Болорсофт ХХК нь (http://www.badral.net/?p=207) эрийн цээнд хүрлээ. Учир нь 2011 онд инкубаторын шилдэг компани болж байсан бол 2012 оны шилдэг төгсөгч боллоо.
2012 онд монгол бичгийн юникод фонтын ОпенТайп алгоритмыг боловсруулж, ерөнхийлөгчийн вэбийг босоо монгол бичгээрээ урлажээ. Мөн монгол үг зүйн судалгаагаа дуусгаж, монгол үгийн төгсгөлөг төлөвт автоматыг үүсгэн Болор морф системийг бэлтгээд дотроо ашиглаж корпусын системээ шинэчилж байна. Мөн энэхүү системээ ашиглаж монгол бичгээс кирилл бичиг, кирилл бичгээс монгол бичиг рүү хөрвүүлэх системээ хийж эхэллээ. Одоо үгийн аймаг тодорхойлж өгүүлбэр зүйн судалгаа руу орлоо. Ингэснээр автомат орчуулгын системийг хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн босоо монгол бичгийн зургийг бичвэр болгон таних OCR програмыг боловсрууллаа. Цөөнгүй тооны вэбүүдийг ч урлав. Эдгээрээс гадна манай компани дээр хэл шинжлэлийн 6 төсөл, банктай холбоотой интерпрайс системийн 1 төсөл хэрэгжиж байна. Болор толио сайжруулан электрон хувилбарынх нь програмчлалыг нь дуусгаад дагалдах програмуудыг хийж байна. Мөн онлайн хувилбарыг энэ оны дунд гэхэд судалгаануудаа ашиглан шинэ төвшинд гаргахаар ажиллаж байна. Энэхүү хувилбарт дор хаяж герман, орос, япон, солонгос хэлүүд багтах болно. Одоогоор герман үгийн сангийн хэмжээ 100 000 хол давж байна. Мөн манай компани их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж, 2 бакалаврын ажлыг КТМС-д санал болгож 99% амжилттай хамгаалууллаа. Одоогоор мөн 3 бакалаврын ажил хийгдэж байна.
2013 ондоо олон сайхан шинэ санаа, олон шинэ бүтээлүүд хийх нь баттай.
Болорсофтын бүх ажилчиддаа өндөр амжилт хүсье!


7 Comments

amargargal · 2013/01/20 at 20:13

Сайхан мэдээ байна. Ийм зүйл хийж байгаад талархая. Миний асуугаад байсан юмыг хийгээд байсан байж. Мэдээлэлээс би хоцроод байна уу, Тэд мэдээлдэггүй байсан юм Болов уу? :)) http://www.tsahimmongol.com/content/about.html гэсэн хаягаар арай дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна. Social network хэрэглэдэггүй дутагдалтай. Мэдээллийн (announcement) timeline байхгүй. Миний бодлоор компанд сайн SEO хэрэгтэй байна.

delgerdalai · 2013/01/21 at 01:50

Bayar xurgye, Amjilt xusiye. Ajillaj bgaa tosoluudiig chin sonsood baxarxaj bn.

зулаа · 2013/01/21 at 10:36

амжилт хүсье. Маш их зүйл хийж, монголын шилдэг компани болоорой. Мөн сошиал медиа групп жаахан маркетинг хийж сурталчлах хэрэгтэй байхаа.

sansar · 2013/01/22 at 01:56

mundag

baterdene · 2013/01/23 at 03:28

Ажлын өндөр амжилт хүсье. Цаашдаа өшөө олон зүйл хийж бүтээгээрэй.

d · 2013/01/26 at 09:22

Ter OCR hiideg mongol bichgiin programaa taniltsuulaach?

badaa · 2013/01/27 at 06:07

7 honogiin umnu agentlag deer tawisan iltgel http://prezi.com/2dgz-mqq50jl/presentation/ hayagt bii. Ene uzuulen deer gants neg demo-g ajilluulj uzuulsen baigaag harj bolno.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *