ОпенМН холбооны шинэ вэбийн хамгийн чухал сайжруулалтын нэг бол Вэбд суурилсан онлайн орчуулгын систем юм. Өнөөдөр энд ГНОМЕ-н ирээдүйд гарах хамгийн сүүлийн хувилбарын орчуулгын файлуудыг орууллаа. Та бүхэн хуучин вэб дээр бүртгэлтэй байсан бол түүгээрээ нэвтрэн бүртгэлгүй бол шинээр бүртгүүлэн нэвтэрч орчуулга хийх боломжтой. Өргөнөөр оролцон ирэх хувилбарт монгол хэлээ оруулна гэдэгт итгэж байна.
Хэрвээ та ГНОМЕ дэлгэцийн систем хэрэглэдэг бол, түүнийг хамтран хөгжүүлэхийг, монголчлохыг хүсдэг бол орчуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны орчуулсан бичлэг бүр бидний системд хадгалагдан үлдэх бөгөөд дараагийн ГНОМЕ хувилбарт орчуулгад оролцсон хүн бүрийн нэр орчуулагч талбарт бичигдэх болно.


2 Comments

emuujin · 2008/11/16 at 05:15

Но у вас также есть
возможность введения дополнительных функций для
конкретных приложений, которые были бы возможны
при использовании обычной технологии только путем
включения дополнительного оборудования

bayasaa · 2009/12/15 at 07:31

tataj l bna uznee yu ch gesen

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *