Хэд хоногийн өмнө МОНЦАМЭ-гийн вэб хуудаснаас санамсаргүй “Газар зүй, геологи судалгааны төвийн судалгаагаар агаарын бохирдол гэр хорооллоос 90 хувь, машинаас 3 хувь, станцаас 6, бусад нь 1 хувь гэж үзсэн. Мөн ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн төвийн судалгаагаар машин 30-70 хувь, бусдыг нь гэр хороолол, нам даралтын зуух, станц бохирдуулж байгаа гэсэн. Агаарын чанарын алба эдгээр судалгаа болон өөрсдийн хийсэн хэмжилт, судалгаа, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллого дээрээ үндэслэн нэгтгээд, бусад судалгаатай харьцуулсны дүнд машинаас 20 хувь, гэр хорооллоос 60 хувь, үлдсэн хэсгийг нам даралтын зуух, цахилгаан станц нь бүрдүүлж байх магадлалтай гэж дүгнэсэн.” гэсэн 2010 оны 11 сард бичигдсэн өгүүлбэр олж уншив.
За энэ асуудал ч улиг болтол яригдаад гамшгийн хэмжээнд хүрлээ гэж төвчигнөөд, өчнөөн мөнгө төгрөг төсөвлөн (буруу дуулаагүй бол 8 тэрбум төгрөг) зарцуулсан ч үр дүн нь хаана байна аа? Манайхан 3 хоног шуугилдаад л мартчихдаг, эргээд хариуцлага тооцдог тогтолцоо үнэхээр байхгүй байгаагийн нэгэн том жишээ энэ юм.
Адгийн наад зах нь тэрхүү утааны яг хэдэн хувь нь хаанаас гарч байгааг тогтоосон бодит судалгаа ч байхгүй байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Цахим өртөөний листээр
1.TEC-ueued 30%
2.Mashinii utaa 30%
3.busad dulaanyi eh ueueswerueuediin utaa 20%
4.Ger horoolyin utaa 20%
гэсэн судалгаа байдаг гэсэн мэдээлэл мөн цацагдаж байсан. Энэ бол логикийн хувьд маш дөхүү байж болохоор харагдаад байгаа юм.
Гэтэл одоо хүн бүр л утааг гэр хорооллоос гарч байна гээд л ам амандаа үглэдэг.
Ахиад өчнөөн хөрөнгө мөнгө зараад гэр хорооллын утааг арилгалаа гэхэд дээрх судалгаагаар Улаанбаатарын утааны дөнгөж 20-30% нь арилах нь ээ дээ!!! Тэгэхээр эхлээд судалгаагаа хурдан хийж магадлан гаргамаар юм.
Өнөө юу юугүй хаанаас барьж авахаа ч мэдэхгүй, төлөвлөхгүйгээр ханцуй шамлаж ороод, хариугүй шалчийж орхидог бидний өвчин ч юм уу даа.
Би 2011 оны 2 сарын 11-нд манай оюутнууд ерөнхийдөө асуудлыг хэр шинжилж, яаж шийдэж байгааг жишээлсэн өгүүлэл бичиж байсан. Түүнтэй энэхүү асуудлыг харьцуулаад үзвэл амьдрал дээр үнэхээр бүр хэд дахин доор байгаа юм биш үү???


3 Comments

enma · 2011/03/16 at 12:54

yahaw hawar zun ni martagdaad uwul namar ni suhugddug ulamjlalt asuudal bol Ulaanbaatariin utaa bilee.
Mashin bolon TEC-uud ni uwul zun hawar namargui ajillaj bdag. Harin ger horoololiin utaa namar uwulduu baiguulchihna. Tegeheer shuud hen hunii togloind “Anhan muusain ger horoololuud l gal tulj utaa bolgood bn shu de” gej bodno 😛
Tegeheer yadaj l ger horoololuudiin utaataigaa temtschihwel humuusiin setgehuid za da odoo utaagui bolsoon geel shuud bodogdono.
Yadaj ger horoololiinhoo utaag bas arilgachihwal ch…

bayar · 2011/09/15 at 05:34

Одоо намар болж байна өвөл дөхөж байна бас л утааны тухай мэдээллүүд ТВ-ээр өдөр бүр гараад л УИХ-ын гишүүд нь янз янзын зуухаа 80 хувь хямдруулаад заржил байна. Гэр хороолол яалтчгүй 50 хувиас илүүг гаргаж байгаа. Хэрвээ гэр хороолол 50 хувиас бага хувийг эзэлдэг байсан бол зун ч гэсэн бүтэж үхэх шахнашд. Зун галаа түлээд байдаг айл байхгүй утаа багатай багахан л утаатай байдаг. Өвөл болохоор л хахаж цацаж үхчих гээд байдаг. Зун утаан манан дунд яваад байдаггүйлдээ.

мөнх-эрдэнэ · 2011/10/28 at 05:44

миний бодлоор хархорум хотруу засгийн газарыг шилжүүлээд УБ хотоо цаашдаа үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож байна. уг нь энэ сэдвээр нэг хэсэг ярьж байснаа чимээгүй болчих юм. хэрэв зээ ингэх юм бол илүү хурдан хөгжин цэцэглэх боломжтой.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *