Өнөөдөр амралт дуусч ажилдаа орлоо. Энэ жил аав ээжийгээ энд авчирч хамтдаа сайхан амрав. Герман, бельги, холланд улсуудаар аяллаа. Ойролцоогоор нийт 2800 орчим км явсан байлаа. Тооцоолуурын ард үндсэндээ тв мэдээ үзэхээс бусдаар огт суусангүй.
Амралт эхлэхээс өмнө ажил дээрээ юу хийж байсан, хийх гэж байсан зүйлсээ ч мартаж орхижээ. Ер нь бид амрах үедээ амарсан шиг амраад ажиллах үедээ ажилласан шиг ажиллах хэрэгтэй байх. Сайхан амарсаны дараа ажлын үр бүтээмж илт нэмэгдээд байх шиг санагддаг.
Програмчлалын хувьд хийсэн зүйлс байгаагүй тул онц зүйл блогтоо оруулж чадахгүй нь. Одоо янз бүрийн зүйл их хийнэ байх түүнээсээ оруулаад явъя.
Энэ дашрамд миний блогоор зочилж байдаг та бүхэндээ талархал илэрхийлээд нэгэн зүйлийг хүсье.
Энэ блог бол миний та бүхэнтэй хамтран янз бүрийн үйлс бүтээх, санал бодлоо солилцох нэгэн гол хэрэгсэл билээ. Тиймээс ч би блогоороо дамжуулж та бүхэнд асуудал их тавидаг.
Ойрын үед гадаад улсуудын монгол нэршлийг нэг мөр болгон баримаар санагдаад байх юм. Янз бүрийн програм орчуулж байхад их элбэг тааралддаг ба ихэнх үед нь галигчлаад буулгадаг. Буруу зөрүү зүйл нилээд гараад байх шиг санагддаг. Мэдэх мэдэхгүй улс газрын нэрс их юм. Тиймээс та бүхэнд боломж байвал энэ тухай мэдээлэл олж өгнө үү. Монголд мөрддөг MNS бий юу? Хаанаас яаж олж болох вэ? Боломж байвал сканнердаад явуулна уу?
Иймэрхүү хэрэглээний маягийн МТ стандартыг бий болгоод удахгүй вэб гарган ажиллуулахаа амлая.


2 Comments

ulzii · 2007/08/23 at 06:08

Сайнуу
Сайхан амраад ирсэн бол одоо блогтоо их олох гоё зүйл бичээрэй гэж ёрөөе.

Чамаас нэг зүйлд зөвөлгөө авах гэсэн юм.
Олон хэл дээр вэб хуудас хийхэд яаж хийвэл хамгийн дээр вэ?
Одоохондоо бол 10-15 хуудас байх боловуу. Тэгээд иймэрхүү блог энэ тэр шиг том бичлэг байхгүй. Хэлний тоо нь 3 байх юм.
Миний хайж олсноор бол:
– Өгөгдлийн бааз маягаар хадгалах
– Текст файлд массив болгож хадгалах гэсэн 2 аргын аль нэгээр хийдэг юм билүү гэсэн бодолтой байгаа. Хэл тус бүр дээр хавтас нээгээд хуудас бүрээ 3 янзын хэл дээрээ хийнэ гэдэг бол надад таалагдаагүй.
За тэгээд хэлээ сонгох хувьсагчаа яаж дуудаж байвал зүгээр вэ? URL хаягтайгаа хамт хувьсагч болгож дамжуулах уу эсвэл нэг глобал SESSION хувьсагч авах уу?

Эсвэл миний энэ бичсэнээс бүүр шал өөр аргууд байна уу?
Үнэтэй зөвөлгөө өгвөл надад их тусах болох байна.:-)

Badaa · 2007/08/23 at 08:47

Ali ali ni l bolno. Yanz buriin l arguud baidag.
DB, XML -d ashiglasan baidag. Edgeer ni archlah, orchuulga zasahad amar bolowch udaan. PHP deer bichih gej baidaa bol text filed massiv yumuu togmol baidlaar hadgalsan ni hamgiin hurdan bolow uu. Orchuulga hiih archilahad jaahan yadargaatai. BolorCMS -iin huwid bi orchuulgad togmol, hel songohod SESSION ashiglasan.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *