Би монгол хүний хувьд, програм хангамжийн инженер мэргэжилтэйн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд бас санаа зовчихно, хөгжүүлэхсэн, хувь нэмэр оруулахсан гэж бас бодно. Гэтэл ний нуугүй хэлэхэд Монголын МТ буруу зүг рүүгээ улам хурдалж байна. Яагаад? Монголын мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжлийг юу болон хэн чөдөрлөж, юу хорлож байна вэ? гэсэн асуултууд зүй ёсоор тавигдана.
Яагаад? гэдэгт ийм хариу олов. Монголын бараг бүх их дээд сургуулийн мэдээлэл зүйн хичээлүүдийн бодлого хэдэн (5) жилийн өмнөөс голдиролоосоо гарсан гэж үзэж болно. Эндээс л буруу замаар будаа тээж эхэлсэн эх суурь нь тавигдаж байгаа юм. Тэд хэрэглээг илүү чухалчилж, хичээлээр оруулж, зааж эхэлсэн. Үүнийг би анхнаас нь өнөөг хүртэл буруушааж явдаг. Энэ бодлого тухайн үеийн, магадгүй одоо төгсөж байгаа төгсөгчиддөө зөв мэт харагдавч цаанаа МТ шинжлэх ухааныг дампууруулж, бие даах чадваргүй гадаадын МТ хөгжлөөс 100% хараат болгож төгсөгчид нь тэдний хэрэглэгч болж байна энэ юу гэсэн үг вэ? Их сургуульд хөгжүүлэгч бэлтгэх ёстой юу хэрэглэгч бэлтгэх ёстой юу? КТМС төгссөн хүмүүс Номингийн худалдагч болдог гэсэн онигоо хэзээ худлаа болох вэ?
Энэ бодлого 1998 оноос КТМС дээрээс хэрэгжиж эхэлсэн ба тухайн үедээ 1, 2 жилийн турш маш зөв байсан байж болох юм. Компьютер гэдэг зүйлийг хараагүй хүүхдүүдэд програмчлал заагаад ямар үр дүнтэй байх вэ? Сургуульд хангалттай тооны ПК бүхий лаборатор байсан уу гээд асуудал их бий. Харин одоо бол шал өөр. Гэтэл яагаад одоо болтол их дээд сургуулиудын удирдлага энэ чиг бодлогыг барьсаар байна? Удирдлагууд маань ажлаа хийж бодлогоо шинэчлэн тодорхойлох болоогүй юу?
За дан ганц их дээд сургуулиудаас гадна бас өөр олон учир жанцан байнаа. Хүнээс алдаа эрэхээсээ өмнө өөрөөсөө эхэлж хайх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр бэлтгэгдэж гарсан бидэнд бас алдаа байна.

Бид л ядуу худалдан авах чадваргүй гэж энэ орос/хятад найзуудаасаа хууль бусаар кракдсан хулхи програм хангамжуудыг тараагаагүй гэж үү? Хувийн хэрэглээнд ийм зүйл байхыг үгүйсгэхгүй ээ. Улс орон даяараа бизнесийн байгууллагаасаа эхлүүлээд банк болон төрийн байгууллагууд (батлан хамгаалах болон цагдаа тагнуулын газрууд хүртэл) бүгд хулхи програм хангамж хэрэглэж байна. Нийгмээрээ хулхи. Энэ бол Монголын МТ хөгжлийг зүгээр л булшилчхаж байгаа юм. Ийм орон Монголоос өөр газар байхгүй. Африкт ч байхгүй шүү! Орос, хужаа найзууд ч бас тийм биш шүү. Хакерын тухайн нэг сонирхолтой мэдээ дуулгахад Хакерууд өөрсдөө хэзээ ч хууль бус програм хангамж хэрэглэдэггүй. Кракеруудын бол яахав бас 5, 10% нь хэрэглэчихнэ гэхдээ өөрсдөө кракдаагүй програмаа шүү!
Монголын бүх шүүх засаглалын газрууд хулхи програм хангамж хэрэглээд таны програмыг хууль бус хэрэглэсэн гомдол гарахад таны талд шийдэгдэх нь юу л бол? Тэглээ гэхэд тэр байгууллага бүгд өөрсдийгөө буруутнаар тооцож яллах ёстой юу. 🙂 Та бидний дунд Монголд нийтийн хэрэглээний програм хангамж хийгээд 1 ширхэг л зарагдана. Бусад нь бүгд хуулагдана гэсэн яриа байдаг. Энэ үнэн шүү дээ. Тэгэхээр монголд олон нийтийн хэрэглээний програм хийх ямар ч бололцоогүй болчихож байх жишээтэй.
Тиймээс бид одоогоор арга ядарсан арга буюу ямар нэг аж ахуйн нэгжид зөвхөн өөрт нь зориулсан жижиг сажиг санхүү, бүртгэлийн програмуудаар л амиа зогоож байна. Тэд мөн таны оюуны бүтээлийг үнэлэх сэтгэлгээ дутна. Учир нь нэг байгууллагын програм хангамж ямар үнэтэй байдгийг төсөөлөх ч үгүй. Тэд үнэгүй майкрософт виндовс, оффис … гээд хэрэглэдэг. Тэр нь уг нь асар өндөр төлбөртэй эд л дээ.
Мөн санхүү эдийн засгийн програмхан бичээд манай салбар хөгжихгүй шүү. Салбараа хөгжүүлэхийн тулд мэргэжлийнхээ талбарт илүү зүйл хийх хэрэгтэй болов уу.
Өнөөдөр байдал эрс өөр болсон. Ямар ч төлбөртэй худалдааны програм хангамжуудаас дутахааргүй нээлттэй чөлөөт програмын хувилбарууд нь гараад ирчихсэн улам хурдтай хөгжиж байна шүү дээ.
Тиймээс үнэхээр л бид төлбөрийн чадваргүй бол нээлттэй эх болон чөлөөт програм хангамжийг хөгжүүлэх болон хэрэглэх нь зөв зам! Хэрвээ тухайн чөлөөт програм хангамж шаардлага хангахгүй бол хууль ёсоор нь лицензээр нь худалдаж авахыг шаардах хэрэгтэй. Хууль бус програм хангамж хэрэглэхийг эсэргүүцэн сурталчлахыг бүх мэргэжил нэгт нөхөддөө уриалж байна!


18 Comments

Anarbold · 2008/11/21 at 14:03

Миний хувьд энэ талаар үг хэлэх арай болоогүй байгаа ч үнэхээр үнэн.Линукс гэж хэлэхээр нөгөө хакеруудынх гээд опеноффис гэвэл линуксын оффис гэсэн ойлголттой болчихсон. Их сургуульд програм хангамжын иннженер гэсэн нэг ах одоо төгсөх курс линукс суулгахаар хард дискний зай 2 дахин өсдөг гэчихсэн хүмүүст сурталчилаад суулгаарай гээд явж байсан.
Компьютер форматлах, ашгийн програмуудыг гадаадаас авсан крак сэриал тааруулж хүмүүст суулган өгч түүгээрээ өдрийнхөө мөнгийг олдог болчихсон.Веб хийдэгүүд нь Жүүмла гэдэг алдартай эдийг бас нэг бэлэн загвар олоод хүмүүст хэдэн зуун доллараар зардаг болчихсон.

Тэгээд бодохоор бидний нүд сайн нээгдээгүй байгаа нь харагддаг.Мөн өөрийгөө хөгжүүлээд явчих мэдлэгийн сан байхгүй.Угаасаа Англи хэлийг бараг дүнгийн төлөө үздэг болчихсон болохоор wikipedia мэт рүү орох нь ховор. Тэгээд улс төржөөд байхаар таны хэлж байгаа 101% зөв болж байгаа юм даа.Тэгэхээр одоо чадалтай болчихсон нөхдүүд нь янз бүрийн үнэгүй сургалт ухаалга хийгээд зөв замруу нь хөтлөх хэрэгтэй байнаа

Anarbold · 2008/11/21 at 14:44

Таны бичлэгийг уншаад өөрийнхөө бодож явдагийг бичлээ.
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=5673&post_id=100369

ulzii · 2008/11/21 at 21:38

Үнэн юм бичжээ. Албан байгууллагууд ядаж хууль бусаар программаа худалдаж аваад хэрэглэдэг болчихвол ч хувь хүмүүсийг бас ч эхний ээлжинд орхиж болон юм.
Манай КТМС-т Word/Excel энэ тэр гээд л заагаад эхэлдэг байсан энэ бол бас л буруу юм л даа. Ёстой чиний бичсэнээр нэг ёсны хэрэглэгч бэлдэж байгаа юмуу даа. Ядаж мэргэжлээрээ сурч төгсөж байгаа хүмүүс нь хууль бусаар хэрэглэж байгаа програмаараа онгирох нь холгүй ярих биш түүндээ сэтгэл нь өвддөг, аль болох боломжоороо татгалзаж чөлөөт хувилбар сонгох гэсэн өөр замаар шийддэг ухамсартай болчих юмсан.

Н.Цэцболд · 2008/11/22 at 09:11

Нээлттэй эхийн тал дээр бол уг нь тэгмээр л санагддаг. Хүмүүс нэг юмандаа тасчаад түүнээсээ хагацахгүй гэж ярих нь их мэт санагдсан. Тэд юу юунд хүрэхгүй л голдог.

Шинэ зам хайхаа больсон гэх юмуу даа. Ийм байдлаас болоод л бүх юм жоохон буруугаар яваад байгаа ч юм шиг.

Их сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд бас нилээд учир дутагдал бий гэж боддог. Аргагүй л дээ хөөрхий арван жилд нь ганц зааж байгаа юм нь юм чинь. Миний бодлоор 10-р ангиа төгсөж буй хүүхдүүдэд улам л чанар нь муудаад байгаа мэт. Тийм учраас нөгөө нөхдүүд нь их сургуульд бүүр ч задгай болдог.

Сургалтын систем болон сурган хүмүүжүүлэгчүүдээ цэцэрлэгийн түвшнээс эхлээд их сургууль хүртэл шинэчлэх хэрэгтэй л байх гэж боддог.

Гадаадад улсын зардлаар яваж буй нөхдүүд бараг бүгд арын хаалгаар, ганцхан Япон руу л жинхэнэ чадалтайгууд нь явдаг. Тэгэхээр арын хаалгаар яваж байгаа нөхдүүд ихэнх нь сурах зорилгогүй болцон байдаг. Энэ мэт шалтгаан зөндөө л харагдах юм.

Уг нь багш сурган хүмүүжүүлэгч, сургалт нь сайн бол гадаад явах хэрэггүй болно л гэж боддог.

bayasa · 2008/11/24 at 13:59

tanii zuw uu , mongold it neg l uragshtai xugjixgui l bnaa.gexdee yahuu xeden outsourcing xiideg gaagui gazar bdag yum chig bgaan.
minii bodloor yag l ulsaaas xuuli gargaal exleed alban gazruud zaawal litsenjtei soft ereglej exlex estoi bxa , tgeed alxam alxamaar uragshaa yawandaa .

uugan · 2008/12/02 at 10:49

CHERT gej yaaag zow! bi eniig bas l gui mon udaan bodoj yawdag bj bilee).

Soyol · 2008/12/05 at 08:51

Zuvuu zuv.

Almas · 2008/12/13 at 09:56

Ярвигтай асуудал л даа. Хүмүүсийг шууд крэкдсан програмуудаас салгана гэвэл утгагүй, крэкдаад л бусад нь хэрэглэчихнэ гээд бас програм зохиохгүй байж болохгүй. Програмистууд нэгдээд тэдний оюуны өмчийг хамгаалдаг газар байгуулаад компани байгууллагуудтай тэмцвэл эхний ээлжинд болох болов уу яадаг бол. Бас нэг талаар крэк бол өөрөө сурталчилгаа болж өгдөг. Сурсан юмнаасаа хүмүүс салах дургүй байдаг гэдэг шиг эхний хувилбаруудаа үнэгүй тараах, крэкийг нь өөрсдөө бэлдээд давхар тараах зэргээр ч ажиллаж болно. Тэгээд хэсэг хугацааны дараа шинэ хувилбар гармагц интернетэд холбоотой хуучин хувилбаруудыг дахиж крэкдах боломжгүй болгох г.м… Мэдээж файрволл програмаар хаагаад хэрэглэж болно л доо. Тийм болохоор шинэ хувилбараа илүү хамгаалалттай илүү түвшинд гаргаад хөгжүүлээд зараад явбал уг нь болох байх. Хамгийн гол нь гадаадын крэкдсан бусад софтуудаас илүү л хийх хэрэгтэй байх. Гадны крэкдсан програмыг худалдаж авахыг хуульчихвал тэр хэмжээгээр гадагшаа Монголын мөнгө урсана. Тэгэхээр түүнээс өмнө нээлттэй эхийг аажим ч гэсэн хүмүүст таниулж, бүх дунд, дээд сургуулиудын системд хуульчилж оруулж өгөх хэрэгтэй байх. Тэгвэл хэдхэн жилийн дараа нээлттэй эхийн хэрэглэгчид төрөн гараад л ирнэ шүү дээ 🙂

Эрхэмээ · 2008/12/16 at 10:29

Бүгд л хулхи хувилбар ашиглаж байгаа. Төрийн байгууллагаас авахуулаад, хувийн, гэрийн хэрэглээ гээд бүгд. Гэхдээ энэ бүгдийг зогсооно гэхэд хүчин мөхөсдөх байх даа. Үүнээс хойш оюуны өмчийг дээдлье, хөгжүүлэгч бүр дор дороо кракдсан бүтээгдэхүүн ашиглахгүй байж өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй гэдэгт 100% санал нийлж байна. Би ч бас саяханаас эхлээд desktop OS-oo windows-с больж байгаа. (Гэхдээ миний лаптоп ориг Vista Home Premium) Ширээний компьютерт Ubuntu-г, серверт Debian Etch :))

zochin · 2009/01/04 at 05:18

buh company uud gevel hetsuu shde.
manai baiguullaga shig ih olon baiguullaga bgaa. bi l huvidaa company daa program hudaladaj avch chadahgui. gants negiig bol yavaandaa hudaldaj avna gej boddog. mungu sain olvol bi l huvidaa buh software ee huuliin daguu ashiglah bodoltoi.

ih unen zuil bichjee

dr.fox · 2009/01/04 at 11:17

харамсалтай. үнэхээр харамсалтай. ядаж байхад ядарсан ард түмнаа спиртээр түлж баяжсан мөртөө өөрсдийгөө элит гэдэг томчууд ядаж лицензтэй програмаа худалдаж авдаг болчихоосой. ядаж тэдний хүүхдүүд нь ориг тоглоомоор тоглодог болчихоосой. бидэнтэй зэрэгцээд л сиди бичүүлээд л явж байдаг ш дээ. баян мөртөө хулгайч. зохиогчын эрхийн асуудал нээрээ үнэн хүнд. ядаж байхад том дэлгүүрүүд тухайлбал номин, itzone зэрэг газрууд ядаж виндовсыг шинэ писидээ дагуулаад өгч байвал. дэлгүүрээс хятад виндоусын лицензтай нөтбүүк аваад л. бид хичнээн хичээгээд яахав дээ. баячууд нь засгийн газар нь, төрийн байгууллагууд нь үлгэрлээд эхлэвэл. ямар бидэнтэй адил хоосон биш.

Tumur · 2009/01/20 at 09:35

Minii bodloor Mongolchuudad taarsan Programm bicheh heregtei, ene ni hamgiin zow. Yaaj gewel Online-aar AJAX, JavaScript, PHP, ASP, Struts, JSP geh met olon hel baina, uugeer yuug ch hiij bolno, eswel Kaspersky shig sar bolgon Lizenzee solih heregtei, bas Black Book gargaj illegal Licence Key -iig burtgej awdag baih shaardlagtai, ene buhen Programm bichsen huneesee l hamaarna, sain nariin nuuzlaltai kodolj bichej chadwal hen ch crackdah yum bilee, odoohondoo crackdaad baihaar hun mongold howor, tiim yawdal garlaa gej bodhond, olohod amarhan.

seriyoz · 2009/02/16 at 05:20

hulhi yum hiih heregleh = ene bol yr dyn.
mongol setgelgee ih chanargyijej muudsandaa hamag uchir bgaa, setgelgee zadlah oorchloh arguudiig byh medeelliig heregselyyd tygeej ehelbel mongol uls dayaraar byh shatand bgaa gajig arilah yum shig sanagddag.

gast · 2009/03/15 at 00:50

mongol ugiin tovchlol bololtoi um, zarim abkürzunguud ni oilgoljgui bna.

MGiS · 2009/03/19 at 04:58

Toriin baiguullaguud yalanguya said darga nar mini jeep unaj baikhaar, manaikh khogjij bui oron tiimee zakh zeeliin uneesee arai uneer alban yosnii license ogooch gehed ter ni jeepnii barag tal uneer alban yosniikh bolno doo… Jishee ni: Microsoft-iin buteegdekhuuniig baigali khamgaalal, ecology etc NGO-uud zoriulsan khymad uneer avdag NetHope geed khotolbor bdag yum bilee…

man · 2009/04/17 at 18:59

За энэ ч одоохондоо бүтэхгүй хэрэгээ, дундаж иргэний орлого 2000$ хүрсэн үед л юу юм гэхээс. монголд 99% нь виндоуз хэрэглэж байгаа шүү дээ. Тэдний 50-60% нь Линукс гэж юу байдгийг ч мэдэхгүй. Опен Оффис гэж бүүр дуулаач үгүй хүмүүс байгаа. Харин монгол програмын хувьд та нар өөрсдөө сайн програм хийлдээ. Хүмүүсийн хэрэглээд байгаа гадаад програмуудаас даваад гарчих, монголчуудын хэрэглээнд нэн чухал програм хийгээд тэрэндээ гайгүйхэн хамгаалалт хийгээд зар л даа. Монголчууд үнэхээр хэрэглээнд нь нийцсэн зүйл бол одоо авбал авна шүү дээ боломжийн үнээр. (сайн толь бичиг, өгүүлбэрээр орчуулдаг програм, төрөл бүрийн видео хөрвүүлэгч гэх мэт)Манайх лав Javisoft-ийн Англи Монгол толь (20.000төг), Empasoft-ийн оригиналь OEM лицензитэй битдефендер антивирус 2009 (16.000төг)програм зарж байна. Хүмүүс дажгүй л авдаг шүү. Харин ориг виндоуз, оффис, фотошоп, иллюстратор, афтер эффектс, видео тоглоомууд эд нар монголын хүмүүсийн амьжиргааны түвшинг бодсон яаж ч байсан хэтэрхий үнэтэй, авч дийлэхээргүй зүйлс. Тиймээс бид хангалттай амьжиргаатай болтлоо хулхи зүйл хэрэглэхээс өөр гарцгүй. эсвэл хэдэн баячууд нь боломжтойгоороо аваад бусад нь бүлтийгээд харанхуйн дунд суух хэрэг үү. Тэгэхээр энэн дээр тэгээд шуудхан л бид хулхи юм хэрэглэхгүй гээд хаачихаж мэдээж болохгүй. Харин энэ програмуудыг хүмүүс илүү сайн мэддэг илүү сайн хэрэглэдэг, компьютерийн хэрэглээний мэдлэгийг нийт масс нь сайн мэддэг л болгох хэрэгтэй. Мэргэжлийн сургуулиуд нь төгсөгчдөө чанартай болгох ёстой. Тэдний тал хувь нь урдаас компьютер зөөж, компьютер форматлах, жүүмла оролддог ажил хийж байгаа нь нууц биш. Хэрвээ чадалтай л бол аутсорсинг хийгээд гаднаас мөнгө олох боломж интернэтээр чөлөөтэй л байна.

almas · 2009/04/18 at 10:44

Бид нар хүссэн хүсээгүй Microsoft г.м удахгүй орж ирнэ. Тэр цагт хүссэн хүсээгүй л хэрэглэх эрхгүй болно. Тэгэхээр тэр линуксыг хэрэглэхээс л өөр аргагүй л болно доо…
Монгол програмчдаас програм нэхэж суухаасаа өмнө бэлэн байгаа дэлхий нийтээрээ хэрэглээд байгаа үнэгүй юм байхад тэрийг олоод, хэрэглээд сурчих хэрэгтэй байхөө. Эхнээс нь орчуулаад Монголоор хүртэл болгох оролдлогууд хийгдээд байгаа…

Designer · 2009/05/19 at 01:56

Зөв гэж бодож байна ер нь ямар сайн юм байхав дээ дандаа хулхи про ашиглаж crack хайж ажилуулах саяхан нэг про ашиглаад юм хийж байтал алдаа гараад байна бодоод байсан тэр про нь өөрө хулхи тэгээд л алдаад байгаам байна л даа Тэгээд яаах билээ та нар бол IT мэргэжилтэй хүмүүс мань мэт бол яаахав дээ Тэр Linux дээр мэргэжилийн Дизайнеруудын одоо хэрэглэж байгаа Softwareе-д ажилдаг юм бол болжил байна Миний хувьд гэвэл хэдхэн про байхад л болоод явчихна вирус энэ тэр гэхгүй сайхан л юм байна ш дээ Шинчлэл хийх гэвэл би хувьдаа дэмжиж байна шүү IT нартаа амьжилт хүсье!!!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *