Компьютерын сүлжээний протоколын талаар маш энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарлахыг хичээе. Тийм их цаг гаргаж чадахгүй тул маш товч бичнэ.
Үүнийг бичих болсон шалгаан нь манай залуус онолыг цээжээр мэдээд, практик дээр мөн сүлжээгээ сүрхий тавьчихдаг хэрнээ тэр 2 холбож сайн мэдэхгүй юм. Энэ манай их дээд сургуулиудын сургалттай холбоотой байх.
Би 1998 онд КТМС-т Мөнхбаяр хэмээх багшаар сүлжээний хичээл заалгаж байсан бөгөөд тухайн үед сургуульд интернет орж ирээд ч удаагүй байж, Мөнхбаяр багш ч шинэхэн байж хөөрхий багш маань зааж байсан хичээлээ ойлгодог ч байсан юм уу үгүй юм уу, нэг лайтай зузаан англи номыг эргүүлээд учир нь олдохгүй өгүүлбэр уншаад цээж бичиг бичүүлээд байдаг байж билээ. Заримдаа биш ээ ерөөсөө ингээд биччих гэж авдаг сан. Гэхдээ муу багшаа муулаад яахав, хөөрхий минь сүлжээний OSI reference model буюу “сүлжээний OSI загвар”, түүний 7 төвшин байдаг гэсэн ойлголтыг өгөх нь өгсөн. Түүнээс цааш харин байхгүй. Одоо харин байдал эрс дээрдсэн байх гэж найдаж байна.
Сүлжээний протокол нь хоостууд хоорондын харилцах дүрэм л гэсэн үг. Хүн дээр бол жишээ нь хэл гэж юм байна. Та англи хэл мэдэхгүй байхдаа “Apple” гэсэн үг хараад “Алим” гэж ойлгохгүй. Харин “Алим” гэж байвал аахан нэг тийм хазаад иддэг жимс байна гээд дор нь ойлгоно. Гэтэл зарим хүмүүс тэр жимсийг “Яавлаг”, “Яблок”, “Аппл” гэж ярих нь бий. (Монгол хэл гэсэн протоколыг зарим хүмүүс маш ихээр эвдэж, үр ашиггүй болгож байна.) Тэдгээрийг хөдөөнөөс орж ирсэн мань мэт нь ойлгохгүй. Ойлголцохын тулд яах вэ? Тэр жимсийг алим гэж оноож нэрлэсэн байх явдал. Тэгж оноож тодорхойлсон цаашилбал тэр ISO гээд айхтар стандартаар нь баталсан тодорхойлолтыг протокол гээд байгаа.
Энд би протоколын талаар хялбарчлан авч үзэж буй тул OSI 7 төвшин биш интернет протоколын бухлын 5 (Protocoll stack – протоколын бухал гэж өвсний бухал шиг утгаар хэрэглэв 🙂 ) төвшинд авч үзье. Ер нь бол яг нарийн авч үзвэл 5 төвшиндөө ч цэвэр салж өгдөггүй шүү дээ. Жишээлбэл маш олон протоколууд алдаанаас хамгаалахын тулд доод төвшнийхөө функцүүдийг давхар агуулсан байдаг.
За та вэб хуудас үзэхэд ямар протоколуудыг хэрэглэх вэ гэвэл HTTP(S), TCP/IP, … гэх мэт гээд л торохгүй. Тэгвэл ялгаа нь юу вэ гэхээр суучих жишээтэй. Ялгаа нь өөр өөр төвшний протоколууд юм. Өөр өөр төвшний протоколууд мэдээж ойлголцохгүй. Жишээлбэл та бичиг мэдэхгүй хүнд АЛИМ гэж бичээд нөгөө хүн чинь таныг уншиж хэлж өгөхөөс нааш яагаад ч ойлгохгүйтэй ижил. Ер нь манай багш нар юу юу гэж орчуулж хэрэглэж байгааг бүү мэд. Би өөрийнхөөрөө дээрээс нь доош нөгөө таван төвшнөө оноогоод нэрлэчие.

  1. Програмын төвшин – Хэрэглэгчийн програмууд харьцдаг тул (Application layer- махчилбал хэрэглээний төвшин)
    Энэхүү төвшинд HTTP, HTTPS, FTP, SMTP, LDAP … гэх мэт олон протоколууд хамаарна. Тэдгээр протоколууд нь програмуудад хэрэглэгддэг дээд төвшний протоколууд. Та бид програмчлалдаа энэхүү протоколууд шиг протоколууд үүсгээд програмчлах боломжтой гэсэн үг. (таны толгойд socket programming орж ирж байгаа байхаа)
    Энэ төвшний өгөгдлүүдийг зурвас буюу message гэж ярьдаг.
  2. Зөөврийн төвшин – Програм хооронд зурвас зөөдөг (Transport layer – махчилбал дамжуулах)
    Интернетийн сүлжээний хувьд энэ төвшинд нөгөө хоёр алдарт TCP, UDP хоёр орж ирнэ дээ. TCP нь тун найдвартай. Манай баруун монголчуудын “элчийн аманд өчих үг бий” гээд захиа илгээдэг шиг илгээсэн эзэн нь санаа зовохгүй унтаж болно. Харин UDP найдваргүй. Гай таарахгүй бол элчийн захиа хүрсэн ч байж болно. Гай таарвал элч дайсантай таараад захиа задарсан байж ч болно. Илгээсэн эзэнд тайван суухад хэцүү. Компьютерийн хувьд яахав бас сүртэй зардалтай биш тул юмыг яаж мэдхэв гээд дахин дахин ар араас нь адилхан зурвасаа илгээгээд байж болдог.
    Мэдээж SPX (Sequenced Packet Exchange) … гэх мэт өөр протоколууд бий. Амьдрал дээр Gateway, Content-Switch, Layer-4-7-Switch-үүдэд хэрэглэгддэг.
    Энэ төвшний өгөгдлүүдийг сегмент буюу segment гэж ярьдаг.
  3. Залгах төвшин – Хаягуудыг зааж өгдөг тул (Network layer – махчилбал сүлжээний төвшин)
    Энэ төвшин нь илгээсэн талын зөөврийн төвшний сегментүүдийг товлосон хаягийн залгах төвшний элементүүдэд нийлүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Яг л нөгөө утсаар хэн нэгэн рүү залгахдаа номероо хийдэг шиг энэ төвшин товлосон хаяглалтыг хийж өгдөг.
    Энэхүү төвшинд нөгөө алдарт IP протокол орж ирнэ. Үүнийг тайлбарлах хэрэггүй бизээ. ххх.ххх.ххх.ххх гээд л энд тэндгүй тайлбарласан харагддаг.
    Мэдээж IPsec, IPX, ICMP, IGMP, … гэх мэт өөр протоколууд бий. Амьдрал дээр Router, Layer-3-Switch-үүдэд хэрэглэгддэг.
    Энэ төвшний өгөгдлүүдийг датаграмм буюу datagram гэж ярьдаг.
  4. Сэргийллийн төвшин – Дамжуулалтад хянах код оруулж өгдөг (Link layer – махчилбал сувгийн төвшин)
    Энэ төвшин датаграмуудыг хост тус бүрийн залгах төвшин рүү дамжуулна. Эхээс товлосон хоост уруу биш замд таарах бүх зангилаа (хоост эсвэл рүүтэр) бүр дээр энэ төвшин зам заах үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр зангилаа бүр дээр мэдээлэл датаграмын төвшин хүртлээ задардаг гэж үзэж болно.
    Энэхүү төвшний протоколууд тухайн сүлжээний төрлөөс хамаараад янз бүр. Жишээлбэл Ethernet, WiFi, and the Point-to-Point Protocol (PPP) гэх мэт. Энэ төвшинд бит өгөгдлүүдээ блок блокоор багцалж checksum буюу шалгах кодууд багц бүрд бичиж өгдөг. Тиймээс би сэргийллийн төвшин гэж авав. Энэ өгөгдлийн алдагдлаас сэргийлэл нь TCP-гийн хяналтаас ялгаатай гэдгийг анхаарна уу.
    Энэ төвшний өгөгдлүүдийг фрейм (кадр ч гэмээр юм уу) буюу frame гэж ярьдаг. Амьдрал дээр Bridge, Switch -үүдэд хэрэглэгддэг.
  5. Физик төвшин (Physic layer)
    Энэ төвшин нь Сэргийллийн төвшний фреймүүдийг бит битээр нь нэг зангилаанаас нөгөө зангилаа руу нийлүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ төвшний протоколууд нь сэргийллийн төвшинтэй адил сүлжээний төрөл дээр нэмээд дамжуулах хэрэгслээс хамаарна. Жишээлбэл
    twisted-pair copper wire, coaxial cable, single-mode fiber optics гэх мэт.
    Энэ төвшинд битүүд тухайн дамжуулах хэрэгслээс хамаараад янз бүрээр аргаар яаж ийгээд дамжигдана.
    Амьдрал дээр Repeater, Hub -үүдэд хэрэглэгддэг.

Оюутан хүн уншиж байгаа бол нэршлүүдийг багшийнхаа зааснаар орлуулж ойлгоорой.


13 Comments

hehe · 2011/01/11 at 06:18

ai bas bagsh nariig tegj helj bolohgui shu! ali USSR-n ued bsan bagsh nar harin odoogiin orchin ueiin garuudaas iluu networkiin bit, byte, structure-g henees ch dutuugui sain meddeg. Harin shine technology gevel pag bolj magadgui(wireless, mobile networking…). Orost iimerhuu hicheeliig dandaa ene chigleleer nasaaraa ajillasan bagsh nar zaadag. harin mongold dunduj tugssun magistruud l zaadag shude :). asm asm

hehe · 2011/01/11 at 06:29

bichij bgaa uguudee bas anhaarval
protocolls, protocall stack, soccet programming 🙂

badaa · 2011/01/11 at 11:24

Bayarlalaa. Shuumjiig huleen awaw. Tsaashid anhaarya. Holij bichiheer iimerhuu sanamsargui aldaa ih hiideg yum shig baina.

ulzii · 2011/01/11 at 22:22

Ugaasaa mongold ug mergejil deer bagshlah bolovson huchin homsdoltoi bolohoor dunguj surguuli tugssun hun l bagsh bolood baidag. Tiim bolohoor aldaa onoo ih l baisan baidag. Bi ch gesen tuhain ued zaluu minii umnu 2,3 han jiliin umnu surguuli tugssun tedgreer zaluu bagshaar hicheel zaalgaj suusan. Bagsh naraa shuud ingej olon hun unshdag gazar shuumjleh n joohon zohimjgui yum. Yer n bol zuvhun bagsh geltgui surch bui hunees ih yum hamaarna daa gej heleh bna.

badaa · 2011/01/12 at 00:46

Ямар ч гэсэн хичээл дээр нь мэлийгээд сууж байсан нэг нөхөр өөрийг нь одоо ингэж хэлээд явж байхыг харвал Мөнхбаяр багш намайг энд ингэж бичлээ гээд гомдох биш харин ч баярлах байхаа гэж бодож байна. Тэр үед багшид маань аргагүй хэцүү байсан байхаа гэж би дурдсан. Одоо харин эрхбиш өөр болсон баймаар, гэтэл яагаад байдал сүртэй дээрдэхгүй байгаад л гайхаад үүнийг бичсэн. Бичихдээ бас нэлээд олон хүний эргэлзээтэй байгаа зүйлийн эргэлзээг багасах байхаа гэж найдаж сараачсан.
Ер нь нэг манай Монголчуудын багш бурхан хоёрыг шүтсэн нэг иймэрхүү сэтгэлгээ буруу ёс суртахууныг их өөгшүүлж байна. Шүтэх нь зөв. Гэхдээ шүтэж байгаа зүйл маань үнэхээр шүтээн шиг байх ёстой. Багш нэртэй дульхан мэдлэгтэй хүмүүсийг шүтэх нь, өнөө илжирхий улаан утас хүзүүндээ зүүж мухраар шүтэж байгаагаас ялгаагүй мэт.
Би ч бас өнөөг хүртэл шүтэж явдаг бас л олон багшаар заалгаж байсан. Я. Базарсад, В. Адъяасүрэн, Ариунбат, Хашбаяр, Сандагдорж, Банзрагч гээд тоочоод барахгүй. Миний өдий зэрэгтэй яваа нь тэдгээр хүмүүсийн гавьяа. Тийм хүмүүс Монголд олон бий. Тэдгээр хүмүүсээр заалгахыг оюутнууд сургуулиасаа шаарддаг байх ёстой. Өлзий өөрөө германд байдаг юм шиг байсан. Хэрвээ энд доктор профессор цолгүй хүн лекц уншвал (ганц 2 удаа орлож биш) маргааш нь шууд оюутны бослого гарна даа. Орлож зааж байгаа ганц нэг багш нарыг ч бас оюутнууд нь баахан асуултаар дарж, шоглож байгаад хичээлийг зааж дуусгалгүй гаргачхаж байхтай таарч байв. (Шоглохдоо мэдээж мэдлэгээрээ өрсөлдөж, манайхаар бол дайралцаж байгаад)
Оюутнуудаас хамаарах нь үнэн. Гэхдээ Монголд байгаа оюутнуудыг аваад үзэхээр үнэхээр тэдэнд буруу өгч чадахгүй байгаа юм. Учир нь тэд хэчнээн бие дааж үзэх ёстой боловч түүнийг нь багш нар нь зөв чиглүүлж өгч байх үүрэгтэй шүү дээ. Багш нарыг сургууль нь харин шахах ёстой байх. Ингээд шаварт бол яалт ч үгүй их дээд сургуулиудын удирдлага л унаад байна даа.

hehe · 2011/01/12 at 17:16

mongold gol hezuu zuil ni bagshlah hun oldohgui bgaad bgaa yum. Bagsh nar gaigui surdag oyutan bolgoniig bagshlaach gej uridag, ted nar zugtaad uur company-d orchdog esvel gadagsha yavchdag. tegeed dund surlagatai, huviin company-d gologdohoor garuud ni bagsh bolj ulddeg, esvel tsaashaa surah huseltei(bagshlah bish) garuud ni. Programchdiin hamgiin gol suuri medleg boloh descret math, algebra, functional analyz zereg ni mongold tun taaruu ordog( Shannon, Kotelnikov, Turing, Neumann gej hen gedgiig ch meddeggui), bas olympiad gej boldog bsan ter buur tag! ACM ICPC-d neg jiliin umnuus orj ehelj bgaa suragtai(asia-gaasa garch chadahgui bgaa). Asiadaa Shanhai, Tianjin, Tokyo ih surguuliud sain, Evropoos Orosiin 10-aad surguuli tegeed Warshawiin ih surguuli, germani… heden surguuli. Ene tal deer sain belddeg bagsh nar ni gadagshaa dotogshoo yavaad, uud boldog ni uud boltson. 10jildee informatikaar yavj bsan garuud l odoo gants 2 oroldoj bgaa bh.
Olypmiad – sport, programming contest – sport! hen sain beltgeltei bna ter l turuuldeg jamtai. Edgeer zuil chine oyutand ih uram ugdug zuil shude…Tegeed avaad unshi geheer nuguu heden tom “bible”(Kormen, Knut, Sheni, Sedjvik …)-uud ni odoo boltol orchuulagdaagui bdag. Unshih nom ni ih bval bagsh nar dan math zaagaad yavsan ch hun programch bolchdog um shig.hezuudee hezuu((

ulzii · 2011/01/12 at 23:59

Ер нь бол монголын боловсролын тогтолцоо буруу тийшээ хөгжчихсөн юм уу эсвэл хөгжлийнхөө замд яваа юм уу. Юутай ч гэсэн зах зээлтэй зэрэгцээд бизнесийн зорилгоор борооны дараах мөөг шиг олширсон тэр олон их дээд сургуулиас болоод зааж сургаж байгаа багш нар нь ч чанаргүй, мэдлэг боловсрол олж авч байгаа оюутнууд нь ч чанаргүй болсон доо. Ямар туршлага мэдлэгтэй хүн их дээд сургуульд хичээл зааж болохыг хуулиар зохицуулж өгвөл зүгээр юм уу. Тэгвэл тэр олон чанаргүй сургууль багшлах боловсон хүчингүйгээсээ болоод бүгд хаагдана.

Германы их дээд сургуульд ажиглагдагддаг зүйл бол мэргэжлийн гол хичээлүүдийг дандаал профессор доктор хүмүүс заадаг. Үүнд хүрэхийн тулд маш их зүйл өөрийнхөө мэргэжил дээр хийсэн байдаг юм билээ. Тийм болохоор ч залуу багш нар цөөхөн байдаг. Үүнээс гадна оутнууд нь багш нараа хүндлэхийн зэрэгцээ бас өөрсдийгөө хүндэлдэг. Ямар нэгэн хичээлийг зааж байгаа багш нь таалагдахгүй бол бослого гаргах нь хаашаа юм гэхэд хичээлийг нь орхиод гараад явах нь жирийн л үзэгдэл. Ном сэтгүүлийн хувьд монголд мэргэжлийн номнууд орчуулагдахгүй ээ. Ашиггүй юм чинь хэн ч хийхгүй шүү дээ. Ном орчуулагдахыг хүлээж суухын оронд хэл сурвал арай хурдан мэдлэгийн санд хүрнэ. Тийм болохоор ямар нэгэн хэлийг эзэмших нь чухал.

Anonymous · 2011/02/16 at 19:33

Одоо л энэ OSI-ийн энэ хэдэн төвшин (түвшин гэх үү)-үүдийг чинь ойлгож байна. Сайхан тайлбарласан байна. Баярлалаа. Багш нарын хувьд настай багш нар арай илүү юм шиг санагддаг. Залуу багш нар өөрсдөө ойлгодог ч юмуу үгүй ч юм уу слайд дээр бичсэн зүйлээ амаараа давтаж ярьчихаад л гараад явчихдаг. Багш хүн ганцхан мэддэг байх хангалтгүй гэж боддог. Замыг зааж өгсөн хүн л БАГШ болдог гэж боддог. За за дэмий донгосчлоо. Дахин баярлалаа.

azaa · 2011/04/20 at 11:26

data link layer-iin talaar iluu delgerengui medmeer bn buh protocol-iinh ni talaar medeelel ogooch

badaa · 2011/04/20 at 21:33

Ene talaar urgeljluuleed google bagshaas asuugaad unshchihsan ni deer baihaa. Eswel ene blog ruu orj garch baidag erdemtei nuhduus end hariu uguh baihaa. Bi oird yum terleh zaw gardaggui ee. Urshuuguurei.

shoo · 2011/09/29 at 02:43

sain uu bi medeelliin suljeegeer magistr-t surdag oyutan ldaa diplom-n sedveeree switch hiih sanaatai suljeenee protocoliin talaar iluu ihiig medeh gesen yum haanaas henees asuuval boloh bol? mongold switch hiij bsan hun bgaa bolvuu? HELP ME!!!

ERKA · 2012/11/25 at 10:00

SAIN UU nadad SNMP VERTION 1 tuhai delgeerengui medeelel ogch boloh uu

hey · 2014/01/03 at 22:22

Hey sainu? Dajgui tailbarlasan bna. Gehdee guitsed sanagdahgui dutuu sanagdlaa. Bi ch uuruu dunguj l surch bgaa. Baahan l wikipedia youtube uhlaa. Tegeed mongol deer yu gej tailbarladiin boldoo gej sonirhood olson. Gehdee dajguie. Ushuu delgeruuleerei gej husmeer bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *