Нэг програмтай зууралдаад ойрд зав гардаггүй. Ямар програм болохыг нь удахгүй задланаа. 😉
Аливаа зүйл багаас эхэлдэг. Тиймээс та PHP хэлний чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж байвал дараах хэдэн зүйлийг санаж програмаа бичиж байхад илүүлэхгүй. Ямар ч гэсэн хамгийн энгийн 10 зүйлийг энд дурдая. Тэрнээс уртыг бичих зав гарахгүй байх.
1. Давхар хашилтын (“) оронд дан хашилт хэрэглэж байх. Жишээлбэл: “Хариу: $result” -ийн оронд ‘Хариу: ‘. $result гэх мэт. PHP хөрвүүлэгч (интерпретор) давхар хашилт доторх зүйлсийг шалгадаг ба дан хашилтад байгаа зүйлсийг шууд залгадаг тул таны програмын хурдад эерэгээр нөлөөлнө. Мөн кодын эмх цэгцэд сайнаар нөлөөлнө.
2. If нөхцөл шалгахдаа хамгийн магадлалтай зүйлсээ эхэнд шалгаж байх хэрэгтэй. Таны програмын хурдад сайнаар нөлөөлнө.
3. Цикл хэрэглэх болбол аль болох for, foreach, while (each() list()) гэсэн дарааллаар хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь for, foreach while (each() list()) хурдан байдаг.
Жишээлбэл: for ($i=0; $i<$len; ++$i) бусад хувилбаруудаасаа хамгийн хурдан нь. For цикл дотроо нөхцөл шалгахдаа функц бүү дууд! Жишээлбэл: for ($i=0; $i<$strlen($str); ++$i) биш $len=strlen($str); ($i=0; $i<$len; ++$i); хэрэглэвэл таны код илүү оптимал хурдан ажиллана. Мөн PHP4 шинжээчийн хувьд Postfix буюу ($i++) алхмын оронд prefix (++$i) алхам хэрэглэвэл таны код шинжээчээр илүү хурдан шалгагдах тул бас хурдыг бага ч гэсэн нэмэгдүүлнэ. PHP5-ын хувьд онцын ялгаа мэдэгдэхгүй болсон байсан. 4. Юникод өгөгдөлтэй ажиллаж байгаа бол та өгөгдлийн баазад бичилт хийхийнхээ өмнө mysql_query('SET character_set_client=utf8'); mysql_query('SET character_set_connection=utf8'); функцүүдийг заавал дуудаарай. Тэгвэл танд өгөгдлийн кодчиллын асуудал гарахгүй. 5. mysql_escape_string() функцийн оронд mysql_real_escape_string хэрэглэж бай. Учир нь mysql_real_escape_string функц тухайн өгөгдлийн кодчиллыг харгалзаж үздэг тул илүү найдвартай. 6. Энгийн илэрхийлэл ашиглахдаа ereg функцүүд биш preg функцүүд ашиглаж байвал илүү хурдан. 7. Өгөгдөл хэвлэхдээ echo, print, printf гэсэн дарааллаар функцүүдээ сонгох хэрэгтэй. Яагаад эхлээд echo -г сонгох хэрэгтэй вэ гэвэл өгөгдлийг шууд гаралт руу тушаадаг тул энэ 3 дотроо хамгийн хурдан нь. Урьд нь PHP3 дээр print хамгийн хурдан нь гэгддэг байсан боловч PHP4-с хойш биш болсон. 8. Ховдог байх хэрэггүй. 🙂 Өгөгдлийн баазаас өгөгдөл уншихдаа хаа сайгүй SELECT * FROM table гэж авах хэрэггүй. Зөвхөн хүссэн талбараараа авч байх хэрэгтэй. SELECT fieldname FROM table гэх мэт. Адгийн наад зах нь хүснэгт шалгах үйлдлийг хэмнэнэ. 9. Заагч (Reference) ашиглаж байх хэрэгтэй. Ямар нэг хувьсагчид хуулбарлаад яваад байвал таны серверийн физик санах ойд хадгалагдах ба серверийн хүчин чадалд муугаар нөлөөлнө. Жижиг хэмжээний скриптүүд дээр сүртэй ялгаа мэдэгдэхгүй боловч томоохон хэмжээний програмууд дээр илэрхий ялгаа ажиглагддаг. PHP5 аас өмнөх хувилбар дээр хуулбартай ажиллах нь илүү хурдан гээд хөгжүүлэгчид ихээхэн ашигладаг байсан бол PHP5-с хойш эсрэгээр эргэсэн. 10. Залхуу холболтоос зайлсхий. PHP файлын толгой бүр дээр шууд файлуудыг холбоод яваад байх нь утгагүй. Яг зайлшгүй хэрэгтэй газар нь функц дотроо холбоод явах нь илүү үр ашигтай. Зарим үйлдэлд огт хэрэггүй үед бүхэл бүтэн файл эсвэл класс үргэлж холбох нь утгагүй. Эцэст нь кодыг маш эмх цэгцтэй, тайлбартай бичиж явах нь туйлын чухал. Яаж эмхэлж цэгцлэх талаар янз бүрийн жишээ баримтууд инэтээр дүүрэн бий. Олж аваад уншицгаана бизээ.


3 Comments

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2007/06/19 at 13:35

PHP програмчиллын талаар зарим нэг зөвөлгөө өөрийн туршлага дээр үндэслэн өмнө бичиж байсан дээрээ нэмье! Хэрэв та гурваас дээш жилийн туршлагатай бол минийхээс илүү тул цааш унших хэрэггүй байхаа.

1. Харьцуулах үйлдэл.
PHP маш өргөн боломж олгодог с

Chloe · 2009/03/08 at 08:27

Good Day. Howard Hughes was able to afford the luxury of madness, like a man who not only thinks he is Napoleon but hires an army to prove it.
I am from Madagascar and , too, and now am writing in English, give please true I wrote the following sentence: “Women fashion trends and beauty product reviews reported by our fashion and shopping experts.”

Thanks for the help :(, Chloe.

Margad-erdene · 2012/02/17 at 15:11

Их гоё зөвлөгөө байна багшаа би php ашигладаг гэхдээ бүр зарим нэг нарийн зүйлсүүдийг тооцолгүй хайхралгүй орхидог юм байна баярлалаа

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *