За ойрын үед соёмбо линүксээ цааш хөгжүүлмээр санагдаад болдоггүй. Тиймээс gparted хэрэглэн шинэ 2 партишн үүсгээд нэг дээр нь хөгжүүллийн орчин нөгөө дээр нь соёмбо линүксийн шалгалт хийх санаатай үүсгэв. Ингээд гарах гээд цэсэн дээгүүр гүйлгэтэл Set Disklabel нүдэнд тусав. За ер нь ялгахад амар тэмдэглээс хийчие гэж бодоод тушаал өгтөл байхгүй бүх партишнийг устгачихлаа. 🙁 Урьд нь янз бүрийн хөгжүүлэлд (ОпенОфис.орг, ОпенМН нутагшуулалт гээд) зориулсан нийт 10 партишн байсан тул нэмээд үүсгээд байхаар сүүлдээ партишн залгахад толгой эргээд байдаг нь зовлонтой. За энэ ч яахав. За тэгээд сандарсандаа сэргээхээр шууд fdisk ажиллууллаа. Байдаггүй. За линүкс дээр юу байдаг билээ гээд бодлоо. Уг нь яг файл устгасан биш партишн хүснэгт л устсан тул (маш хурдан устгасан тул найдвартай мэдэгдсэн) боломж байгаа нь гарцаагүй. Гол нь мэдээлэл 100% л байх хэрэгтэй байна. Гэтэл дээр үед syslinux шуудангийн жагсаалтаар санагдана нэг TestDisk-ийн тухай мэйл ирж байсан санагдаад суулгаад ажиллууллаа. Ердөө 30 секунтын дотор сэргээчихлээ. Ура!
TeskDisk танд баярлалаа! Танд ч бас хэрэг болж юуны магад гэж бодоод энэ бичлэгийг яаран нэмлээ.

Categories: Линүкс

5 Comments

org · 2008/12/02 at 14:13

ene chin harin goe yum bna. urid ni Active Partition Recovery ashigladag bailaa. gehdee zovhon FAT NTFS sergeedeg baisan sanagdana. tanaas ih surmaar l baih yum. zav garahgui yum. gehdee humuusiin tsag zavaa gargaj hiisen yumiig zugeer l heregleed bna gej bitgii bodooroi. ali boloh taraaj baidag shuu

Очкоо · 2008/12/03 at 03:17

Маш хэрэгтэй мэдээлэл байна.

Bagana · 2008/12/11 at 08:40

Нэг юм лавлах гэсэн юм. Open Source програм Монгол хэл рүү орчуулах үйлчилгээ үзүүлдэг үү? Хэрэв тийм бол над руу мейл бичээч. Баярлалаа.

pop · 2008/12/26 at 06:27

minii disk sonin bolchihloo, umnu ni debian suulgasan baij baigaa uur partition deer ni windows suulgasan yum daraa ni grub ni debian dahiad suulgah gesen chin partition uud hi haragdahgui yum windows iinh ch gesen windows cd ees bolohoor bugd baij bna. yaaj partitionaa formatlalguigeer dahij debian suulgah ve? tuslaach

mugi · 2011/07/27 at 00:48

testdisk chin hereg bolson shuu .extern nihaa partitioniig aldchihaad balarch yvaad. eniig sanaad ajilulsan neeree bolj bna shuu 🙂

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *