Аав болох гээд ойрд компьютер дээр суусангүй. Олон зуун имэйл цугларчээ. За тэр ч яахав.
3 кг 900 гр жинтэй 52 см урт охин үр минь төрлөө. Бас л өнөөг хүртэл мэдэрч, амталж үзээгүй байсан нэг өнгө нэгэн мэдрэмжийг төрүүлдэг юм байнаа.
Хөөрхий ээж нь харин их зовдог юм байна. Жам ёсоор нь төрөх гэж 25 цаг үзсэн боловч охины толгой нь хэт том байсан тул kaiserschnitt (хийсвэр) хийлгэн хагалуулж нэг юм гаргав.
За эмнэлэгт байгаа хоёрыгоо эргэхээр гаръя даа. Хэд хоног эмнэлэг рүү гүйж энэ компьютерын ардаас холдох боллоо. Ажлаасаа ч 14 хоног амралт авч, хоёрыгоо гэртээ асрахаар шийдлээ.

Охин үр
Цэцгэн буурал гацуур модны гунигийг цэлмүүлхээр
Цэцэгт хаврын цэнхэр яргуй цасан дээр хэвтэнээ
Цээжний гуниг, насны баярын дундуурыг дүүргэхээр
Цэлмэгэр багахан охин үр минь нартад мэндэллээ

Цээний цэцэгт хөвчийн хангайн цэнгэлийг гүйцээхээр
Цээлхэн дуутай хөхөө шувуу зунжин донгодлоо
Цэвэр ичимтгий монгол зангаараа хотлыг уяраахаар
Цэв цэвэрхэн охин үр минь гэрээ гийгүүлнэ ээ

Цэмцгэр гоёхон цэцгийн цэнгэлийг гүйцээхээр
Цэнгүүн тайгын цэгзхэн гацуур намрыг үдлээ
Цэлмэж туулдаг, алдаж ухаардаг хорвоог танихаар
Цэлгэр гол шиг охин үр минь дуулан гэгэлзлээ

Цэлийн цэлийx цасан далайн гунигийг нимгэлxээр
Цээнэ шарилж өвлийн туршид цасанд сэрвэлзэнэ ээ
Цэрвүү xолдоо оxин үр минь xадамд гараxаар
Цэцгийн үндэс шиг ижий аав нь гэртээ үлдэнэ ээ


11 Comments

Anarbold · 2008/01/27 at 13:54

Гүнжтэй болсонд тань баяр хүргэе

Өлзий · 2008/01/27 at 15:54

Баяр хүргье. Аав болно гэдэг ч хариуцлага ихээр нэмэгдэж байна гэсэн үг. Түүнээс гадна компьютертэй нөхөрлөх цаг маш их багасдаг юм билээ.

bayarsaikhan · 2008/01/28 at 02:00

Bayar hurgey ohintoi bolsond.

baljaa · 2008/01/28 at 03:05

Охинтой болсонд тань баяр хүргье.
Таны гэр бүлд эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.

oladebest · 2008/01/31 at 11:12

Bayar hurgieoo!!! Az jargaliin deediig husen erooe!

sanakae · 2008/01/31 at 12:58

Шинэ хүнтэй болсонд баяр хүргэе ээ. Ингээд даавуу угаагаад байж дээ 😛

Алмас · 2008/02/02 at 20:09

Жижкэн охин эрүүл эх өсөн торниг
Жив жув шулганаж энэ тэрүүгээр гүйг
Жил жилээр томрохдоо ухаан нэмэн тэлэг
Жигтээ мундаг аавыгаа дандаа баярлуулж байгээ 😀

Нээрээ завгүй болох байх шүү.. яасан муухай амьтан байгаа бол доо.. дахин баяр хүргэеээ 😀 хурай хурай.

buyaka · 2008/02/04 at 04:34

охинтой болсонд баяр хүргэе. эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье.

Ganaa · 2008/02/05 at 08:12

Bayar hurgey.

Asuudal · 2008/02/06 at 14:35

Za mash ih bayar hurgii Badaa ahdaa!!!

Aaw aaw nariin dundaas aguu sain aaw bolooroi!

Soyol · 2008/03/09 at 16:44

bayar hurgie! Bi ch bas heden jiliin umnu ohintoi bolj bailaa. Odoo neg medehed 1-r angi. Neg turchihvul doroo tom bolchihdog tegeed bas buur duutei bolno.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *