Гэхдээ би эдийн засгийн информатикч биш тул буруу ойлгодог байж Read more…