Энэ сар урьд өмнө байгаагүй их ачаалалтай байлаа. Сар эхлэхээс 2 хоногийн өмнө нүүдэл суудал хийснээр интэрнэтгүй болчихов. Энэ Deutsche Telekom ямар ядаргаатай, үл бүтэх газрыг энд байдаг хүмүүс мэдэх байхаа. Арай гэж 12 -нд хэд хэд T-Punkt дээр очиж, хэрүүл хийж, факс шидэж, уурлаж уцаарлаж байж наадмаа хальт үзлээ. Хаа газрын холбоо иймэрхүү байх юм. Өнөөг хүртэл BelgaCom оос өөр D-Telekom -оос доор газар үзсэнгүй. 🙁 Шинэ шинэ цолтнууд төрөөд наадам харин сайхан боллоо гэж бодож байна. Морьд будлиангүй дэг журамтай сайхан болсонд нь баярлаж л сууна.
За тэгээд шинэ байрандаа хэдэн хайрцагтай юмаа шидэлчихээд эндээс бүрмөсөн нутаг буцаж буй нагац ахыгаа гаргаж өгөх ТОМ кантайнер ачих ажилд оров. Ингэж 7 сарын 2-нтой золгов.
Түүнээс хойш Nokia гар утас монголчлох нэгэн төсөл орж ирж, ажлынхаа хажуугаар ухаан жолоогүй сууж өнөөдөр дуусгаж санаа амрав. Хорвоогийн нэг сайхан өдөр монгол хэлтэй интерфэйс бүхий нокиа утастай болбол та бүү гайхаарай. 😉 Дэндүү давчуу хугацаанд орчуулсан тул чанар ч мундаг сайн болоогүй байж болно шүү. Зарим нэг хүндрэлүүд гарахад мобикомд ажиллаж байгаа Баасандорж андтай зөвлөн шийдсэн. Энэ ялдамд Баасандорж андад талархал дэвшүүлье!
Унд уух зав чөлөөндөө Болор толь програмдаа хэдэн Parser бичээд авлаа. Cobra, CVS файлуудаас орчуулга авах боломжтой болгов.
Одоо ажилдаа анхаарлаа хандуулж сайн ажиллаад ирэх 7 хоногоос амралтаа авна. Хэд хоног сайхан амарч авъя байз. Энэ жил амралтаа энэ хавиараа өнгөрөөх санаатай. Белги, Люксембүрг, Холлланд амжвал франц орно.
Герман хэлтэй бол та манай хотоос монгол руу мотоциклээр гарсан 2-н тэмдэглэлийг http://www.2to-mongolia.de/ хаягаас уншаарай.


3 Comments

Э. Баярсайхан · 2007/07/17 at 01:16

Nokia-г орчуулах төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Хугацаа нь болоогүй бол чанарыг нь сайжруулах дээр дэмжлэг авах талаар юм бодож байна уу?

Badaa · 2007/07/17 at 11:00

Маш богино хугацаанд шахсаар хийлгээд авсан. Уржигдар сүүлийн орчуулга илгээгдсэн. Одоо чанарын шалгалтаар 2 дах хэсэг орж байгаа гэж байсан. Хэд хэдэн хүндрэлүүд гарч байсныг мобикомын Баасандорж андтай хамтран шийдсэн. Талархал илэрхийлэхээ мартсан байснаа дээрх бичлэгт нэмчихлээ. Ер нь энэ төслийн талаар нэг арай дэлгэрэнгүй зүйл бичээд нэр томъёоны дэвтэр гаргая. Ер нь ОпенМН-ы орчуулгаар Болор нэр томъёоны толь гэж гаргахаар төлөвлөж байсан юм. Одоо харин төрөл төрөл ч юмуу төсөл төслөөр нь ангилаад гаргавал зүгээр юм шиг байна. Саналаа хэлээрэй.

ulzii · 2007/07/17 at 14:13

T-Com yer ni butehgui gazar, unetei ch gej jigteihen, jijig tosgon bol ch T-Com oos uur yum oldohgui l dee.
Naadam harin saihan bolj duuslaa shuu. Odoo tegeed humuus amraltaa avaad saihan baina aa. Oyutan bolohoor shalgaltuud bichih geed 8 sar gartal amrahgui bolohoor jinhene amarch baigaa humuust ataarhaj l suuhiim daa, 🙂 za tegeed daraa ni amrah zavgui ajillaj ehleh baih daa. Gadaadad bor zurheeree surdag youtnii amidralaa gej.
Saihan amarch ih erch huch hurimtluulj avaarai humuusee.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *