Амралтын өдрүүдэд ОпенМН багийнхаа шинэ вэбийг хийж өнжив. Ингээд вэб хуудас бүтээхдээ өөрийн ашигладаг хэрэгслүүдийн талаар товч дуулгамаар санагдлаа. Учир нь бид бүхэн гадныхан шиг тийм баян хүмүүс биш ба тэр үнэтэй мундаг програмуудыг нь тэр бүр худалдаж аваад байж дийлдэггүй шүү дээ. Оюутан байдаа тэр үнэтэй програмуудыг нь кракдаад хэрэглээд байдаг байлаа. Одоо харин тэр бүр хууль зөрчөөд байж болохгүй юм аа. Тиймээс үнэгүй нээлттэй эх бүхий програм хангамжаар тэр айхтар үнэтэй програмуудыг орлож чадахуйц орчиныг бүрдүүдэхийг зорьсон юм. Вэб хөгжүүлэл хийхдээ би ихэвчилэн PHP ашигладаг тул PHP, JS, HTML, CSS зэргийг засварлах хэрэг их гарна.
Оюутан байхдаа Жава хэл дээр програм бичих гэж Eclipse хэрэглэж сурсан ба үнэндээ Жава хэлийг түүнээс өөр зүйл дээр илүү бичих аргагүй тийм сайн орчин юм гэдгийг мэдэж авсан билээ. Eclipse хэрэглэдэг хүн бүр түүний ямар хүчирхэг, тогтвортой програм хөгжүүлэхэд таатай байдгийг мэднэ дээ. Тиймээс Eclipse-н PHP плагин хайж гарав. Ингээд PHPEclipse гээч зүйлийг олж авав. Энэ миний одоо хэрэглэдэг хамгийн дуртай PHP засварлагч болж чадсан. Урьд өмнө нь ultraedit болон PHPedit хэрэглэж байгаад нэг хэсэг Zend studio гээч айхтар эдийг кракдаж байгаад хэрэглэж эхлээд байлаа. Zendsudio хэдийгээр хүчирхэг сайн програм мөн боловч PHPEclipse-ийн хажууд надад юу ч биш санагдсан. Магадгүй миний амт өөр байсан юм боловуу бүү мэд. Zendstudio-d байдаг бүх зүйл PHPEclipse дээр байдаг. Код шинжээч болон зөвлөөч, баримтжуулагч, шалгагч гээд CVS/SVN дэмжилт бүх зүйлс бий. Мөн янз бүрийн файл класс тодорхойлогч руу маш амар харайгаад харайгаад оччихно. Файлын хэсгүүдийг эвхэнэ. Кодын тайлбарыг dokbook-д тохиромжтойгоор янзын гоё хийнэ. Автомат код форматлагчтай! Үнэгүй. Нээлттэй эх. Үнэндээ л супер, супер.
PHPEclipse- ээр зөвхөн PHP засварлахад тохиромжтой байдаг тул CSS,JS,HTML засварлах чадвартай плагин хэрэг болов. Их олон янзын Eclipse плагин байдаг юм байна. Ингээд Aptana хэмээх сайхан эдийг олж авсан юм. Энэ нь маш сайхан CSS, HTML, JS засварлагч юм. Eclipse нь ямар ч үйлдлийн системүүд (Виндовс, Линүкс, Юникс, Мак гээд) дээр маш тогтвортой ажилладаг ба бүх плагин-үүд нь бүгд ажиллана. Tex/LaTeX хүртэл плагин саяхан олж суулгаад хэрэглэж байгаагаа дуулгасан байхаа.
Ингээд эдгээрийг (Texlipse -ээс бусад) би 2005 оноос эхлэн өнөөг хүртэл хэрэглэж байна даа. Үнэхээр сэтгэл ханамжтай явдаг. Та хэрэглээд үзээрэй. Салж чадахгүй болно шүү. 🙂
Сүүлийн үед хэдэн залуус EasyEclipse гээд Eclipse -ийг төрөл төрлөөр нь пакетлаад гаргадаг болсон харагдсан. Жишээлбэл PHP хэлийн нь хувьд миний энэ ашигладаг орчин байх жишээтэй. Java, Perl, Python, C/C++ гээд хэлүүд дээр бас тус тусынх нь зориулалт тохиргоо бүхий сайн орчинг бүрдүүлсэн байгаа. Залхуу тань хүрч байвал бэлнээр нь энэ EasyEclipse-г татаж аваад суулгаж ч болох юм.


12 Comments

SE · 2007/06/18 at 08:12

netbeans -iig ashiglaj uzsen uu,

badaa · 2007/06/18 at 08:14

Uzseen. Dawgui. Gehdee bi eclipse Visual Editortoi ni ashiglachihdag.

Ulzii · 2007/06/21 at 12:58

Woow,
Suuliin ued humuus ih blog bichdeg bolsniig haraad chinii blog baidaggui yum bolovuu gej haij suulaa. Chamaig chanartai sain yum bichij baih bolovuu gej bodsoniih l doo. Harin unuudur sanamsargui yavj baigaad olloo. Saihan saihan bichleguudee urgeljluuleerei. Jinhene yum surch medeh gesen hund ih hereg bolno shuu.

Ene bichlegtei holbootoi asuuhad:
Chi neg eclipse ashigladaguu. Bi Eclipse g bas Java uzej baihdaa ashiglaj ehelsen l dee. Harin php bolon html hamt hiih geheer joohon holildood sonin bolood bna. bas deer ni ene Semesterees J2EE uzeed bur ch hachin yum bolj baih shig. Minii asuuh geed baigaa yum bol ene bugd uneheer neg eclipse deer asuudalgui ajillaj chadahuu. Zag zav chini baival eclipse deer php-g yaj debug hiidgiig tailbarlaad ugvul ih l sain bna. 🙂

Za tegeed chinii blogoor bainga zochilj bainaa. Asuuh yum baival ch asuuj baiy.

Mach’s gut, bis dann.

zoloot · 2007/08/23 at 08:25

hi. bi chamtai adil eclipse ashigladag l daa. gehdee Adobe Flex Builder iin plug ni ihevchlen ashigladag ge uu dee. neg yum asuuh gesiin. bi PHPEclipse iig suulgah gesen chini exe ni oldohgui yum yaj suulgah talaar jaahan tuslaach. plug in iig ni tataad avchihsan bdag suulgaj meddeggui. ichmeer ch yum shig hehe. thanks.

Badaa · 2007/08/23 at 08:40

Neg Eclipse? Tiimee.
Holildood baih yu baihaw. Ihenh programming plattformuud Perspective window-uudtaigaa baidag. Jisheelbel PHP, PERL bailaa gehed Java perspective deer bish tus tusynhaa perspective deer bichigdene.
Window->Open Perspective->Other -iig harna uu.
HTML, JS, PHP -iin huwid aptana suulgachihsan baihad dawgui.
Projectuud emhlehed tany uuriin chini systemtei ajillagaa l tus boloh baih. Yamar ch program ashiglasan ter tanias hamaarah bolow uu. Debug hiihdee DBG heregledeg. Yaj hiih tuhai ni zohiogchiih ni huudsaas oldono. Eswel ih bagsh google heregle.
Herew ta student bol bagshaasaa sain asuu. Ted nadaas iluu helj ugnu.

Badaa · 2007/08/23 at 08:55

Eclipse plug suulgahdaa exe ashiglah hereggui.
tatsan file-aa eclipse lawlah ruugaa zadlahad eclipse/plug-in dotor fileuud ni orson baih bolno. Eclipse-ee ehluul. ingeed l boloo.
Eswel tataj awahguigeer Help->Software Updates->Find and Install heregle. Zaawar ni

http://www.plog4u.org/index.php/Using_PHPEclipse_:__Installation__:_Installing_PHPEclipse

bii.

zoloot · 2007/08/23 at 09:31

маш их баярлалаа. өгсөн линкийн дагуу орж үзээд суулаглаа. бүх юм ок. Дахин баярлалаа.
Золоо

chc · 2007/09/17 at 09:05

Eclipse deer Yaj PHP code bichih uu?
Tand zav bval jijighen jishee uzuuleech

badaa · 2007/09/17 at 09:13

http://www.plog4u.org/index.php/Using_PHPEclipse
uzne uu.

Anonymous · 2007/09/18 at 03:54

thanks

Хишигбаатар · 2007/09/24 at 23:57

Minii huvid Eclipse – PDT – Aptana heregledeg.

badaa · 2007/09/25 at 08:09

Jiliin umnu PDT (uuseed 1 jil bolson baisan) PHPeclipse-iin haana ni ch hurehgui baisan. Gehdee PHPEclipse suuliin jil gariun hugatsaand yamar ch update hiigeegui. Harin PDT owoo hiigeed baigaa haragddag. PHPEclipse-ees ilerhii iluu bolohoor ni shiljih bodoltoi yawdag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *