Өнгөрсөн долоо хоногт Болор агуулга удирдах системийнхээ (АУС) форум модультай зууралдсаар өнгөрүүлэв. Энэ модуль нь бусад модулийг бодвол нилээн интерактив интерфейстэй тул цаг нилээн авлаа.
Энэ модул нь үндсэндээ хэлэлцүүлэгийн ангилал удирдах хэсэг, хэлэлцүүлэг удирдах хэсэг, сэдэв удирдах хэсэг, бичлэг удирдах хэсэг. тохиргооны хэсэг гэсэн үндсэн 5 дэд модульд хуваагдав.
Эхний 2 хэсэг харьцангуй амархан тул нэг их цаг алдалгүй амжуулав. Сэдэв ба бичлэг удирдах хэсэгт нилээн цаг зарсаны нэг нь хэрэглэгчид BBcode орууулахыг зөвшөөрөх BBcode parser класс болон хэрэглэгчид заавал код бичүүлэхгүй шууд оруулах интерфейс хийх байлаа. Regular Expression (энгийн илэрхийлэл гэж орчуулагдах уу?) бичээд маш жижигхэн класс үүсгэв. Хэрэглэгчийн интерфейс хэсэгт Болор АУС-ийн WYSIWYG засварлагчаар ашигласан TinyMCE -г ашиглалаа.
Мөн найдвартай байдлын үүднээс хэрэглэгчээс HTML, PHP, TAG (тэмдэглээс гэж орчуулагдах уу) зөвшөөрөхгүй гэхээр хэрэглэгчид PHP, HTML код оруулж хэлэлцэхэд бэрх болох гээд байсан тул зөвшөөрөхөөр оруулж оруулсан өгөгдлийг шинжлэн найдвартай хадгалах гэж жаал цаг зарлагадав. Модул одоогоор ерөнхийдөө дууссан бөгөөд сэдэв эхлүүлэгчид өөрийнхөө сэдвийг засварлах, төлөв тогтоох, модераторуудад сэдэв болон бичлэг удирдах боломжуудыг нэмэх л үлдэв.
Энд төлөв тогтоох гэдэг дээр наалттай юу зарлал уу гэсэн биш энэ сэдэв шийдэгдэж хаагдсан уу үгүй юу? Шийдэл баталгаатай юу үгүй гэдгийг заах юм. PHPBB ч юм уу vbulletin дээр ийм боломж байдаг эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн надад тун хэрэгтэй мэт санагдаад ийм боломж нэмэв.
MYSQL өгөгдлийн баазын загвар гаргахдаа би DBDesigner хэмээх үнэгүй програм хангамжийг ашигладаг. Ямар ч гэсэн миний хэрэгцээг хангаад байдаг сайн програм. Линүкс виндовс аль алин дээр нь асуудалгүй ажиллана. Энэхүү програм ашиглан гаргасан форумын өгөгдлийн баазын загварын хураангуй хэлбэрийг доор хавсаргав. (MSSQL өгөгдлийн баазын загвар гаргахдаа би visio ашигладаг.)
Болор форумын өгөгдлийн баазын загвар
Өгөгдлийн баазын загвар гаргаж явах нь тухайн бүтээгдэхүүнийг гаргасаны дараа арчилан сайжруулах, баримтжуулах зэрэгт онцгой ач холбогдолтой байдаг. Хэрэв та загвараа эхлэж гаргадаггүй бол өнөөдрөөс эхлэн үргэлж загвар гаргаж явж байгаарай.


3 Comments

Ulzii · 2007/06/21 at 13:06

Hi,

Chinii ene CMS chini unegui yumuu, Tataj avch turshij boloh uu? Ene olon unegui bainga sain hugjij baidag CMS uudiin hajuud amjilt olj chadahuu. bi say neg gazar dadlaga hiigeed TYPO3 iig joohon sudalsan, uneheer tasarhai uym bilee. Uneheer tasarhai yum bilee.

badaa · 2007/06/21 at 20:33

Харамсалтай нь Болор CMS үнэтэй. Удахгүй openmn -ы шинэ вэб түүнийг ашиглан бэлэн болно. http://www.bolorcms.com -ын монгол хэл дээр энэ системийн тухай ганц нэг өгүүлбэр нэмэгдэж байгаа. Ямар ч гэсэн Type3, Joomla/mambo-гоос дутахгүй. Харин ч архитектур, концепт, кодчилолын (объект хандалтат) хувьд илүү байхаа. Яагаад гэдгийг нь дээрх вэбээс уншаарай. Хэрвээ үнэгүй нээлттэй гаргавал маш хурдтай хөгжүүлэх design pattern-тай тул илүү амжилт олж магадгүй л байх. Гэхдээ цаашид ч үнэгүй нээлттэй гаргах бодолгүй л байна.

Davka · 2007/07/16 at 05:11

VISIO-g haanaas avch boloh ve?

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *