Сүүлийн үед завгүй таваргасаар өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрсөөр байлаа. Гэтэл нэгэн удаа унд ууж суух зуураа цахим өртөөний шуудан түгээгүүрээр (http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee) цацагдсан мэйлүүд 6000 давсан байхыг хараад нэгэн мэйлийг нээтэл МОНГОЛ БИЧГЭЭ СЭРГЭЭЕ гээд л овоо хэлэлцэж байна шүү. Ингээд тэсгэлгүй ганц нэг мэйл чулуудаж орхилоо. Дараа нь хэд хоногийн дараа хэдэн галзуу нөхдийн маань нэг Нацаг анд дээрх бичлэгийг тэрлэжээ. Хальт уншаад өнгөрлөө. Ингээд ер нь л нэг босоо монгол бичгээрээ вэб хийж болчихоор (flash болон зураг ашиглахгүйгээр) санагдаад сая бараг 3 цаг суучихлаа.
Хялбар хэмжээнд бид монгол бичгээрээ вэб хийж болохоор болжээ гэдгийг харуулъя.
Амьдрал дээрх жишээг http://badaa.mngl.net/mb_test хуудаснаас үзэж болно. Арзайгаад байвал Монголбичиг фонтыг суулгах хэрэгтэй.
Татаж авмаар байвал http://badaa.mngl.net/mb_test/mb_test.zip хаягаас авч задлаад mb.html файлыг ажиллуулж үзнэ үү. IE8, Firefox3x, Safari, Opera хөтчүүд дээр чөлөөтэй дүрслэгдэнэ. Хэрэв таны хөтөч дээр хэвтээ дүрслэгдэж байвал таны хөтөч хуучин эсвэл өөр стандарттай байнаа гэсэн үг.
Залуус татаж аваад засаж янзлаад сайжруулна биз ээ. Сайжруулаад янз бүрийн вэб хийцгээгээрэй.
Хийх заавар:
1. Татаж авсан файлаа задлана.
2. Өөрөө шинээр html файл үүсгэх эсвэл mb.html файлын агуулгыг засна.
3. Хэрэв өөрөө файл үүсгэсэн бол толгойд нь

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="mn" lang="mn">
болон
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8">
<link rel="StyleSheet" href="mb.css" type="text/css">
<script type="text/javascript" src="mb.js"></script>

мөрүүдийг нэмнэ.
4.

<body class="mb">

зааж өгнө.
5. Вэбийн төгсгөлдөө

 <script type="text/javascript">flipMbElement();</script> 

функцийг дуудаж өгнө. Энэ нь мөрийг урвуулагч функц юм. Мозилла төрлийн хөтчүүдэд босоо чиглэлийг дүрслэхдээ 90 хэм эргүүлээд мөрүүдийг тонгоруулан тавьж дүрслэж байгаа болно.
6. mb.js, mb.css -ийг үүсгэсэн файлтайгаа нэг хавтаст хадгална.
7. mb.css файлыг өөртөө зохицуулан засварлана. Ялангуяа бичвэрийн уртаас хамаарч эргүүлэлтийн байрлал буюу -moz-transform-origin:100% 50%; мөр их өөрчлөгдөнө.
Ер нь одоо CSS3-т чиглэлүүдийг дэмжүүлээд, Mongolianscript фонтоо засаад, ICU, Harfbuzz зэрэг render-үүдэд оруулчихвал компьютерт монгол бичгээр дүрслэх асуудал үндсэндээ шийдэгдэнэ. аа мөн гарын стандарт байрлал болон бас бус жижиг асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ эдгээр нь үндсэн биш зүгээр төгсжүүлэх алхамууд л юм даа.
За залуус минь монгол бичгээрээ вэб урлах гээд үзээд байж дээ.
Энэхүү жишээ нь зүгээр л болно гэдгийг харуулж буй анхдагч жишээ бөгөөд амьдрал дээр бүрэн дүүрэн ажиллахгүй байж болно. Та бүхэн өөрсдөө оролдож ахиулан сайжруулаад хэрэглэнэ буй заа.
Энэхүү вэбийн агуулгыг Билигсайхан андын бүтээсэн хуудаснаас шууд хуулж авсан ба javascript-ээр мөр урвуулах санааг Нацаг андын дээр дурдсан хуудаснаас авсан болно. Энэ нь чиглэлийн асуудалтай бөгөөд ер нь бол 270 хэм эргүүлээд глипыг тонгоруулбал арай зөв дүрслэгдэх юм. Гэтэл CSS3-ын glyph-orientation-horizontal, glyph-orientation-vertical өнөөг хүртэл бараг бүх (safari дэмжиж байж магадгүй, туршиж үзсэнгүй) хөтөчүүдэд дэмжигдээгүй байна.
ШИНЭЧЛЭЛ:
Хуудсыг үзэхэд дөрвөлжин тэмдэгтүүд гараад байна гэсэн гомдлын дагуу кодод багахан өөрчлөлт оруулж MongolianScript фонт суусан эсэхийг шалгадаг болголоо. Ингэснээр хуудас нэг бол зөв дүрслэгдэнэ үгүй бол таныг шаардлагатай фонтыг татаж авахыг сануулна.

Categories: Монгол хэл

32 Comments

Erdee · 2010/08/20 at 18:53

Chrome бол шууд дэмжим байна.
Бичвэрийн яг Юникодоороо байгаа юу уу?
Контрольны тэмдгийн хэрэглээ өөр өөр байгаа болохоор
Г, Х үсгэ дээр өөр харагдаад байх шиг байна.

badaa · 2010/08/20 at 23:22

Тиймээ юникодоор байгаа. Билигсайханы кодыг шууд хуулаад тавьсан. Харин алдаа байна лээ.
Ер нь энэ Presentation code -р дүрслэхийг боливол ямар вэ, Эрдээ эгч?
Одоо тэртэй тэргүй Опентайп дэлгэрч дүрслэлийн асуудал ариллаа. Үндсэн кодоороо бичээд
явчихвал дараа нь хүмүүс бичвэрээ солилцож засварлахад хялбар болох юм даа тээ.

Gegeenmongol.Com · 2010/08/22 at 15:23

web controluudiig yaj shiidsen be. zovhon text, zurag bol ch bolj l bn l daa. sanal asuulga, tovchnuud geh metiig?

badaa · 2010/08/23 at 02:10

Вэб конролууд үндсэндээ асуудалгүй. Та татаж аваад туршиж үзэж болно. Би сая жишээн дээр нэг textbox, button, selectbox, checkbox зэргийг нэмчихлээ.

Mongol xvv · 2010/08/23 at 02:25

Wow, yostoi shuurhai ajillasan baina shuu… Mongol bichig heregtei hereggui geed margaj suuhaar bugd iinhuu turgen, ajil heregch hodolj baisan bol… Thumbs up!
Mongol xvv

Erdene-Ochir · 2010/08/23 at 04:26

Hi Badaa,
Bi naad chinii sonirhuulj bgaa yaponchuudad zoriulsan baruunaas zuunluu mur daraalatai bosoo bichih argiig ugaasaa medne. udalgui zuuneesee baruunluu mur daraalaltai bosoo ch gesen standartanad orchihson neg 2 jilees delgerchihne. bas deer ni nemj helehed uvur mongoliin zunduu zuunees baruunruu mur daraalaltai bichleg buhii zunduu web site-uud sonirhoj bolno. tednuus bol zaaval CSS3 zuunees baruunru mur darallliin standart nevterch ehlehiig huleelgui zugeer uursdiin CMS hiisen bailee. gol buteegch nar ni bol menksoft company yum bilee. minii sonorhol bol aria oor. mongol bichigt hevtee bichlegend zoriulsan designtai font hiij tuuniigee heregleen oruulbal zugeer yum uu gesen sanaa bdag. mongol bichigiin undsen chanariig bol evdehgui zuvhun hevtee bichij unshih bololtsoog hugjuultsgeeye gesen sanaa l daa.
chi yu ch gesen minii hiisen http://www.gegeenmongol.com site-r orj taniltsana uu (uzehdee zaaval Vista yumuu windows7 heregleeerei)? Tend bichlegiin control temdegtuudiig mash tsuulson. unicode-d baidag mfv1, mfv2, mvs control temdegtuudiig heregledgui. bas urt egshigiin shiidliig ih evteihen bolosruulsan. tend eedem gej bichihed chi zaaval egedem gej type hiih hereg bgui. shuud eedem, haan, gegeen, oosor geh met shuud type hiih bolj bgaa ni mash aytaihan. bas saihan gej bichihed vista keyboard driver shig sayihan geh hereggui zugeer l saihan gej bichih jisheetei.

badaa · 2010/08/23 at 11:45

Сайн уу Эрдэнэ-очир,
Таны юу хэлэх гээд байгаа санааг би ойлгосонгүй. Би япончуудад зориулсан чиглэлийн талаар энд огт дурдаагүй. Тэгээд ч баруунаас зүүн рүү буруу явдгийг нь мэднэ л дээ. Чиглэлийн талаар би аль ОпенОфист монгол бичгийн чиглэлийг оруулахаас эхлээд хангалттай нухсан.
Өвөр монголын ямар компаниуд юу хийснийг би мэдэхгүй. Тэднээс хуулаагүй, санаа аваагүй, үзээ ч үгүй юм байна. Нэлээн хэдэн жилийн өмнө тэр менксофт стандарт бус шийдлээр ActiveX ашиглан зөвхөн IE-д зориулсан програмчлал талаас нь хатуухан хэлэхэд нэлээн заваан юм хийсэн байсныг хараад ойшоогоогүй юмдаг.
CSS3 стандартад бүх асуудал шийдэгдэж ороогүй ш дээ хө. Draft буюу ноорогт нь бараг 6 жил үндсэн хэдэн асуудал хэлэлцэгдээд явсаар л байна. Тархталаа ч болоогүй. Асуудал ч нэлээн гарна.
Таны хийсэн хуудсаар орж үзлээ. Ёстой аймшигтай муу санаа байна.
1. Хэвтээ дүрсэлмээр байвал кирилл хамаагүй дээр байна.
2. Юникодын контрол тэмдэгтүүдийг хэрэглээгүй гэдэг бол монгол бичгийг алж байгаагаас өөрцгүй. Үгийн язгуурын танилтууд будаа болж байнаа гэсэн үг.
3. Таны фонт стандарт фонт биш байна. Иймэрхүү маягаар дэлгэрүүлбэл нөгөө Монариал, Ариал-н асуудлаас өөрцгүй юм болно!
4. Гараас оруулах арга тань бүр гайхшрууллаа. Ер нь бол та монгол бичгээ үндсэн сууриар нь компьютерт оруулж шийдэх биш абстракт дүрслэлийг ашиглах тал дээр анхаарлаа хэт хандуулчихаж дээ. Энд асуудал шийдэх талаас авч үзэж байгаагаас биш яаж ийж байгаад монгол бичгээр бичиж байгаа мэт харуулахыг зориогүй билээ.
Ер нь програмчлал сонирхдог хүмүүст хандаж хэлэхэд: Программист хүн програм бүтээчихээд удаан амьдрах болон зөв ажиллагааг нь хянахын тулд холбогдох стандарт байгаа эсэхийг шалгаж байвал түүнтэй нь тулгадаг гэдгийг саначихвал зүгээр шүү.

Тулга · 2010/08/25 at 04:38

Гоё хийжээ. Тэр платформын асуудлаас болоод толгой гашлаад байсийм хэхэ. Би дээхнэ гар утсан дээр яг энэ аргаар хийж байсан юм, хэдэн градус эргүүлээд толин хувиргалт хийгээд бла бла. Яг энэ аргаар J2ME платформ дээр хийчихвэл их сайхан байнаа, манайхан хоорондоо монгол бичгээр мессеж шидэлцээд л 🙂

Erdee · 2010/08/25 at 05:19

Одоо “Призентэйшин код”-оор юм хадгалах хэрэггүй гэж бодож байгаа. Зөвхөн харуулах зүйл л болно.

ЮНИКОД нь мэдээлэл хадгалах, агуулах код шүү дээ. Тэгэхээр тэр кодоороо мэдээллээ хадгалах сан үүсгэх нь зүйтэй.
Цэвэр Юникодоороо байгаа тохиолдолд ISO олон улсын стандартад байна гэсэн үг болно.

Харин Харуулах үзүүлэх (layout) хаана юу нь дээр яаж дэмжүүлэх шал өөр ойлголтууд байгаа.
Гараас оруулах ч гэсэн өөр стандарт гэдгийг бид бас анхаар ч ажиллах нь зүйлтэй шүү.
Харин нь тодорхой нэг системд автоматжуулах нь тэр хэрэгсэлдээ л хэрэгтэй.

Миний бодлоор аль нэг юм шийдвэрлэвэл стандартыг барьж шийдвэрлээд байвал цааш хөгжихөд,
бидний хийсэн зүйл дараах үедээ хэрэгтэй үлдэнэ гэж бодоод байгаа.

Жишээ нь Монгол бичгийн бичвэрийн санг үүсгэж байгаа бол XML дээр юникод-оор нь бэлтгээд үлдээсэн байхад
тэр зүйл дараа нь олон зүйлд шууд оруулаад ашиглахад ч хэрэгтэй зүйл болно.

Лхагва · 2010/09/01 at 12:35

Үнэхээр гоё

Symbian · 2010/09/03 at 12:06

Монгол бичгээр хаанаас ч уншигдахаар вэб сайт хийхээр шийдлээ. Удахгүй та бүхэндээ бэлэг барина аа тэгээд нэмээд хөгжүүлцгээе…

Biligee · 2010/10/19 at 09:20

Баярлалаа, Бадралаа.

Тэкст нь хөрвөсөн хэлбэрээр байна.
Гэхдээ Өөрийн тоон номын сандаа хэрэгтэй хэдэн мөрийг нэмчихлээ.
http://www.dl.is.ritsumei.ac.jp/tmsdl

Билигээ

amaraa · 2010/12/20 at 06:03

Үүнийг чинь ашиглаад вэб хийчиж болно биз. Бүх контент нь монгол бичгээр

badaa · 2010/12/21 at 10:27

Та уншсан бол асуултын хариултаа өгүүллээс олсон байх ёстой.

Bataa · 2011/01/19 at 08:19

Эрхэм Бадаа ахдаа энэ өдрийн мэнд хүргье!
Манай Монгол бичгээр хийсэн вэбсайтад тавтай морилно уу! http://www.burgud.com
Мөн таньтай Монгол бичгийн вэбсайтны талаар мэдээлэл солилцохыг маш их хүсэж байна. мессенжирт найзаар урина уу! баярлалаа!

hehe · 2011/02/03 at 17:43

bas Mongolian Baiti.ttf bilude neg font bsan(windows deer). aa bas @font-face CSS code ashiglaj uzuulj bas boloh bh(font tatuulahguigeer??). Bi boddog um ingej verticalaar bichij bhad math-n tomyog herhen bichih ve gej? bas l bosoogoor bichih u? esvel hundlunguur ni u? ali ali tohioldold her zohimjtoi haragdah bsan bol? Uvur mongolchuud math-n hicheelee herhen ordgiig ni medeh hun bna u?

hehe · 2011/02/04 at 23:53

math-n tomyog bol bagana hoorond deed tald ni hundlunguur ni bicheed door ni tailbariig ni bichdeg um bile.
herev bolomjtoi bol ter OOo deer bicheed bgaa algorithm, esvel codiig haruulaach??
Жишээ нь нэрэ гэхэд нэг утга нь нэр-э гэж орхицтой бичигдээд ногоо утга нь “архи нэрэ” гээд суултэй бичигдэж байгаа, бух усэг угийн эхэнд, дунд, адаг гээд 2,3 хэлбэрт байна. Тиймээс усгийн байрлал тодорхойлохын тулд уг ямар тэмдэгтуудээр тусгаарлагдаж байгааг мэдэх гм.
“… Бидний бүтээсэн MongolianScript нэртэй нээлттэй төрлийн фонтод монгол бичгийн зарчмыг алгоритмчлаад сэлгүүрийн тохиргоог тодорхойлсон тул үйлдлийн системээс хамаарахгүй UNIX, Linux, Windows… талбарт ашиглах боломжтой…”
Очигдор нэг js дээр virtual keyboard хийгээд, кириллээс монгол бичиг хорвуулэгч хийх гээд суусан дурмийн номгуй бол болохгуй эд байна
Хоёр хусэл байна:
– шууд галигаар хорвуулэгч(одоо энийг л оролдож байгаа абу – абу, мину имунэ ном)
– эсвэл монгол киррилээр бичсэн уг шууд монгол бичигт хорвуулэгч(ууний тулд нилээд хэдэн угтэй угсийн сан ба тэдний тус тусынх нь монгол бичгэн утга хэрэгтэй – словарь маягийн, тэгээд угээ бичиж байх явцад доор нь tool-tip маягийн сонголттой(1,2,3…) боломжит утгуудыг агуулсан санг харуулах. Жишээ нь: аав | абу | а-б-у)

zorigoo · 2011/02/16 at 09:05

ene Mongolian Script font-oor bichsen text-iig Copy-dood daraa n Word program deer Mongolian Baiti bolgoh geheer er tanihgui baina, Shal Oor durnsuud bolood baina. uunii uchiriig yaj oloh ve? Bi Program-iin medleg muu. Designer uhaantai yum l daa. tegeed ene Mongolian Baiti fon-iig ashiglaad Adobe Illustrator deer yum hiih gesen chini, ene program deer shuud Mongolian Baiti-gaar bichij bolohgui baigaa yum. tegeed chini text-ii huulj avaad Mongolian Baiti Fontruu shiljuuleh gesen chini bolohgui baina. generalbatzorig@yahoo.com

badaa · 2011/02/16 at 09:50

Vista эсвэл 7 дээр ажиллаж байгаа бол асуудал Adobe Illustrator -т байна!

kaspersky · 2011/03/02 at 17:48

Сайн уу ? windows XP (болон бусад Монгол бичиг-н Фонт юникод-д ороогүй байх үед гарсан OS) дээр хэрхэн Windows 7,Vista-х шиг гарны драйвертай болох вэ?

Ganzorig · 2011/03/04 at 14:05

Сайн байна уу. Би блог дээрээ монгол бичгээр нэг юм хийгээд байруулах гэсэн чинь болохгүй байна. Уг нь preveiw дээрээ бол зүв зүгээр харагдаад байх. Гэтэл яг байрлуулах болоод publish post товчоо дарах гэхээр ажиллахгүй, рjavascript: void (0) гэсэн бичиг гарч ирээд байх юм. Үүнийг шийдэх боломж байдаг болов уу. Би программ энэ тэрийн тухай мэдлэг тааруу хүн шүү. Бүү шоолоорой.
Уг нь интэрнэтээс дээрээс доошоо, зүүнээс баруун тийш нь бичиж болдог html код олсон юм аа. Энэ кодоор бол монгол бичгээр сайхан босоо бичиж болж байналээ. Та нар шиг веб матстеруудад бол хэрэгтэй байхаа. Би ганц чаддаг блоггер дээрээ ашиглах гэсэн чаддаггүй. Зөвөлгөө өгнө үү.
ganzorigd@yahoo.com

Тэр html кодыг доор бичлээ. Гэм нь интернет эксплорер дээр л босоо гарна. Бусад хөтөч дээр бол гардаггүй юм билээ.

.clsHorizLR { writing-mode:lr-tb }

.clsHorizRL { writing-mode:rl-tb }

.clsVertTB { writing-mode:tb-rl }

.clsVertBT { writing-mode:bt-rl }

writing-mode Attribute

This example shows how to use the writing-mode attribute to display horizontal text (lr-tb)

within vertical text (tb-rl).

The following div element has a writing-mode of tb-rl and contains text and span child elements.

The text flow alternates between vertical and horizontal. Be aware of the effect of the BR element after the second

set of vertical text.

First Set of Vertical TextFirst Set of Horizontal Text

Second Set of Vertical Text plus a line breakSecond Set of Horizontal Text

Third Set of Vertical TextThird Set of Horizontal Text

This example shows how to use the new writing-mode attribute to display horizontal text (rl-tb).Fourth Set of Horizontal TextThis example makes use of the newwriting-mode attribute to display vertical text (bt-rl).Fourth Set of

Vertical Text

Ganzorig · 2011/03/04 at 14:42

Ер нь бол тэр Mongolian Baiti монголоор бичихийн хувьд бичдэг, гэхдээ олон монгол үгний бичлэгийг зөв гаргаж чадахгүй байх шиг байдаг. Жишээ нь орхицыг гаргаж чаддаггүй.

Kaspersky · 2011/03/19 at 06:52

HI.
Vista, 7 deer bdag standart mongol bichigiin driver bolon font-g yaj XP deer suulgah we .
bi uuriinhuu PC deer vista,7 deer bdg Mongol bichig-n driver r bichih gesen chin minii OS XP bolohoor yaahaa medehee baichihlaa. internet r haigaad olj chaddaggui.

kasperskky · 2011/04/07 at 11:30

mongol bichigeer yaaj hadgalah wee. yamar server zugeer bol

zochin · 2012/01/20 at 10:09

hi mash ih taalagdlaa badraa. dotnetiin textbox controliig yag ingej erguulex bolomj bgaa yu.bgaa bol yaj gedgiig n helj uguuch pls….

badaa · 2012/01/20 at 11:11

.Net -eer bol bur hyalbarhan buguud uunees iluu shiideh bolomjtoi. textbox ch yumuu richtext controlyn class-aa urgutgusun class bichne. Ene classdaa LT-TB chigleliin frame-iig TB-LR chigleltei frame bolgoj zasah code-iig l bichne. Tegeed l bolno doo.

Amaraa · 2012/02/08 at 10:48

Hi embedded web font-toi bolgoj oorchilbol ymar ve. Xuuchin browseruud odoo yaltaiv.

html5-n

/* @FONT-FACE */
@font-face {
font-family: ‘Mongolian Baiti Regular’;
src: url(‘fonts/Mongolian_Baiti.eot’);
src: local(‘☺’), url(‘fonts/Mongolian_Baiti.ttf’) format(‘truetype’), url(‘fonts/Mongolian_Baiti.svg#webfont’) format(‘svg’);
}

ttf-g eot svg woff bolgoj solidog online tool zondoo bn lee. http://talchir.com

bachka · 2012/04/24 at 07:02

indesign deer shuud ajilladag mongol bichgiin font heregtei bolchood bnaa. Ene jilees baklabr magistr doctor-n buh diplom mongol bichgiin huulbartai garah President-n zarligtai holbootoi buh ih deed surguuliin surgaltiin albaduud asuudald orchood bna yaj shiideh ve? tuslaach!!!!

badaa · 2012/04/24 at 07:51

Bolorsoft deer irj uulzaad tulburuu tuluud shiiduulj bolno. Asuudal baihgui! 😉

Bataa · 2013/03/08 at 06:47

Сайн уу!
Ерөнхийлэгчийн монгол бичигийн хуудасыг яг дээрх алгаар урласан уу?

оyun · 2014/11/07 at 17:14

mongol bichgiin bichmel helber bval ugch tuslaach

Batmunkh · 2015/12/09 at 14:54

WordPress deer uigarjin usgeer text bichihiin tuld yaah heregteig zuvloj tuslana uu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *