Энэ жилийн амралтаа дөрвөн долоо хоногоор авч нутагтаа очиж амрав. Улаанбаатарт буусан дариудаа бид 3 ханиад хүрэв. Хүмүүс хэдийгээр зуны сайхан дэлгэр цаг тул Улаанбаатар маш сайхан агаартай байна гэцгээнэ. Гэвч шороо, утаа 2 нь хоолой хорсгож, нулимс гоожуулсаар ханиад хүргэчхэж байна лээ. Улаанбаатар ч хогийн сав л гэмээр болсон санагдав.
Ингээд ОпенОфисын нээлтийн ажиллагаандаа ханцуй шамлан оров. Хэдэн нөхдийн дэмжилэгээр сайхан зохион байгууллаа. Хэдийгээр санасанд хүртэл олон хүмүүс ирээгүй ч төр засгийн байгууллагын чухал газруудаас төлөөллүүд ирсэн байлаа.
Ингээд Улаанбаатарт долоо хоноод цааш нутгийн зүг жолоо залав. Улаанбаатараас Лүн хүртэлх хуучин засмал замыг бүгдийг хуулчихсан байх юм. 10, 10 км-р нь таслаад
засаж болоогүй л юм байх даа. Энэ зам охины маань дотрыг ч нэг эргүүлж өгөв. Шороон хөрсөөр улаан тоос татуулсаар Хашаатад ирэв.
Тоглож өссөн (тоглох ч гэж малд явж) нутагтаа нэг хоноглоод
Унага татав
цааш Өгий нуурын зүг хөдлөв. Наадмаас хойш бороо олигтой орсонгүй газар нэлээд хатчихлаа гэцгээж байсан ч газрын гарц сайхан байлаа.
Өгий нуурт 4 хонов. Сайхан амарлаа. Ханиад ч овоо илааршив. Нутгийн агаар, эхийн маань устай эмчилсэн бизээ. Өгийн цэнхэр нууран дээр
За тэгээд цааш давхисаар төрсөн нутагтаа ирвээ. Сайхан байлаа. Цаг агаар ч таатай сайхан байв. Булган уул
Хэдэн байшингуудын шавар нь ховхрон унаж, хайрханы энгэрт суварга босгосныг эс тооцвол аймгийн төв маань хөгжсөн ч үгүй доройтсон ч үгүй яг л бахь байдгаараа байв. Хөгжил гэдэг урагшилж байхыг хэлдэг бол энэ байдлыг хэвэндээ байх биш хоцрогдох гэж нэрлэх болов уу.
Архангай аймгийн төв
За тэгээд 7 хоноод ирэхийнхээ өмнөхөн хойшоо Их тамир суманд буй Нагац ахындаа очив. Тамирт намаржилт сайхан байна лээ. Доорх зурагт тодорхой харагдах байх.
Тамир Энэ өдрөөс эхлэн цочир хүйтрэв. Ганц нэг цас ч унав.
За тэгээд буцаж Улаанбаатарт ирж 7 хоног хувийн ажил хөөцөлдөх, ах дүү нараараа орж золгон, найз нөхөдтэй уулзсаар буцах болов. 14 цагийн нислэг болон галт тэргээр явсаар өнгөрсөн дөрөв дахь өдөр гэртээ ирж хагас бүтэн сайнаар амраад өнөөдөр ажилдаа буцаж оровоо.


4 Comments

Org · 2008/09/08 at 15:58

Mongol Open Office үнэхээр дажгүй санагдсан шүү. Хэрэглэж байгаа. Нээлтийн ажиллагаагаа сайн зарласан бол очих л байлаа… За ажлын амжилт хүсье

Soyol · 2008/09/24 at 03:03

Ene jil manai nutagt suuliin olon jil boloogyi saihan zun bolson. Daanch naadmaas hoish boroo orohgyi chinii yavsan yed jaahan gandsan baisan daa.

seriyoz · 2008/10/12 at 07:22

zurag gaigyi avchdiin bnshd

tsogt · 2008/11/10 at 15:30

Nutgiin zaluugiin blog dajgui bna. unicode convertoriig chini ashiglasan tus bolloo.
mergejil uur uchir oilgohoosoo oilgohgui ni ih bna gevch good luck

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *