Серверийн хатуу диск чад хийж нэг өдөр нойргүй хонов. Өчигдөр өдөр 16 цагийн үед серверийн шинэчлэл хийгдэх явцад libc6 санг суулгаж байх үед Bus error гэсэн алдаа өгөв. За програмын алдаа биз гэж бодоод тоосонгүй. Бусад зүйлээ үргэлжлүүлж суулгаад цөм шинэчлэгдсэн тул дахин эхлүүлэх шаардлага гарав. Ингээд эхлүүлтэл таг болчихлоо. Компьютерын төв рүү утасдаж ажилчнаар нь гараар дахин эхлүүлүүллээ. Эргээд ороод иртэл dpkg алдааг засах заавар өгөхөөр нь түүний дагуу засвар хийж байтал ахин Bus error өгөөд нам болчихов. Ингээд ахин дахин утасдаж байж компьютерын төвийнхөн mainboard эвдэрсэн гэж таамаглан алдааг 2 цаг шалгаад хатуу диск дуусчээ гэсэн онош тавив. Тэднийг шалгаж байх хооронд би recovery console руу эхлүүлсэн байсан бөгөөд алдааг засчих санаатай chroot хийх гэтэл Bus error заагаад нэвтрүүлсэнгүй тул хатуу дискийг шалгаж үзтэл хэдэн зуун “orphaned file list” -с авхуулаад бөөн алдаа өгөв. Ингээд унших боломжит бүх өгөгдлөө авч эхэлсэн бөгөөд үйлчилгээ үзүүлэгч маань 4 цагийн дараа шинэ хатуу диск суулгаж өгч би системээ шинээр суулгах ажил оров. Бүх үйлчлүүлэгчдийн өгөгдөл 12 цагийн зайтай өөр диск рүү хадгалагдаад явдаг бөгөөд бүх хэрэглэгчийн өгөгдлүүдийн хувьд ажиллаж байсан дискээс уншуулан авч чадсан тул нэг ч байтын алдагдал гараагүй болно. Харин системийг дахин суулгаж, тохируулж хэвийн ажиллагаанд оруулах хүртэл нэлээн цаг орлоо. Одоо ч ер нь RAID диск л ашиглаж байхыг хичээе дээ. Даан ч арай л үнэтэйдчихээд байдгийн. Ядаж хаяа нэг систем имаж хийж авч байхаас. Нөгөө талаас ажиллаж байгаа системийг энэ мэтээр ачааллыг нь нэмээд байхаар бас удаашраад байх юм даа.
Одоогоор нарийн тохиргоо бүрэн дуусаагүй ч хэрэглэгчдийн хувьд бүх асуудал эргээд хэвийн байдалдаа орлоо. Ямар ч гэсэн шинэ диск суулгасанаас хойш эхний вэб байршуулагчийн вэбийг цагийн дотор сэргээн байршуулж эхэлсээр 3 цагийн дараа бүх үйлчлүүлэгчдийнхийг бүрэн дуусгав.
Гадаад гэнэтийн хүчин зүйлсээс болж үйл ажиллагаа түр тасалдсан тул гэрээ ёсоор олон цагийн өмнө мэдэгдэж чадсангүйдээ бүх хэрэглэгчид болон үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье!


3 Comments

fmb · 2010/07/27 at 05:15

tanii ene server chin FreeBSD yu? FreeBSD deer yaj sain ajilaj surah vee tanid ogoh zovlogoo ntr bn uu?

kadr · 2011/01/11 at 06:42

Serveriin aldaa ch hetsvv shuu. Chinii server yamar OS deeriin? Minii huuchin ajillaj baisan company Ubuntu/ Fedora deer bairladag bsn. Boon l script beldej baij server hoorondoo backup file-aa solitsdog bsn.

RAID hiichihwel ih udaan boloh bh daa.

beck · 2011/02/08 at 07:04

Raid hiivel udna gej bodokhgui l baina. er n raid-tai bhd naidvartai l daa. harin yaj OS-oo image hiij avakh ve?

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *