Сүүлийн үед төслийн удирдлагын талаар бие дааж жаахан судалж байна. Туршиж үзэх боломж хомс ч янз бүрийн аргуудыг нэлээд уншиж байна даа. За энэ гарчигт дурдсан 2 мэдээллийн системийн төслийн удирдлагын системийг дараах байдлаар харьцуулж болж байна. Шатар!
Шатарын хөлөг нь технологи, биетүүд нь төслийн хөгжүүлэгчид, нүүдэл нь төслийн нэгж шийдэл, хожих нь төслийн зорилго болог.
Та хэдэн нүүдлийн дараа хожих вэ гэсэн асуултанд та юу гэж хариулах вэ? Тогтсон хариулт хэлж чадах уу? Магад та шатрын их мастер бол 10-15 нүүдлийн дараа мад тавина гэдгээ тооцоолж болох л юм. Гэхдээ та анхны нүүдлийн төлөвлөгөөгөө өөрчлөхгүйгээр тийм амархан мад тавьж чадах болов уу? Маш нарийн тооцоолсон байх ёстой болно. Энэ бол Хүрхрээ загварын жишээ. Гэхдээ л тухайн өрсөлдөгчөөс хамаараад бодлоо өөрчлөх тохиолдол гарах нь элбэг. Тиймээс энэ арга нь төгс эзэмшсэн хүнийг ч эрсдэлд оруулах магадлал өндөр байгаа биз?
Харин ихэнх хүмүүс 1, 2 нүүдлийн цаадахыг харж чаддаг. Өрсөлдөгч яаж нүүснээс нь хамааруулаад дор дор нь 2 нүүдлийн цаадахаа хараад нүүгээд явчихдаг. Гэхдээ тухайн 2 нүүдлээ хийхэд чамгүй бодох нь мэдээж. Энэ бол Скрам загварын жишээ.
Манай улсад ихэнх нь уламжлалт хүрхрээ загвараа барьж харагдсан. Яагаад скрамыг хэрэглэхгүй байгааг судлахад монголд тулгарч байгаа хамгийн том нэг асуудал нь Product owner юм шиг байгаам. Ийм дүрийн хүн нь олдох хэцүү. Мөн энэ тэндэхийн төсөл, тендер эхлээд баахан утгагүй бичиг баримт, төлөвлөгөө шаарддаг болохоор тийм ажлыг скрамаар хийх боломж олдохгүй юм шиг байна. Хариуцдаг хүмүүс нь ч “Бүтээгдэхүүний эзэн” (product owner) болж чадахгүй. Скрамын хамгийн гол хүн бол бүтээгдэхүүний эзэн болно. (Scrum team ч Scrum master ч биш)
Гэсэн ч амьдрал дээр туршиж үзэх хүсэл их л төрж байна. Гэхдээ одоо камбан аргыг сайн судалж үзээд шийдэх бодолтой байна.
Төслийн удирдлагын загварууд нь төслийг хөгжүүлэх загваруудаас эрс ялгаатайг зарим хүмүүс анхаарах хэрэгтэй. Төслийг хөгжүүлэх TDD (Test driven development), BDD, AOP гэх зэрэг аргачлуудыг аль ч төслийн удирдлагаар явсан хэрэглэж болох бөгөөд энэ загварууд нь програмлчлал руу нарийвчлан орсон доод төвшний хэрэгслүүд. Харин Waterfall, V, Spirial, Scrum, Kanban зэрэг нь дээд төвшний илүү ерөнхий хэрэгслүүд юм. Эдгээр нь заавал МТ гэлтгүй бусад төрлийн төслүүд дээр ч хэрэглэгддэг.
Тиймээс энэ хоёр нь өөр өөр 2 төвшинд хэрэглэгддэг аргачлалууд гэсэн үг.
Юм юмнаас
What is encoding?
Цахим тооцоолуурт бид тоглоом тоглох, зураг зурахаас бусад бараг бүх ажлыг бичиж хийдэг. Программ бичих, баримт боловсруулах, хоорондоо э-мэйлээр, чатаар харилцах гээд бүгд орно. Тэгвэл тэмдэгт кодчилол гэдэг нь ердөө л ямар үсгийг хэд гэсэн Read more…
5 Comments
Delgermurun · 2013/02/27 at 13:59
Би бас энэ талаар судлах гээд л байгаа юм. Та ямар аргаар, юу ашиглаж судалж байна вэ? (book, online course, OR …)
Таны бодлоор яаж судалвал үр дүн сайтай байна?
badaa · 2013/06/28 at 23:05
Би бол дээр ном уншсан тухайгаа л бичсэн. Тэр гэхдээ хамгийн сайн арга биш.
Хамгийн сайн арга бол амьдрал дээр хэрэгжүүлж үзэх л юм уу даа.
Odko · 2014/09/04 at 15:17
Hi ene scrum arga er ni ih sain arga bna le. badral herev toslin company-d ajildag bol holbogdooroi.
badaa · 2014/09/07 at 02:08
Одко та Скрамыг хэрэглэж үзсэн бол туршлагаасаа хуваалцаарай. Одоо болтол компани дээрээ энэ аргыг хэрэглэж амжаагүй л явна. Яагаад гэвэл, Монголд програм хангамжийн салбарт үүсэж байгаа жижиг компанид төслийн удирдлага, програмын архитектур бичиг баримтыг хөтлөх арга алга. Ихэнх үйлчлүүлэгч юугаа ч мэдэхгүй нэг том систем яриад ирнэ. Тэгээд хэлснээр хийх гэхээр хөгийн жижигхэн төсөв хэлнэ, за яахав гээд арга ядаад хүлээж аваад хугацаа асуухаар өчигдөр бэлэн болгох байсан шахуу л юм ярина. Ийм байхад манай улсад яаж сайн програм хангамж үйлдвэрлэгдэх юм бэ?
Zaya · 2015/12/07 at 12:18
sain baina uu? bi bas SCRUM argiig sudalj baiga magistriin oyutan yma. ene talaar asuuj lawlah ym bn..bolomjtoi bol hariu uguuch.