За нэгэн төрийн байгууллагын нөхөр Google Desktop хэрэглэдэг маш сайн хайлт хийдэг гээд магтаад байхын. Хэрвээ би виндовс хэрэглэдэг байсансан бол google desktop-ыг хэрэглэхгүй байх байсан. google.com бол сайн хайлтын систем. Хурдан, хүчин чадал сайтай ярих юм байхгүй. Харин Google Desktop бол маш аюултай гэдгийг сануулъя! Энэ програм ПК дээр виндовсын файл эксплорероос сайн хайлт хийдэг нь ойлгомжтой. Учир нь виндовс файл эксплорероос муу хайлт хийдэг програм дэлхий дээр өөр байхгүй биз.
Google desktop таны хайлтын мэдээллийг локалаар индекслэдэг бөгөөд онлайн үед түүнийгээ таны ПК-нээс интернетээр дамжуулан гаргадаг. Тиймээс хэрэглэхийнхээ өмнө өөртөө нууцлалын чанартай зүйлс юу байгаа сайтар тунгаан бодож хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Мөн хэрэглэхдээ Firewall тавьж гаралтыг хэрэглээний програмын төвшинд зогсоож хэрэглэхгүй бол портоор блокдоод төдийлөн үр дүн өгөхгүй байж магадгүй шүү. (80-р портоор гаргачихна)
Монголын зарим чухал албан газруудын админисраторууд үүнийг анхаараад авчихна бизээ.


10 Comments

Ulzii · 2008/03/02 at 08:28

Google-ийг харин мэдээлэлх хулгайлдаг буюу хэрэглэгчдээс хэрэгтэй гэсэн мэдээллээ өөрсдийнхөө бизнэст ашигладаг гэдэг нь аль дээрээс л яригддаг асуудал. Desktop-ын тухайд миний бодлоор яаж ч Firewall хэрэглээд үр дүнтэй хамгаалж чадахгүй биз дээ. Tunneling хийгээд л гаргачих байлгүй. Хамгийн сайн хамгаалах арга бол хэрэглэхгүй л байх. 🙂
Үүнээс гадна google дансаар online бичиг баримт, хүснэгт боловсруулахад болон google эмэйл ашиглахдаа анхааралтай байвал илүүдэхгүй бизээ.

Any one · 2008/03/03 at 02:44

Гүүгл шиг баян компани энэ зэрэгийн жоохон юман дээр нэр хүндээ алдахгүйн ойлгомжтой гэж бодохын. Ялихгүй юманд ямааны гарз гэдэг шиг.Асар баян мөнгөтэй цахим ертөнцийн ганц акул болоод байшдээ. Ямар сайндаа майкрософт хүч нь хүрэхгүй яахоог худалдаж авж хүч хавсрах комби хэрэглэнэ этэр гээд байшдээ цаана чинь. Би egolomt.mn/card гэдэгрүү сардаа 2 ордын цалингийн 50-60 цаасыг минь гүүгл туучихвий дээ. ккк

Ulzii · 2008/03/03 at 18:47

Мэдээж чиний яриж байгаа шиг мөнгө идэх ч юмуу тиймэрхүү төрлийн зүйл хийхгүй л дээ. Хувь хүний болон албан байгууллагын чухал хэрэгтэй мэдээллүүдийг ашигладаг гээд байгаа. Жишээ нь хайлтынхаа систэмд ч юмуу.

dolugen · 2008/03/06 at 16:43

Энэ талаар сонсож байсан юм байна. Виндовс чинь одоо индекслэдэг болсон шд ээ, Виста дээрээ.

dolugen · 2008/03/06 at 16:49

BTW, энэ блог чинь WordPress үү, эсвэл таны CMS-н хэсэг болон бичигдсэн WordPress үү?

ulzii · 2008/03/07 at 09:41

vista харин хаа очиж маш сайн хайдаг болсон байна лээ.

ulzii · 2008/03/07 at 09:47

Би бас дээр нэг удаа сонирхоод өөрийнхөө Болор АУС-аар хийсэн юм болуу гэж бодоод судалсын. Serendipity гээд блог систэм ашиглаж хийсэн юм билээ. Баруун талд блог руу нэвтрэх гэдэг дээр дараад оронгуут тэнд юу ашиглаж хийснээ бичсэн байна лээ. Бадаагийн нууцыг нь задалчаагүй биз гэж найдаж байна. 😉 Ер нь бол WordPress-ээс датахааргүй сайн бас нэг сайн зүйл нь RSS маш олон төрлөөр хийж болдог энэ тэрээсээ болоод нилээд том том блогууд үүнийг ашигладаг гэсэн.

dolugen · 2008/03/07 at 10:17

Тийм байна. Хариулт гэдэг дээр дарахаар линкэндээ Serendipity гэж үг байна 🙂

badaa · 2008/03/07 at 17:24

Bolor CMS -g blog bichih tudiid zoruilj hiigeegui bolohoor arai l ahdah geed baisan yum. 2-t Serendipity -g buur ali olon jiliin umnu hereglej baisan bolhoor l shuud hereglesen hereg. Hamgiin anhny bichleg deer ene blogiig ehluulehdee yu ashiglasanaa bichsen tul bi hariu bichihgui baisan yum.
http://badral.net/index.php?/archives/1-unknown.html
Yer ni bi haa negtei minii bichij baisan zuiliig ahiad asuusan baiwal hariulah durgui baidag.

dolugen · 2008/03/08 at 08:16

Гэхдээ блог бичих нь cms бичихээс амар биш гэж үү? Блог бол цомхон эд биз дээ. За за тэр яахав, Google-с халиад замбараагаа алдлаа 🙂

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *