Сүүлийн үед Монгол нэвтрүүлэг, кино зэргийг үзэж байхад арай дэндүү модон орчуулгууд элбэгшиж байгаа нь манай мэргэжлийнхнээр бол монголчуудын тархийг сайн вирустүүлж байна гэсэн үг. Жишээ нь: бүх хүний өдөр тутамд хэрэглэдэг дээрх гарчигт өгсөн англи үгийн орчуулга. Энийг уншаад таны толгойд шууд “төлөө” гэсэн үг орж ирж байвал тархиа вирустжээ гэж ойлгож болно. Нэгэн хэсэг орост сурч төгссөн хэдэн нөхөд энэ вирусийг тараасан юм болов уу даа. Миний орос хэл 0 ч ЗДОРОВЬЕ гэсэн үгийг л орчуултал нэг их урт мөртлөө уламжлал ёсоор бас хэрэглэгдэж байгаагүй модон хэллэг гарчихаад байхаар нь богиносгосон санаа нь юм болов уу даа гэж таамаглав.
Зүй нь бид “тогтооё” (буяныг тогтооё, за за эсвэл уусан архиа тогтоогоод тасраад уначихгүй бас дорхноо эрүүл болчихгүй нэг манарсан гоё үедээ байх, эсвэл агсрахгүй сайхан байя гэж ойлгосон ч бас болно :d ), “болгооё” гээд ганц үгээр хэлчихдэг хэвшмэл үгстэй л санагдах юм. Монгол хэлний мэргэжилтэнүүд бол бүр ч олон гоё гоё үг хэлэх л байлгүй дээ.
Энэ сэтгүүлчид, кино орчуулагчид тэр муухай чихэнд наалдахгүй, чимэггүй сонсогдох “төлөө” гэсэн үгийнхээ оронд ядаж “тогтооё” гээд хэрэглэчихэж болдоггүй л юм байх даа. Арай утга учиртай, чихэнд зөв сонсогдоно доо.


4 Comments

Miigaa · 2010/12/23 at 11:43

Хэхэ үнэн үнэн. Миний тархи ч гэсэн вирустчихсан юм байна өө.

erdee · 2011/01/05 at 08:15

Монгол стандартын реклам яваад байна уу үгүй юү. Наргиа байлаа. Амжилт

Od · 2011/01/06 at 15:13

Сайн байна уу ,танаас болор толины талаар юм хэлэх гасэн юмаа ,бичвэр хэсэг нь уул нь их зүгээр юм ,гэхдээ урт текст орчуулхаар бол scroll хийвэл эвтэйхэн юм шиг санагдлаа.Наг нэг өгүүлбэрээр нь copy paste хийгээд байх төвөгтэй юм, тэгээд урт текстээ нэг мөсөн оруулаад орчуулга хийлгэх гэхээр доорхи орчуулгаа харахын тулд бүтэн вэб хуудсаа scroll хийх болчоод байнаа ,уул нь зөвхөн орчуулах текстэндээ inline scroll хийвэл илүү зүгээр юмуу гэж бодлоо

Ганаа · 2011/02/22 at 10:38

Сайн байна уу?
Таны үзэл бодол, чадвар тань Монгол залууст үлгэр дуурайл болж байдаг гэдэгт итгэлтэй байна.
Болор толь, UNICOD зэрэг ажиллагаа хөнгөвчилсөн программуудын тань хүчээр их ажил хөнгөвчилж байна да БАЯРЛАЛАА гэж хэлэх гэсэн юм
Танд улам их амжилт хүсье!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *