Өнгөрсөн 7 хоногт ажил дээрээ “Web Based Routing slip system” програм бичиж дуусгав. Анхнаасаа бизнес процесс гайгүй тодорхой байсан тул шууд яваад орчихсон чинь энэ нь ч тийм байж, үгүй байж гэж эргэлдсээр нилээн удаан хугацаа алдаж байж сүүлийн хувилбарыг нь дуусгав. Шалгалт, аудит хагас дутуу хийгдсэн байгаа бөгөөд явц дунд сайжруулахаар хүлээлгэж өгөв. Эцсийн цэг тавигдсангүй ээ.
Бизнес процессын хувьд лиценз буюу сертификат олгох процесс 7 шат дамжлагаар явахаар европын холбооноос баталсан стандартаар тогтоосон байлаа. ( Манайд яадаг юм бол доо )
Энэхүү системээр сертификат хүссэн хэрэглэгч өөрийнхөө материалыг онлайнаар яг одоо хэн дээр, ямар төлөв байдалтай явж байгааг харж, ямар нэг зүйл дутуу эсвэл буруу бол имэйлээр дор бүр нь тэр тухай мэдээлэл авах боломжтой болсон юм.

Олгогдсон сертификат бүр сканердан зурган PDF -р хадгалагддаг бөгөөд энэхүү процесс нь бөөнөөр нь овоолж тавьж байгаад сканердчихдаг автомат сканераар хийгддэг тул үр дүнгийн файл нь олон хуудастай нэг том PDF файл үүсдэг билээ. Энэхүү файлыг хуудас хуудсаар нь сертификат тус бүрийн дугаараар хадгалах ажлыг хөнгөвчлөх зорилгоор түүнийг тасалж нэрийг асуудаг adobe plugin 2 жилийн өмнө Adobe 6-ийн хувьд бичсэн байсан маань манай байгууллагын хамгийн өргөн хэрэглэдэг хэрэгсэл болсон байв. Гэтэл энэ хэрэгсэл Adobe Acrobat 8.0 дээр ажиллахгүй болсон байна гэсэн ажилчдын гомдлын дагуу даруй ажилладаг болго гэсэн ерөнхий менежерийн даалгавраар сая ажилладаг болгов. Плагин бүрэн C++ дээр бичиж Визуал студио 2005 дээр хөрвүүлэв.
Маргаашнаас хуучин өгөгдлийн сангийн програмыг сайжруулж энэ байгууллагын дотоод зохион байгуулалтыг автоматжуулах цогц систем загварчилалын ажил руу орохоор болов.

Блогтоо ажлынхаа зав чөлөөндөө хийдэг нээлтэй эх хөгжүүллийнхээ тухай үргэлж бичиж байхаар хааяа нэг ажил дээрээ хийсэн зүйлсээс бичиж үлдээж байвал эргээд харахад юу амжуулж байснаа бүрэн харахад дөхөмтэй юм болов уу гэж бодоод энэхүү тэмдэглэлийг үлдээв.


5 Comments

SE · 2008/05/22 at 01:08

Sonirholtoi l ajildag um bna. ter plugin-ee open source bolgohgui um oo 😀

Tumur · 2008/05/22 at 23:05

Wow, Openoffice-iig mongoloor harsan chin uramtai haragdaj baina shuu, buur hezee belen boloh bol gej horhoi hurchihlee.

Bi Ubuntu deer ajilaad udaj baina, sayhnaas Humuusiig Ubuntu ruu shiljuuleh arga hemjee awahaar shiideed, VIdeo Tutorialsuud hiij baigaa.

Odoogiin baidlaar hiisen 2 Tutorials baigaa.

1. VMWare oder Virtual PC ashilaj yaaj Windows deer dawhar Ubuntu uildliin system suulgah (mongoloor yarisan bichej oilguulsan).
2. Windows deer Ubuntu ajillaj baihan OpenSSH ashiglaj yaaj Windowsiing file bolon busan Ubuntu hereglej baigaa humuusteigee holbogodoh b? eswel file solilcoh.
3. Odoo tur Diplomarbeit bicheed zawgui baigaa, gehdee ehelzen Tutorials.
Keberos 5 ashiglaj NFSV4 Ubuntu deer suulgaj Server Client ajilluulah mon yaaj Keberosoor damjuulan Login Veschlüsselt naidwartai hoorondoo newtrelzeh etc.

Za daa neg iimerhuu zuiluud sonirhoj hiij ehelj baina.

iim mayagiin Video Tutorials mongol hel deer odoogoor baihgui gej bodoj baina, iimerhuu zuil hiiwel Manaihan uramtai oilgoj dagaj hiij bas hajuugaar ni Linux-tei tanilzah bolomj olgii bodson yum.

Iimerhuu mongol deer chi Openoffice – d zoriulsan Video Tutorials gargahgui biz, herwee tegeh yum bol Mongold baigaa Alban baiguulaga eswel huwi humuus Mongol hel deer Openoffice iig yamar ch mangar hun oilgohoor Mongol Video Tutorials tai hereglej ehelbel ch goyo doo.

Ene talaar bodoj uzeereiee. danke für deine Aufmerksamkeit.

LG,

Badaa · 2008/05/23 at 20:15

Hi LG,
Mash sain baina. Mash heregtei, saihan zuil hiij baigaa yum baina. Tsaash ni orhilgui hiigeerei.
Openoffice-iin huwid tutor, documentation hiih hergetsee mash ih baigaa bolowch unendee bidend tiim zaw gardaggui ee. Gehdee orchuulgaa buren duusgaad testing-ee 7 saryn 31 hurtel hiine. Ter hugatsaand zaw garwal tiimerhuu tailbar tutor bichih tuluwluguutei b.a.
Mun chamd bolomj baiwal bidentei hamtarna bui zaa. http://mn.openoffice.org

gh,
Badaa

Алмас · 2008/06/04 at 19:08

dusal.net сайт бас цаашид Open source-ыг илүү түлхүү дэмжинэ гэж бодож байгаа. Би өөрөө бас линукс хэрэглэж эхлээд удаагүй байгаа ч цаашид Ubuntu линуксын руу Windows-өөс шилжих арга замууд, софтын сонголтын талаар зааварчилгаанууд хийнэ гэж бодоод л явж байна. Бас та бүхнийг байнга дэмждэг шүү. Энэ хаягаар орж зөвлөгөө өгөөрэй.

http://blogmn.net/dusal/14485/

bayarx · 2008/06/11 at 17:00

hi badral,
tanai ajil deer Windows Vista hergeldeg uu? yer ni XAML -n talaar bichwel sonriholtoi bna…

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *