Хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй ээ. Македоны засгийн газраас Убунту линүкс сервер бүхий 180 000 ширхэг бага оврын ворксташионууд (юу гэж ч орчуулмаар юм дээ) хэрэглээнд гаргаж байгаа юм байна. http://www.desktoplinux.com/news/NS7546509093.html
Хэдэн сарын өмнө мөн энэ засгийн газар нь 26 хүртэлх болон 62 наснаас дээш бүх хүмүүст үнэгүй үйлчилдэг интернэт клубууд македоны бүх хотод нээсэн бөгөөд тэдгээр нь бүгд Убунту дээр ажилладаг гэж мэдээлсэн байсан.
Македон улсын тухай би нэг их мэдэхгүй ээ. 1991 онд югославаас туурга тусгаарлаж гарсан манайх шиг далайд гарцгүй орон гэдгийг халтар хултар төсөөлж байна. Мөн тэндээс ирсэн оюутнууд информатикт тун сүрхий байхыг харж байсан.
Сая харин википедиагаас хүн амын хувьд манайхаас арай бага. Хоёр сая гаруй. Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хувьд 15742$m-р дэлхийд 125-д ордог манайхаас хамаагүй ажилсаг юм даа. Манайх 6226$m-р талд нь ч хүрдэггүй юм байна.
Тэгэхээр нэг хүнд ноогдох орлогыг бодож үзээд ч яахав. Хол хаясан биз.
Бид цөөхүүлээ болхоор л хөгжихгүй дэвжихгүй, далайд гарцгүй болхоор эдийн засаг сул дорой хүндрэлтэй байна гэж үглэцгээдэг. Би үүнд маш дургүй бөгөөд ингэж хэлсэн хүнтэй таархаараа бараг уурладаг. За македоныг хар л даа! Дээр нь хүн ам цөөтэй исланд, ирланд, скандинавын олон орнууд ямар байна? Төр, засгийн газар нь зөв бодлоготой хүн ард нь урдахаа яс хийгээд яваад байдаг бол хаанаас манайх шиг байх вэ. Монголын одоогийн засгийн газар ч биш үе үеийн засгийн газар маш муу ажиллаж ирсэн гэхэд хэлсдэхгүй.
За ийм мундаг улстай харьцуулахаа болиод хөгжил ойролцоо манай дарга нар байнга харьцуулж ярьдаг Киргиз, Молдав, Тажикстан улсуудтайгаа бодлогоо одоо нэг нэг бүрчлэн харьцуулаад хараасай. Үгүй ингэхэд хөгийн ч юмнуудтай өөрсдийгөө харьцуулах юм даа. Түүх яриад онгирхоороо Чингис хааныг хар биднээс илүү хүн дэлхийд байхгүй гэх нь хол аль 800 жилийн өмнөх юм ярьж цээжээ дэлддэг мөртлөө одоо хөгжилөө хар гэхээр ямар юмнуудтай харьцуулдагийг нь хараад инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг. Гэтэл бодлогоор тэд нар нь хүртэл илүү гарчихсан байх ч гэж.
Энэ засгийн эрхэнд эрх мэдэлтэй явдаг хүмүүс улсаа хөгжүүлье гэж бодож явдаг юмуу бүү мэд. Хөндлөнгөөс харахад өрхийг нь бүтээе гээд үлгэн салган гэлдрээд байна уу даа? Дорвитойхон урт удаан настай бодлого ирээдүйгээ хараад хийж болдоггүй л юм байх даа. Тэдний хийх ёстой ажил нь юу билээ? Улс төржчихөвүү дээ золиг чинь. Би уг нь бид мэтийн хүмүүс урдах ажилаа хийсэн шиг хийгээд мэргэжилдээ боол биш эзэн болоод явж чадаж байвал болоо гэж боддог юм. Тэр үүднээсээ л бичсэн юм шүү. Харин сүүлийн үед манай зарим за бараг ихэнх ноёд ухаангүй оргиод, албан ажилаа ч хийхгүй хувийнхаа ажлыг хараар амжуулах гэж хэт их гүйгээд байгааг хараад эмзэглэн санааны мухраас нэг бухимдал маягийн юм гаргачихлаа. Уншигч та уучилна бизээ.

Categories: Линүкс

1 Comment

Tamir · 2007/09/27 at 06:48

Hi Badaa,

Ih zuv sanal hundsun baina. Urid ni Tur zasgiin ajil hashij baisan bolohoor ajil yamar yavdgiig baga saga gadarlana. Bodlogo barij baigaa tom tom darga nar ni IT-iin talaar medleg muutaigaas gadna IT-g eserguutsehdee sain. Tegeed neg tusul ed nar bolovsruulaad oruulahaar darchihna, heregjuulne gej baihgui (mungu baihgui geed l suuchihna). Za tegeed yarival olon asuudal bii, ene bugdiig delgej humuusiin “ner tur”-d haldaad yahav.

Yur ni manaihan Japan, Solongostoi ursuldunu geed bas ted nariin bodlogiig ni huulj heregledeg ni mash buruu gej boddog. Yadaj oiroltsoo hun amtai ursulduh bolomjtoi ulstaigaa baritsah heregteishd. Tiim l surhii ulstai baritsah geed baigaa bol European zarim ulsuud bolon New Zealand geed hun am oiroltsoo gazar nutag tomtoi ulsuud baijil baina.

Za ajild chini amjilt husye,
Tamir

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *