За монгол хэл дээр ОпенОфис.оргийн 3.0 хувилбар гараад сарын хугацаа өнгөрчээ. Тиймээс таталтын статистик үзүүлэлтийг нэг харлаа. За виндовс хувилбарыг 13733, Үбүнтү/Дебиан хувилбарыг 713, RPM-ийг 410, дүрмийн алдаа шалгагч өргөтгөлийг 514 удаа татжээ. Мөн хуучин хувилбар болох 2.4-ийг энэ сард 3653 удаа татсан байна.
ОпенМН дээр байрлаж буй Болор толийн хувьд өдөрт хайгддаг дундаж үгийн тоо 800 хүрлээ. (бета хувилбар тул огт сурталчилж, хүмүүст зарлаагүй байхад шүү )
Хэрэглэгчийн хайсан олдоогүй үг бүрийг хадгалаад явж байтал 90% буруу бичиж хайснаас болж арчилгаа хийхэд цаг нар, хүн хүчний хэрэгцээтэй болсон тул удахгүй тусад нь шинэ вэб хийж, хайлт болох хайх загварыг сайжруулж, дор хаяж 400 000 бичлэгийн сантай болгож, олдоогүй үг бүрийг хадгалах бус харин тухайн хайсан хэрэглэгч форумд оруулж хэлэлцэх боломжтой болгож, төлбөргүй хэрэглэх боломжтой хэвээр нь (зар сурталчилгаа тавьж магадгүй сайн дарж байгаарай 🙂 ), хуучин вин1251 кодчлол бүхий бичвэр хайх боломжтой болгож (хүмүүс их ингэж хайж байгаа болохоор) гаргахаар төлөвлөж байна. Энэ ондоо багтаад гарчих болов уу. Энэ хувилбар бол бета хувилбар биш анхны 1.0 хувилбар болно. Өөр олон боломжууд нэмэгдэхийн дээр хүмүүс нилээн олон хүсэлт тавьж байгааг харгалзан үзэж бусад вэбүүдэд зориулж виджет бэлтгэнэ.


10 Comments

Алмас · 2008/12/16 at 16:14

Санасаныг бодвол овоо их үзүүлэлт байна шүү 😀 Монголд интернет хэрэглээ бас өдөр ирэх тутам өсч байна даа. Сурталчилгааны талаар dusal.net blogmn.net саитуудаар чадах хирээрээ дэмжинээ 🙂 Ажилд чинь амжилт хүсье!

Алмас · 2008/12/17 at 04:57

Алдаа шалгагч дээр “Би ч гэсэн” “Би л ганцаараа” гэх мэтэд ч, л үсгийг алдаатай гэж заагаад байна. Бас блог, вэб зэрэг үгнүүд байхгүй юм шиг байна. эсвэл веб, саит, мэил гэсэн үгнүүд ер нь яг тогтсон орчуулгын дүрэм энэ тэр байдаг юм болов уу? Зарим нь сайт, зарим нь саит гээд байдаг. Дуудлагаараа бол саит, мэил гэх нь зөв мэт?

Hawk · 2008/12/17 at 05:13

Баярлалаа таньд би болор толийг байнга хэрэглэдэг. Сүүлийн үед хэрэглээ нь их нэмэгдэж байгаа санагдсан. Хүн хүч хэрэгтэй бол би чадахаараа туслахад бэлэн байнаа.

batbold · 2008/12/18 at 14:56

Bi java oroldoj bgaa uymaa tegeed java deer mongol bichlegtei Button, Label hiih gesen boldgyi arzgar uym bolood bna yah ve? tuslamj

badaa · 2008/12/18 at 16:56

yamar font yamar render ashiglaj baigaa we? Button label zergiin jijig sajig zuils bol zurgaar hiichihsen ni amar baihoo.

uugan · 2008/12/21 at 14:28

Ingehed ta ooriigoo taniltsuulaach. haana yu hiideg yaj yavaagaa heleech.

Мөнхбаатар · 2008/12/24 at 07:44

Болор толийн хэрэглэгчдийн нэг л дээ. Хөгжүүлэгдээс нь нэг юм гуйя.
Firefox-н хайлтын цонхонд оруулах талын юм бодож болох уу? Тэгвэл хэрэглэхэд бүр л хялбар болно гэж бодох юм.

Бас цаашдаа API гаргаад хялбар интерфейстэй gadget- маягаар хэрэглэх боломжуудаар хангаж өгвөл бүр их баярланаа

Almas · 2008/12/24 at 17:37

http://dusal.blogmn.net/18486/
Эндээс ороод суулгачих 😉

Нинж · 2008/12/29 at 09:41

Өнгөрсөн жилийнхээс болор толийн үгийн сангийн хэмжээ ихэссэн нь илт мэдэгдэж байна шүү. Хэд хэдэн phrasal verb оруулж туршлаа.

Одоо verb, adjective, noun-ыг аль болох prepostion-той оруулж, түүний хэрэглээ/жишээ өгүүлбэр/-г түлхүү хавсаргах, мөн Idioms-ыг оруулах, юу юунаас илүүтэйгээр алдааг шалгах гээд олон олон ажлууд байна даа.

Хэрэглээ тал дээр Add-on байдлаар хийсэн нь их таалагдаж байна. Гэхдээ ямар нэг сайт үзэж байхдаа ашиглах гэхээр жаахан төвөгтэй байна аа. Хайх үгээ шинэ цонх нээж л оруулахгүй бол үзэж байсан юм уруугаа дахин орох шаардлагатай болчих юм. Тэгэхээр хайлтынхаа нүдний хажууд default хувилбар гаргадаг нүд, дэлгэрүүлж үзье гэвэл шинэ цонхонд гаргадаг товч байрлуулбал ямар вэ?

Мэдээж цаашид Babylon шиг хэрэглээ тал дээр хялбар application хийх байлгүй дээ. Энэ чиний карманы буланд байж буй гэдэгт найдаж байна.

Эцэст нь энэ их буян нь дэлгэрсэн ажлыг эхлүүлээд өдий хэмжээнд хүргэж, нөр их ажлыг амжуулсанд үнэхээр баяр хүргэе!
За улам их амжилт!

oyut · 2009/10/29 at 04:06

hi. arkhangain zurag tabichihsn bna shde. saihan haragdaj bn. bi yaj tatahaa medkuu ashiglah bolgondoo l undsen huudsiig neej bgaad ugee haij ashigladag. ingehed text translation hiideg bol zugeer ym daa. mongol helnii neg ch text translation bhgui hetsuu ym o. babylon deer bdag bolobch ashiglaj bolkuu ym
ingehed mongol heleer bichsen translation zohiogood yadaj zaraach dee. guiy. ene talaar bodoltsoj uzne gedegt naidaj bna. bayrlalaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *