Сүүлийн үед монголд залуучууд Үбүнтү (Ubuntu) гэж овоо ярьж бичдэг болжээ. Гэхдээ харамсалтай нь Wubi хэрэглэж суулгаж ашиглаад магтаад байх юм. Энэ бол ёстой хэрэггүй, бүтэхгүй эд. Учир нь Wubi-гээр суулгасан Ubuntu үйлдлийн систем виртуал файлын системээр ажилладаг! Хялбархан хэлбэл Виртуал машинаас сүртэй ялгарах зүйл байхгүй. Файлын системээ виртуал файл системээр суулгадаг. Эхлэхдээ асар уднаа гэсэн үг. Диск имежээ задлаж тавиад дэлгэж уншинаа гэсэн үг.
Мөн ямар нэг кернел эсвэл системийн шинэчлэлт хийхэд асуудал гарах магадлал өндөр. Учир нь Виндовс эхлүүлэгчид Үбүнтү цөмөө зааж өгдөг. Гэтэл Үбүнтү өөрөө стандартаар GRUB booter ашигладаг тул шинэчлэл хийсний дараа тооцоолуур тань эхлэхгүй байхад гайхах зүйл байхгүй.
Виндовс дээр ингэж суулгасан Үбүнтү-гээс Үбүнтү дээрээ виртуалбокс (Virtual box) суулгаад тэр дотроо виндовс суулгаад ажилласан нь илүү хурдан байх болно!
Мөн энэ дашрамд ам нээсэн дээрээ нэг зүйл хэлчихэд энгийн хэрэглэгчид Линүкс ашиглахад вирустэнэ гэсэн зүйл байхгүй амар мэт ойлгоод байх шиг байгаам. Үгүй ээ, вирустэхийн хувьд вирустэнэ. Линүксд зориулж бичсэн вирус одоо эрчимтэй нэмэгдэж байна. За ингээд хэлчихээр хүмүүс бас за за ялгаагүй зөндөө линүкс вирус гараад ирэхээр виндовсоос ялгаагүй гацаж гөлийгөөд явуургүй болох эд байна гээд унадаг. Бас ийм бишээ, вирустэх нь гайгүй! Линүкс кернел, файл систем зэрэг нь маш сайн програмчлагдсан! Тиймээс виндовсынх шиг олон вирус гарч ирэхэд тун хэцүү бөгөөд гараад ирлээ гэхэд рүүт эрхээр ажиллаагүй тохиолдолд үндсэн системд сүртэй аюул учруулж чадахгүй. Ямар ч гэсэн монголд хамгийн өргөн дэлгэр болсон форматлах гэдэг асуудал бол бараг гарахгүй дээ. Миний энэ муу навсгар лаптоп дээр Hardy Heron 2008 оноос хойш л явлаа. Форматлах хэрэг гарсангүй өдий хүрлээ дээ.

Categories: Линүкс

3 Comments

Өлзий · 2010/02/20 at 08:55

Сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Би таниас хэдэн зүйл асуух гэсэн юм. OpenMn багт байдаг дээр нь нутагшуулалт орчуулгын талаар нилээн их ажил хийсэн гэдгийг чинь олж мэдлээ. Би бас энэ чиглэлээр сонирхож судалгаа хийж суралцаж байгаа нэгэн оюутан билээ 🙂 Надтай холбоо барьвал баярлах байна

Anonymous · 2010/02/23 at 03:07

gehdee uneheer Linux sudlii gevel Ubuntu-n cusomt Kernel-r yavah ni neeh sain sanaa bish l baih da. Yahav ajilluulahad Ubuntu ni hamaagui hyalbar yum l da. Wubi helj baigaa deer tanitai sanal neg bainaa.
Er ni neeh medehgui bol zugeer Windows-doo Virtuax Box suulgaad yavahad hussen kernelee hussen distro deeree turshilt hiigeed yavaad baij boldog shu de.
Ug ni zaaval Ubuntu gelgui olon distro-uudiig zoriulaltaar ni suulgaad medeed yavbal zugeer yumsan.

Miigaa · 2010/12/23 at 12:14

Форматлах хэрэг ч нээрээ бараг л гардаггүй шүү. Харин Windows бол шал ондоо….

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *