Сая нэг файл хайж суугаад та бүхэнд өөрийн хамгийн их хэрэглэдэг хэдэн тушаалаа хуваалцая гэж бодлоо. Тухайн тушаал яаж ажилладагийг тайлбарлаж нуршаад байлгүй юу хийдгийг нь товч дурдъя.

Файл удирдах системтэй холбоотой тушаалууд
1.

ls -lSr # файлуудыг жагсаана. Хамгийн том нь сүүлд харагдана

2.

df -h # дискийн сул зайг харах

3.

df -i # дискийн чөлөөтэй inodes харах

4.

du -x / | sort -nr | head -20 # Хамгийн том 20 лавлахыг харах

5.

df -hT # залгагдсан файлын системүүдийг нийт багтаамж болон хэрэглэсэн
зай файл системийн төрөлтэй харах

6.

fdisk -l # дискийн хуваалтыг хэмжээтэй харах. Зөвхөн эзэн хэрэглэгчээр ажиллуулдаг

7.

tail file # Файлын сүүлчийн хэдэн мөрийг харах. Хэд гэдгийг -n параметерээр
тохируулна. Протоколл файл уншихад амар байдаг

8.

find / -name ‘myfile.txt’ # Файлыг таны эх (root) хуваалт (partition) дээрээс хайна.

9.

grep “mongolian” * # Идэвхтэй лавлах дотроос mongolian гэсэн үг орсон бүх
файлыг олно. Энэ миний хамгийн их хэрэглэдэг тушаал. Энгийн илэрхийлэл хэрэглэн хайх боломжтой

10.

grep -i mongolian my.txt # -i параметер авбал том жижиг үсэг ялгахгүй хайдаг

11.

grep -in mongolian my.txt # Олон параметер зэрэг авч болох ба -n авбал олдсон мөрийн дугаарыг цуг хэвлэнэ

12.

grep -l -i mongolian *.doc > result.txt # Хайлтын үр дүнг result.txt файлд
хадгална. -l параметер авсанаар мөрүүдийг харуулахгүй. Зөвхөн файлуудын нэрсийг
жагсаана

13.

grep -i -l -E “(word1|word2)” *.doc # Word1 эсвэл Word2 гэсэн үгийг
баримт файлд хайна. Яг ямар үгээр хайхаа сайн санахгүй бол боломжит үгсээрээ хайхад
хэрэгтэй байдаг.

14.

cat text1.txt | sed ‘s/mongol/mongolian/g’ > text1.txt.new
эсвэл шууд sed -i -e “s/mongol/mongolian/” text1.txt > text1.txt.new # text1.txt файл дотроос
mongol гэсэн үгийг mongolian гэсэн үгээр орлуулаад үр дүнг text1.txt.new файлд бичнэ. Мөн хэд
хэдэн файлд эсвэл бүх файлын хувьд ч орлуулах үйлдэл хийх боломжтой

Процесс удирдах системд хамаатай зарим тушаалууд

15.

ps aux # Системд ажиллаж буй бүх процессыг харах

16.

killall mozilla # Процессийг устгах. Жишээлбэл mozilla -г устгав

17.

kill -SIGHUP `pgrep squid` # squid тохиргооны файлыг дахин ачаална

18.

ps ax | grep process # Process ажиллаж буй эсэхийг шалгана

19.

top # Процессуудын санах ой болон CPU хэрэглээг харуулна

20.

pstree # Процессуудын мод харуулна

Мэдэхийг хүссэн тушаалуудаа сэтгэгдэлд оруулж болно.

Categories: Линүкс

3 Comments

Хүжий · 2007/05/31 at 12:14

Сайн уу Бадаа. Ойрд ер таарсангүй. Блог чинь их сайхан өргөжиж байгаа юм байна. Би блогоо зөөж байгаа, чинийн блогийг холбочихлоо. http://hujii.bblog.mn

Bayarsaikhan · 2007/05/31 at 15:46

Blog chini ih taalagdlaa. Sayahan ehelsen gehed heregtei medeelel ihtei yum.
Blogiig chini nemchihlee.
Amjilt husiye.

bat · 2009/01/15 at 03:59

hi. nileen ertniih gedgiig ni medej bnaa, hariulah eshiig medehgyi bna…

doorh command yu hiideg command boloh, yaaj tohiruulahiig helj uguuch?
bi bodohdoo Moruo gej editor-iin ajiluulah command gej bodoj bna. bichihleer ajilahgyi yum, yaaj suulgahiig helj uguuch?

$w2u.sh filename

neg script ajiluulah gesen chini enenees bolood bolohgyi bhshig bna.
Zaavar deer ni iim mur bna:
Please, check the mycron using “Maru”.

Tuslaarai…

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *