Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Posts Tagged ‘Болор’

BOLOR Spellchecker V1.2.1 is available

Tuesday, March 4th, 2014

БОЛОР алдаа шалгуурын 1.2 хувилбар ашиглаж байгаа хүмүүс дариухан 1.2.1 хувилбар руу шилжүүлнэ үү.
Учир нь 1.2-н Ворд плагин дээр нэгэн ноцтой алдаа илрүүлсэн тул бид төлөвлөөгүй 1.2.1 хувилбараар тухайн алдааг заслаа. Мөн үгийн санг шинэчилсэн болно.

BOLOR Spellchecker V1.2 is available

Saturday, February 15th, 2014

Өчигдөр буюу 14 оны 2 сарын 14-нд Болор алдаа шалгуурын 1.2 хувилбар гарав.
Үүнд өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн их ирсэн санал гомдлуудыг харгалзан үзсэн бөгөөд Майкрософт ворд 2007 дээр гацах, компьютер ихээр ачаалж гэсэн асуудлыг гол болгон авч үзэж, ворд 2007 нэмэлтийн програмчлалыг бүрэн шинэчлэн хийлээ.
Энэ хувилбарт орсон шинэчлэлийн дэлгэрэнгүй мэдээллийг http://spell.bolorsoft.com/15 хаягаар орж үзнэ үү.
Болор алдаа шалгуурыг хэрэглэж байгаа нийт хэрэглэгчиддээ талархал илэрхийлж, програмаа шинэчлэхийг хүсье.
Дараагийн хувилбартаа бид үгийн сангаа шинэчлэх асуудалд түлхүү анхаарна.

BOLOR Spellchecker V1.1 is available

Monday, December 23rd, 2013

“Болор” алдаа шалгуурын 1.1 хувилбар гарлаа. Энэхүү хувилбар 1.0 хувилбарын дутуу дулимаг зүйлсийг нэмж, алдааг зассан тогтвортой хувилбар болж чадлаа.
Энд хамгийн чухал 3 сайжруулалтыг дурдвал:
1. Хөрвүүлэгч хэрэгслийн кодыг бүрэн эхээр нь шинээр бичиж орлууллаа. Одоо ямар нэг формат эвдрэх асуудал гарахгүйн дээр ямар ч том баримтыг богино хугацаанд хөрвүүлнэ.
2. Вордын плагиний хувилбар хэд хэдэн сайжруулалт хийгдсэн ба алдаатай үг дээр товшиход санал болгодог байсан цэсийг тэр чигээр нь өөрийн цэсээр сольж олон үг харуулах боломжтойн дээр зарим форматтай үед гарахгүй байсан асуудлыг бүрэн шийдвэрлэв.
3. Оффлайн буюу сүлжээгүй орчинд суулгаж, идэвхжүүлэх боломжтой болгов.
Бусад сайжруулалтыг http://spell.bolorsoft.com/15 хаягаас харах боломжтой.
Мөн тусламжийг тэр чигээр нь шинэчлэн бичсэн бөгөөд удахгүй PDF хэлбэрээр нь эмхлэн тараах болно.
“Болор” алдаа шалгуурын нийт хэрэглэгчдээ амжилт хүсэж шинэчлэлээ хийхийг хүсье.
Жич: Шинэчлэл хийхэд “Болор” алдаа шалгуурыг ажиллуулж, шинэчлэл шалгах товч дээр дарна. Бусад нь бүгд автоматаар хийгдэнэ. Хэрэв та ирэх оны 1 сарын 5 хүртэл хийхгүй бол түүнээс хойш “Болор” алдаа шалгуурыг ажиллуулах үед автоматаар хийгдэнэ.

Bolor dictionary can speak English now!

Tuesday, May 3rd, 2011

Болор толь Британи болон Америк аялгаар ярьдаг боллоо. Британи аялгаар нийт үгийн 90% америк аялгаар нийт үгийн 40% нь хэлэгдэхээр орууллаа.
Мөнхүү компьютер уншсан, хүн уншсан үгсийг ард нь ялган зааж өгсөн болно. Цаашид холбоо үгс болон, жишээнүүдийн дуудлага нэмэгдэнэ.
ДЭлгэрэнгүйг: http://www.bolor-toli.com/index.php?pageId=1 хаягаас уншина уу.