Болор тольд хамгийн олон хайгдсан боловч олдоогүй үгсийн нэгээр outsourcing ба offshoring тодорсон байна. Тиймээс өнөөдөр ямар ч гэсэн нэг орчуулга заавал хийх хэрэгтэй юм байна гэж үзээд:
Outsourcing = Гаднын үйлдүүлэл гэж оноов.
Компанийн зарим хэсэг, үйлдвэрлэл, ажил, процессийг өөр компанид даатгах үйлдэл билээ.
Offshoring = Гадаад үйлдүүлэл гэж оноов. Offshoring нь өөр улсад оршин үйл ажиллагаа явуулдаг компаниар Outsourcing хийлгэх буюу компанийн зарим хэсэг, үйлдвэрлэл, ажил, процессийг хямд өртөгтэй гадаад улсад буй компанид даатгах гэсэн утгатай тул дээрх оноолтыг хийв. Тольд тухайн үгсийн тайлбарыг давхар хавсаргасан тул асуудал гарахгүй байх гэж үзлээ. Илүү оновчтой орчуулга танд байвал сэтгэгдлээр үлдээнэ үү.


7 Comments

Altang · 2010/05/31 at 10:42

Үүнийг монголоор ацаглалт, ацаглал гэдэг. Гэвч зарим нэгэн хүмүүс таашаагаадгүй, эсвэл өөр шалтгаанаар хэрэглээнд нэвтрэхгүй байгаа. Толь бичгээс хайж үзвэл “өөрт оногдсон ажил явдлыг бусдад хөлс төлөөлөн гүйцэтгүүлэх; улсад тушаах сүүг ацаглав” гэж бий.

badaa · 2010/06/02 at 10:57

Гоё орчуулга байна. Баярлалаа. Тольд солиод оруулчихлаа.

bayarsaikhan · 2010/06/14 at 11:57

ацаглалт, ацаглал гэж анх удаа сонслоо. за орчуулаад оноох ч яахав болж байна. хамгийн гол нь хэрэглээнд нэвтрүүлэх л ажил байна. даа.

User · 2010/06/29 at 16:51

ацаглах гэдэг чинь зөвшүүдээ Бид өөрсдөө монгол хэлээ сайн мэдэхгүй болохоор гадаад үгийг дэндүү махчилж олон үгээр орчуулах юм

Lodoiravsal · 2010/12/12 at 16:25

Энэ үг “Тунгалаг тамир” кинонд тодорхой гардаг. Итгэлт баян “Өөр өртөөний ажлыг ацаглан авч гүйцэтгэсний хөлсийг хошуунаас гаргахаар болсон” захидал хүлээн авдаг даа. Харин ацаглалт гэх буруу болвуу. Ацаглаа ч юмуу монгол хэлний мэргэжилтнүүдээс лавлаарай. үйл үг нь бол ацаглах.

badaa · 2010/12/13 at 13:25

Баярлалаа. Тийм байна. Ацаглалт гэж нэр үүсгэх буруу юм байна. Үүсгэхээр бол Ацаглаа гэж үүсгэх үгүй бол ацлан хийх үйлээр нь ярих ёстой юм байна. Тольдоо ацаглаа болгоод засчихлаа.

Банзрагч · 2020/11/28 at 09:54

Ацаглаа гэдэг үг арай л биш байна шүү, аутсорсинг гээд оруулж болдоггүй юм уу, компьютер гэдэг шиг

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *