За нэг блогтоо бичлэг нэмэхгүй бол завгүй гээд яваад байвал хөтөлж эхэлсний хэрэг юу байхав. Сая хэсэг хугацаанд алга болсон сонингоосоо л хуучилъя даа.
Нутаг буцахаар шийдэн эхнэр хүүхдээ аваад 3 сарын 2-нд Буянт ухаад буулаа. Нэлээн хүйтэн байгаа гэж сэтгэлдээ бэлтгэсэн үү яасан гадаа 28 хэм хүйтэн байна гэхэд санасныг бодоход дулаан санагдав. Түүний хажууд декларац бөглүүлж тамга дарж оруулж байгаа хилийн цэргийнхэн нь үү, гаалийнхан нь уу бүү мэд, нөгөө л байдаг янзаараа бүр жихүүн хүйтэн байлаа. Ийм завхарсан хэрэггүй цаас бөглүүлж байдаг улс манайхаас өөр байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Зөв бөглөх ямар ч нөхцөл байхгүй. Оршин суух хаяг ч гэх шиг. Би Архангай, цогт уул гэж бөглөөд хэрүүл хийж байв. Хаягжуулалт байхгүй хэвтэж түүн дээр баахан юм болж солиорно. Гадаад хүмүүс хаана очихоо ч яаж мэдхэв дээ. Түүнийг энд (германд) уг нь тухайн хүн очих газраа очоод иргэний бүртгэлийн газар нь бүртгүүлдэг. Манайхан бол хилээр орсон л бол тэр хүн хаана юу хийж, дургиж явааг нь алдчихдаг юм шиг байгаам. Тийм юм бөглүүлж аваад, орсон хойно нь хаяад байвал яаж барих вэ дээ. Систем нь үндсээрээ буруу байнаа холбогдох албаны нөхөдөө.
За ингээд маргаашаас нь эхлээд л байрны эрэлд гараад тууваа. Хэд гурван юм зээлж хамж шимсээр авч явсан хэд маань бас ч гэж доллар өссөний гайгаар/буянаар евро өсөж 60 сая төгрөг болгоод авлаа. Ингээд байрны үнэ навс унасан, хямрал болсон, бэлэн мөнгөө бариад л явахад байр шиг их юм алга гэсэн ярианд итгэн их том амьтан зайсангаас 4 өрөө байр шинэ авахаар эхэлвээ. Хэхэ юун зайсан юун 4 өрөө, юун шинэ байр хэд хоногоос дариу 3 өрөө хуучин (1990 оноос хойшхи) шинэ нь хамаагүй байр баянзүрх, төмөр зам, хан уул дүүрэгт хайж эхэллээ. Бас л үлгэр болов. Хөдөө явж эцэг эхтэйгээ золголгүй болохгүй хоёр долоо хоног шахуу болоод аймаг явлаа. Тэнд очихоор л уг нь амралт болох юм даа. Даанч хот орж орон гэртэй болохгүй бол болохгүй гэсэн бодол толгойноос гаралгүй байсаар 10 хоноод буцаж улаанбаатарт ирлээ. Хүмүүс утаа овоо байхгүй болчихлоо гэцгээж байсан боловч хоолой хорсох энүүхэнд. Нүд арай хорссонгүй. Сайн ажиглавал төв замаас (энх тайвны өргөн чөлөө) урагш арай дээр нь дээр юмаа. Бүр 3,4 -тэй харьцуулбал шал ондоо юм.
Ингээд л төв замаас урагш байрны хайлтаа үргэлжлүүллээ. Шинэ байрны 1 м2 нь аль байрлалд, ямар компани барьж байгаагаасаа хамаараад янз бүр л юм. (м2 нь 750 – 2800$ ) Мань мэтийнхэн нь бэл дөхөх нь 700-800$ тул очоод үзэхээр үнэхээр чанар муу байлаа. Ханыг гараараа шөргөөд гарвал ирмэг нь нурна. Хаалга цонхыг онгойлгож, хаагаад бариулыг нь дарахад түгжээ нь хугарна. Шал нь далий хана нь муруй энүүхэнд. Тийм байранд м2-д 800*1500 ₮ төлөөд орно гэхээр сэтгэлд нэг л таашаалгүй, тавгүй.
Гэтэл германд байр худалдаж авахад нэг иймэрхүү ханштай. Ийм байр ч л байхын.
Доллараар наймаа хийхгүй гээд хууль гаргасан л юм гэсэн. Гэтэл хаана ч очсон $-р наймаагаа ярина. МИАТ, бүх барилгын компаниуд, ер нь томхон гэсэн бүх газар нь $. Томхон гэлтгүй дэлгүүр хоршоо хувь хүмүүс ч $ л ярина. ТҮЦ л арай тэгсэнгүй. Хуулиа гаргаад мөрдүүлж чадахгүй юм бол төр нь төр ч гэхэд хаашаа юм. Хуулиа мөрдөхгүй ард түмнийгээ улс ч гэхэд хаашаа юм. Үгүй гэхэд ч хаашаа юм.
За энэ яахав зорилго бол байр… Ингээд нэгэнт авах гэж байгаа юм гайгүй гэж яригдаад буй Жигүүр гранд, Эрэл, Цаст, Орчлонгийн байрнуудыг сонирхож үзлээ. Бусдаасаа өөр нь ч өөр юмаа. Гэхдээ 80 м2 байр 120 сая төгрөгөөс яагаад ч буухгүй юмаа. За ингээд харахаар монголд байгаа хүмүүс бол асар баян болж таарлаа. Гэтэл гудамжинд ядуу, ядруу хүмүүс нь их болсон харагдаад болохгүй юм. Авч байгаа цалингуудыг нь зардалтай нь харьцуулаад үзэхээр сэтгэлд багтахгүй харьцаа. Дэлгүүрт орно герман бараа эндэхээсээ 2-3 дахин, хятад солонгос нь ч мэдээж тэндэхээсээ тийм дахин л үнэтэй байгаа. Манайх өөрсдөө ямар юм хийх биш. Дотооддоо үйлдвэрлэсэн цөөхөн хэд нь ч ялгаагүй дагаад ч тэгдэг юмуу үнэтэй л санагдсан.
Гадаадууд ихэсчээ. Шар толгойтууд нэлээн харагдавч Солонгос, Хятадууд бол алхам тутамд таарна. За би өөрөө гадаадад олон жил амьдарсан хүн тэдгээр хүмүүсийг ойлгоноо. Монгол улсад татвар төлөөд тэнд ажиллаж амьдарч байгаа нь монгол улсад оруулж буй асар их хөрөнгө оруулалт. Гэхдээ бурхан минь монгол улс минь бүртгэлээ нарийн хийгээд, татвараа бүрэн авч л чаддаг байгаасай гэж найдая.
Байрны эрэл үргэлжилсээр эхнэр бид 2 цөхрөх, удайх янзтай боллоо. Найз нөхөд хамаатан садангуудтайгаа ч уулзаж золгож амжихгүй явсаар байдаг. Сүүлдээ болилоо. Байр хөлслөөд эхнэр хүүхдээ суулгачихаад эргэж би германд ажилдаа ирлээ. Найдвартай нь дээр гэж бодоод эндэх ажлаа эргэж ирж хүлээлгэж өгнө гээд явсан юм. Оножээ. Одоо хүлээлгэж өгөх биш он гартал ажилланаа.
Монголд гэхдээ хүмүүс тийм өндөр өртгийг дийлээд амьдраад байгаа юм чинь бас болгоноо. Юунаас нь дутахав гээд үзээд байхаас. Хоёр гурван найзтайгаа нийлж програм хангамжийн чиглэлийн нэгэн компани байгуулсан. Сохрын газар нь сохор, доголонгийн газар нь доголон болоод үзэж тархаас яахав.
Уулзаж учирч чадаагүй найз нөхдөөсөө хүлцэл өчье!


12 Comments

Н.Цэцболд · 2009/05/03 at 03:05

За харин тийм байх аа.

Хөгжилтэй ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг л явдал байна даа.

Та тэгээд он гартал Монголдоо эргэж ирэхгүй юм уу?

Монгол хүү · 2009/05/04 at 01:49

ямар ч байсан Монголдоо ирэх болсонд баяртай байна.

Elcoj · 2009/05/04 at 10:32

Hi,
Ugh, I liked! So clear and positively.

zaya · 2009/05/04 at 13:44

Sain uu?
Yunii umnu chamd amjilt husie.
Bi chinii blogiig olsondoo mash ih olzuurahlaa.
Bi humuusiin blogoor hesej uur uur dotood yostontstei taniltsah durtai.
Odoohondoo chinii bichsen sedevtei hamaaralgui comment uldeej bgaadaa hultsel uchie.
Minii huvid Linux-iig ehlen suraltsagch bgaa yum. Bi Linux deer PostgreSQL -eer database uusgeh gesen yum aa. Tegeed phpPgAdmin-g ashiglah gesen chin asuudal garaad bn. Postgresql ruu gee login hiiheer login failed gej garaad handaj chaddaggui ee. Shell-s << psql: FATAL: Ident authentication failed for user>> gesen aldaa uguud baih yum. Eniig yaaj shiidehiig helj tuslaach.

Anonymous · 2009/05/05 at 04:45

Энэ монголчууд хэзээ хөгжинө дөө хөөрхий, монгол зөгийн бал ямар үнэтэй гэж бодож байна, герман зөгийн балнаас хэд дахин үнэтэй, шалтгаан нь гэсэн чинь цэвэр байгалийнх гэнэ, байгалийн байлаа ч гэсэн дэндүү үнэлэх хэрэг байхгүй л байгаа юм, тэр зөгий маллахад бараг ажил ордоггүй гэж байгаа юм, ганц хүн л бараг өсгөчихдөг гэлцдэг юм билээ.

амгалан · 2009/05/06 at 02:03

tiim bhaa thdee mongoldoo ajillah heregtei shuu dee bi bol M-doo l ajillana gj bono

Тулга · 2009/05/08 at 07:10

Битгий монголчуудаа хөөрхийл л дөө. Чи эндээс л үсэрсэн монгол цус ш дээ. Монголоо голоод байгаа юм уу? хаашаа юм.

Almas · 2009/05/09 at 04:49

Муу байгаагаа муу гэж, засч залруулах юмаа ярьж хэлэлцэж засч залруулж, нөхөж шидэхгүй, ялзарсныг нь ялгаж хаяхгүй л бол голохгүй гээд энэ хэвээрээ яваад байвал энэ балиар жорлон удахгүй бүүр дүүрээд бөөнөөрөө живж үхэх болох байх…
Сайн муугаа ярилцад, хамтдаа тэмцэж байж л сайхан болно байх. Шүүмж бичсэн нэгнээ Монголоо голлоо мууллаа гээд л байвал Их хурал, төр засагт байгаа хэдэн гарууд шиг магтаад, Цэцэглэн хөгжиж байна гээд л яваад байх уу :p

hehe · 2009/05/09 at 15:58

harin tiimee badral ah, yag mongol mongoor shiljuuleed bodhoor mongolchuud tiim ih mongotei ulsuud umuu gej l bodogdmoor. harin euro enetereer bol bas ch gej hyamdhan…
Ter burtgel gedgiig l harin gadaadiin ornuud shig yas hiih yostoi gej zov hellee. daanch malaa toolj chadahgui hunee ch burtgej chadahgui l bgamda IT daa bna u esvel udirdlagadaa bna uu buu med… za tegeed shine baiguulsan company-d chine amjilt husie!

Anonymous · 2009/05/12 at 09:40

Монголд байрны зардал нь их болохоор аргагүй юм дөө.. Газрын албанд өгсөн авилга+хотын захиргаанд өгсөн авилга+мэргэжлийн хяналтыханд өгсөн авилга+барилгын зардал+ашиг гэхээр чинь..

PP · 2009/05/15 at 14:23

Pooh tiim hevreg bairuud uu?!? Terniig erthen helj bugdii n nuraahgui bol chanargui hyatad materialaar barisan bairnuud asar ayultai, ongorson jiliin tednii gazar hodloloor chanargui baishinguud yaj olon hun honoosniig medej baigaa biz dee?? Manaihan erthen barilgiin kompanuidiig tsegtselj hatuu standart morduulehgui bol tedgeer bairnuud olon hunii ami nasand hureh har ayul daguulj baina daa.

byamba · 2009/05/28 at 05:15

sain baina uu ,
badaa saya yavahdaa arhangai yavsan uu ?

linkedin,facebook, biznetwork.mn deer yamar email , nereer holbogdoh be ?

asuuh yum baina aa

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *