За та бүхэнд амлаж байснаар өчигдөр орой сууж хийсэн латекс номын хэвийн эхийг энд хавсаргалаа. Би өөрөө латекс хамтран хөгжүүлдэг, эсвэл өнө удаан жил хэрэглэсэн мэргэжилтэн биш тул гологдолтой зүйлс олон байгаа байх. Та бүхэн эх кодыг шалгаад сайжруулах зүйлс байвал илгээнэ үү.
Энэхүү баримтын эхийг Убунту линүкс дээр texlive ашиглан бэлтгэсэн болно. Үүсгэгдсэн PDF файлын чанар хангалттай сайн биш байж болох юм. Та бүхэн яаж сайжруулж болох тухай зөвөлгөө өгөөрэй.
Монгол хэл маань латекс/текс орчинд хаа очиж сайн дэмжигдсэн байдаг нь берлиний их сургуулын доктор Oliver Corff -той холбоотой болов уу. Тэрээр montex пакетыг бэлтгэсэн бөгөөд одоо монгол бичгийг дэмжилт хийгээд дуусч байгаа юм шиг байна лээ.
Мөн таван хэлийн толь бичгийн төсөлтэй нь та бүхэн www.pentaglot.net хаягаар ороод танилцаж болох юм байна.


1 Comment

batzaya · 2007/06/21 at 06:53

hi.. bi anagaahiin hicheelee mongol ruu orchuulj bga yumaa.. tegeed teriigee PDF bolgoh gesen yuma.. ingehiin tuld zaaval deerhi kodoo huulj avaad yaj zasvarlah ve? anhnii tuslamjiin talaar neg goy eh beldeed avah gesiimoo 🙂 tuslaarai..

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *