Нэг шинэ ПК автал нөгөө виндовс виста гайхалтай ирвээ. Энэ үйлдлийн систем үнэхээр өлгийн дотроо байгаа нь мэдэгдэж байлаа. Eclipse-ээ суулгаад ажиллах гэтэл CVS update хийх үед бичих хандалтын эрх хүрсэнүй гээд болсонгүй. Уг нь би өөрөө администратор эрхтэй байсан тул сайн ойлгосонгүй. 🙁 Дараа нь 1200 еврогоор худалдаж авсан (байгууллагаараа авхуулсан 🙂 ) ганц оригинал Microsoft Visual Studio 2003 .NET суулгаад хуучин хийж байсан төслүүдээ импортлож байтал виста гуай таарамжгүй програм (incompartible with vista) байна гээд сонордуулаад олигтой ажиллаж өгдөггүй дээ. 🙁
Ер нь хөгжүүлэгчид, програмистуудад одоохондоо хэрэглэхэд арай л болоогүй нь байгаа илэрхий байлаа. График дүрслэлийн хувьд нилээн сайжирч линукс, макентош маягтай болсон санагдсан. 🙂
Ингээд хуучин XP-тэй хоршуулан хэрэглэдэг байсан дебиан линүкс рүүгээ бүрэн шилжүүлэхээр шулуудлаа. Виндовс XP -г тоглоом (empires) тоглох, outlook, visio, visual studio .net ашиглах гэж л хэрэглэж байсан тул эдгээрийг линукс рүү шилжүүлчихэд л болох гээд байна даа.

За эхлээд дебианаа (testiing, unstable) суулгах гэтэл seagate 500 GB SATA хатуу дискийг таниж чаддаггүй дээ. Ингээд илүү шинэ цөмтэй дебиан пакет хэрэглэдэг түгээлт хайж байгаад ubuntu Feisty Fawn хувилбарыг Linux-Kernel 2.6.20 цөмтэй болохыг мэдээд суулгаж үзлээ. Үнэндээ асуудал гарсангүй. Виндовсоос хурдан суучихлаа. Үнэхээр магтууштай сайжруулалтууд харагдаж байна лээ.
Харин фонт шинэчлэлт хийж байхад алдаа өгч байсныг гараар touch хийж засав. Дараа нь apache, php, opencvs, mono … гээд хэрэглэдэг бүхнээ суулгалаа.
Eclipse суулгаад PHPeclipse плагин суулгасаны дараа файл хадгалаж байхад алдаа өгөөд болсонгүй. GCJ д байгаа юм боловуу гэж бодоод sun JDK суулгав. Хэвээрээ. 🙁 Файл хадгалах биш хадгалах үед вэб шинэчлэлт хийхэд алдаа өгч байж болох юм гэж бодоод PHPEclipse-ийн тохиргоо руу ороод Refresh PHP browser view when opening editor дээр байгаа хирээсийг аваад хаячихлаа. PHP хуудсаа шууд Eclipse дээрээ харж чадахгүй боловч асуудал арилав. 🙂 Тэр ч нэг их хэрэг болдог биш дээ. Ямар ч гэсэн програм хөгжүүлэхэд асуудалгүй болов. Харин OpenOffice build шинээр хийнэ гэдэг том ажилтай болвоо. Учир нь бараг 2 жилийн турш би зав чөлөөндөө ОпенОфисыг монголчилж байсан билээ. Энэ ажилынхаа тухай тусад нь бичиж байх болноо. Хэдэн өдөр зав чөлөөндөө ноцолдож байж хамгийн шинэ хувилбар болох OpenOffice 2.3 -г хөрвүүлээд авлаа. Өөрийн орчуулгаа дутуу чигээр нь энэ хувилбарт нэгтгээд локалчилсан хөрвүүлэлт хийх явцад нэг алдаа гарсан харагдсан. Зав гарахаар янзлахаас.
Өчигдөр харин Outlook дээр байсан бүх имэйлүүдээ (.pst) эмхэлж цэгцлэн evolution рүү оруулах гэтэл заавал Outlook ажиллаж байж янзалдаг юм байна. Виста дээр Outlook суулгаж байгаад экспортлох гэтэл mbox формат байсангүй. Thunderbird суулгаж байгаа бүх имэйлээ импортлолоо. Гэтэл хэл хэдэн удаа аюулгүйн нөөцлөлт хийж байсан тул имэйлүүд өчнөөн олон удаа давхцаад ороод иржээ. Ингээд thunderbird plugin хайж гарлаа. Remove Duplicate Messages 0.1.02 олоод суулгах гэтэл thunderbird-ын 1.6 хүртэл хувилбар дээр л ажиллана гээд суусангүй. Ингээд албан бус хувилбар болох http://bohnfamily.com/xpi/remove_duplicate_messages-0.1.01-mb.xpi -г татаж аваад суулгатал асуудал гарсангүй.
Бүх давхардсан имэйлүүдээ устгалаа. 2003, 2004 онд нийлээд 1200 гариу имэйл хүлээн авсан харагдана лээ. Бодвол хэрэгтэй гээд устгаагүй хэд нь байх даа.

Ингээд Mozilla Thunderbird -ын стандарт хэрэглэгчийн дотор үүссэн лавлахуудаа шууд эволюшны хэрэглэгчийн өгөгдөл хадгалагч лавлах буюу /home/user/.evolution/mail/local руугаа хуулаад оруулаад ирвээ. Визуал Студиогийн оронд Моно суулгасан. Тэгж байгаад VB.NET төслүүдээ оруулж ирэхээс.
За даа тоглоом ч нэг их тоглоод байх биш тэрийг линүкс дээр ажиллуулдаг болгох гэж цаг заваа үрэхээ болъё.
Ингээд цаашид гэртээ зөвхөн линүксээ хэрэглэхээр шийдлээ. Тэртэй тэргүй ажил дээрээ виндовстой зууралддаг юм чинь.

Categories: Линүкс

1 Comment

g0mb0 · 2007/05/04 at 10:50

Би ажил дээрээ десктоп, бас зөөврийн компьютер дээрээ FreeBSD ашигласаар жил гаруй болж байна, асуудал гээд байх юм бараг алга л байна. Flash дээр жаахан асуудалтай байдаг юм, гэхдээ зөвхөн Flash-ийн сүүлийн хувилбарууд дээр л. Гэрт нэг Windows бий, тэрийг тоглоом тоглоход л ашиглах юм шиг байна даа 🙂 Ер нь M$ Windows-ийг ашиглах нь улам төвөгтэй л болоод байх шиг.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *