“Болор” алдаа шалгуурын 1.1 хувилбар гарлаа. Энэхүү хувилбар 1.0 хувилбарын дутуу дулимаг зүйлсийг нэмж, алдааг зассан тогтвортой хувилбар болж чадлаа.
Энд хамгийн чухал 3 сайжруулалтыг дурдвал:
1. Хөрвүүлэгч хэрэгслийн кодыг бүрэн эхээр нь шинээр бичиж орлууллаа. Одоо ямар нэг формат эвдрэх асуудал гарахгүйн дээр ямар ч том баримтыг богино хугацаанд хөрвүүлнэ.
2. Вордын плагиний хувилбар хэд хэдэн сайжруулалт хийгдсэн ба алдаатай үг дээр товшиход санал болгодог байсан цэсийг тэр чигээр нь өөрийн цэсээр сольж олон үг харуулах боломжтойн дээр зарим форматтай үед гарахгүй байсан асуудлыг бүрэн шийдвэрлэв.
3. Оффлайн буюу сүлжээгүй орчинд суулгаж, идэвхжүүлэх боломжтой болгов.
Бусад сайжруулалтыг http://spell.bolorsoft.com/15 хаягаас харах боломжтой.
Мөн тусламжийг тэр чигээр нь шинэчлэн бичсэн бөгөөд удахгүй PDF хэлбэрээр нь эмхлэн тараах болно.
“Болор” алдаа шалгуурын нийт хэрэглэгчдээ амжилт хүсэж шинэчлэлээ хийхийг хүсье.
Жич: Шинэчлэл хийхэд “Болор” алдаа шалгуурыг ажиллуулж, шинэчлэл шалгах товч дээр дарна. Бусад нь бүгд автоматаар хийгдэнэ. Хэрэв та ирэх оны 1 сарын 5 хүртэл хийхгүй бол түүнээс хойш “Болор” алдаа шалгуурыг ажиллуулах үед автоматаар хийгдэнэ.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *