Латекс (LaTeX) TeX нь шинжлэх ухааны баримт, томъёо тодорхойлолт үүсгэхэд маш хялбар хамгийн өргөн хэрэглэдэг нээлттэй эх бүхий програм хангамжийн цогц гэдгийг ихэнхи хүн мэдэх билээ. Хэдийгээр математикч, програмистууд ихэвчилэн ашигладаг боловч барууны орнуудад мастер, дипломын ажил заавал үүгээр бичихийг шаарддаг. Учир нь эмх цэгцтэй, хэвлэлтийн өндөр чанартай баримт үүсгэдэг тул.
Энэ нь ворд шиг шууд хараад форматлаад явдаггүй ба HTML шиг тэмдэглээсээр эх кодоо үүсгээд дараа нь хөрвүүлж pdf, ps эсвэл dvi баримт үүсгэдэг.
Виндовс үйлдлийн систем дээр хамгийн өргөн хэрэглэдэг хамгийн сайн үнэ төлбөргүй латекс програм бол MikTex (www.miktex.org) билээ.

Нэг хэсэг монголоор бичих нилээн төвөгтэй боловч MonTeX хэрэглээд болоод байдаг байв. Гэтэл энэ маань өөрөө 8 битийн кодчилол хэрэглэдэг тул үүсгэсэн PDF ч юмуу баримтаасаа ворд эсвэл ямар нэг баримт руу хуулах үед кодчилол нь алдагдаад тун төвөгтэйн дээр шууд өнөөгийн юникод гарын драйвераар шууд бичээд оруулах боломжгүй байлаа. Тиймээс би латексийн юникод оруулалт дэмжигч utf8x пакетыг ашиглан Texmaker (http://www.xm1math.net/texmaker/) хэмээх програмыг ашиглан шивж оруулаад латин текст бичихдээ хэрэглэж сурсан дассан TexnicCenter (http://www.toolscenter.org/) хэрэглэн хөрвүүлдэг байв. Уг нь Texmaker -ээрээ шууд хөрвүүлж болох боловч шинжилгээ (debug) хийж чаддгүй тул ингэж хоршуулж хэрэглэж заншсан байлаа. Харин өнөөдөр санаандгүй Java, PHP код бичихдээ хэрэглэдэг супер унверсал засварлагч Eclipse дээрээ латекс баримт хөрвүүлдэг болчихвол их амар болох мэт санагдаад eclipse хадгаламжаас (repository) жаахан хайгаад олдохгүй болхоор нь өөрөө хялбархан плагин бичих санаатай гүүглэдэж эхэлтэл TexLipse гээд яг хүсэж байсан зүйлийг маань Хэлсэнкийн их сургуулийн хэдэн нөхөд хийсэн байсныг http://texlipse.sourceforge.net/ хаягаас олж санаа амрав.
Энэ хаягаар орж TeXlipse -ийг суулгаад ашиглаад монгол баримтаа үүсгээд хөрвүүлээд үзтэл яралзтал сайхан ажиллаж байлаа. Нөгөө хамгийн дуртай TexnicCenter -ээсээ ч би татгалзлаа. Та бүхэн ч бас латекс хэрэглэдэг бол энэ засварлагчийг хэрэглээд үзээрэй!

Мөн монголоор бичихэд нэр томъёо (glossary) үүсгэхэд латексийн makeindex програм 1024 байтаас илүү тэмдэгт хүлээж авахгүй ядаргаатаад байдаг тул 2048 байт тэмдэгт болгож өргөтгөн Miktex-ийг хөрвүүлээд гарсан makeindex програмыг http://badaa.mngl.net/myproduct/makeindex.exe хаягтаа тавилаа. Та бүхэнд ийм асуудал гарвал C:\Program Files\MiKTeX 2.6\miktex\bin дотор байгаа makeindex.exe -ийнхаа оронд хэрэглээрэй. Удахгүй би өөрийн монголоор бичдэг латекс эх кодоо цэгцлээд хэв (template) үүсгэж энд тавина.

Монголын латекс/текс хэрэглэгчид маш олон болтугай.


6 Comments

batzaya_tse@yahoo.com · 2007/06/21 at 08:38

hi.. latex herhen hiih talaaraa baga zereg tailbarlaj boloh uu? yamar ch programmiin helnii medleggui hun hiij chadah uu? minii huvid anagaahiin neg hicheelee hiih gesii.. deerhi latex-mn-book geseniig tataj avaad rar-r zadaltsan.. odoo yaj nomoo hiihee meddeggui ee.. bolomj garval tuslaarai..

tb · 2007/06/22 at 04:43

Latex-iin mongol hel deerh zaavar bdag um.
minii IT blog deer link n bii..
tegshbayar-it.blogspot

batzaya_tse@yahoo.com · 2007/06/22 at 05:33

mongol zaavariig ni uzlee.. thanks shuu.. minii asuuh gesen zuil bol tataj avsan latex belddeg miktex 2.5 install gesen softoo suulgaj chadahgui budilj bna oo.. aldaa zaagaad suuhgui yum.. yag ter suulgadag soft ni yamar nertei yum ve? 🙂 ineedtei asuult asuusand sorry yamar ch tusuululgui bolhoor l ..

bataak · 2007/08/15 at 08:42

MikTeX-core-2.dll файл нэхээд байна..

Батзориг · 2007/09/14 at 04:00

Дипломоо нээрээ энүүгээр бичих байсан. Гоё шүү. Одоо даанч ашиглах шаардлага бараг гарахгүй юм.

onon · 2012/12/13 at 09:07

Texmaker deer bichij bga bhgu yu tgsen harin PDF ruu ogthonch horvuulehgu bga ymaa yah yostoi gsen ug ve

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *