Болор толь одоо бичвэрээс үг хайх боломжтой боллоо. Энэ автомат машины орчуулга биш бөгөөд зөвхөн хэрэглэгчдэд үг тус бүрийг хуулж эсвэл бичиж хайх бус бичвэрээр нь нэг талбарт хуулж тавьж байгаад орчуулахыг хүссэн үгээ хулганы товшилт эсвэл тэмдэгт мөр буюу холбоо үгээ хулганаар тэмдэглээд хайлт хийх боломжтой болсон гэсэн үг юм. Өдөр тутам томхон орчуулга хийдэг хүмүүст хамаагүй хялбар болсон гэдэгт найдаж байна.
Хайлтын нүдний ард Бичвэр/Text гэсэн нэртэй 3 дахь товчин дээр дараад та энэ боломжийг туршиж үзэж болно.
Categories: Юм юмнаас
1 Comment
Erdembileg · 2010/08/11 at 10:54
Ene goyo boljee, odoo uguulbereer ni orchuuldag bolchihvol mun saikhan aa..