За нэг жигдэрч өгдөггүй, нийгмээрээ талцаж үзэлцэж үзэлцсээр одоо эх хэлээ эвдэж дуусаж байгаа нэг сэдвийг хөндчихье. Гадаад үг, нэр томьёог хэрхэн орчуулах вэ гэдэг сэдэв.
Би өөрөө хэлний эсвэл орчуулагч мэргэжилтэй хүн биш л дээ. Гэхдээ 12 жилийн өмнөөс нээлтэй эх бүхий програм хангамж, үйлдлийн системүүдийг орчуулж явсан алдаж оносон туршлага бий.
Бид хэрвээ тухайн гадаад үгийг тэр чигээр нь галиглах юм бол ялангуяа манай мэргэжлийн номын 10 үгтэй өгүүлбэрийн 9 нь гадаад үгийн галиг болчих гээд байдаг зовлон байдаг. Тэгэхээр тэр өгүүлбэр хэдийгээр монгол хэл дээр байгаа мэт боловч гадаад дээрээ хэвээр байгаагаас дор болчихдог.
Аа харин нэг бүрчлэн орчуулаад байхаар бас асуудалтай. Монгол хэл дээр огт байхгүй үг рүү буух болчихоод түүнийг нь тайлбарлаж роман шиг юм болно. Тэр нь гадаад хэл дээр байгаагаасаа бас л дор болчхоод байдаг. Уран зохиолын хувьд бол үнэндээ орчуулчихад асуудал байхгүй л дээ. Мэргэжлийн хэллэгүүдэд бол зовлонтой.
Миний хувьд Англи хэлнээс үг орчуулахдаа Герман, Орос, Грек гуравтай харьцуулж хардаг байсан. Учир нь герман руу орчуулахад ихэнхдээ утга нь онох үг байдаг болохоор орчуулсан байдаг. Гэхдээ л тэр чигээр нь галиглах тохиолдол бий. За герман орчуулсан бол орчуулах гэж оролдоно. Үгүй бол оросыг харна. Оросууд бол галиглах дуртай нөхөд. Тэд орчуулсан бол за орчуулахаас аргагүй юм байна гэж үзнэ. Грекүүд бол ер нь л орчуулах гэж үздэг юм билээ. За тэд галигласан байвал ч галиглахаас өөр арга байхгүй юм байна гэж үзэж болно.
Миний дэвшүүлэх санаа бол орчуулах гэж үзээд дийлэхгүй бол дээрх 3 хэлтэй харьцуулж байгаад галиглах эсэх шийдвэрээ гаргадаг байх гэсэн үг. Гэхдээ заавал дээрх 3 хэл байх албагүй. Ямартай ч тогтсон хэдэн хэлтэй харьцуулах.
Харьцангуйн онол үнэн байдаг шиг иймэрхүү харьцангуй аргаар явахгүй бол зөвхөн аль нэг аргаар нь явна гэвэл боломжгүй бөгөөд хэрүүл маргаан ч тасрахгүй явсаар эх хэл маань монгол хэл биш болж үлдэх болов уу даа.


1 Comment

Мөнхтулга · 2016/10/17 at 09:44

Санал нэгдэж байна.Яг энэ мэргэжлийн орчуулгын талаар хүн ингэж бичээсэй гэж бодож байсан юм.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *