Монголын програм хангамжийн салбар дампуураад нэлээн удаж байгааг салбарынхан хэн хүнгүй л мэдэж байгаа. Өнөөг хүртэл тэсрэлттэй хөгжиж байгаа холбооны салбарын бөөрөнд наалдчихаад л, Мэдээллийн технологи гэдэг том нэр томъёон доор нуугдчихаад л мэргэжлийн бус хүмүүст бол асар мундаг хөгжөөд байгаа юм шиг л санагддаг, харагддаг.
Үүнд би өнөөг хүртэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа их дээд сургуулийг л шүүмжилсээр иржээ. За ингээд зарим нөхдийн зөвлөсөнөөр өөрөө багшлаад зовлон жаргалыг нь хуваалцаж үзэхээр шийдээд КТМС, МТС-т багшилж ч үзэв ээ. Ганц нэгэн багштай сайдаж ч үзэв муудаж ч үзэв.
Бид өнөөгийн хүүхдүүд улам л муудаж дээ гэж ярьдаг, шүүмжилдэг. Тэгвэл тэр хүүхдүүд чинь та бидний л хүүхдүүд. Генетикийн хувьд илүү муу байх ч үндэсгүй л баймаар. Гэтэл үнэхээр л хүүхдүүд доороосоо суурь муу орж ирж байгаа нь яах аргагүй харагдаад л байсан. Тэгэхээр яагаад гэсэн асуулт аяндаа урган гарнаа даа᠎? Бид өөрсдөө л хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, зөв залж, зөв сургаж чадаагүй юм биш үү? Тиймээс хөөрхий хүүхдүүд аалзны тороор бүрхэгдсэн дэлхийн жамыг дагаж, сурч мэдэхийн тулд интернет ухдаг гүүглэддэг болоод ирсэн. Тэгээд ихэнхи нь олсон мэдээллээ огтоос ойлгохгүйгээр өнгөн талыг нь харсан болоод л шууд хуулаад, буулгаад ‍(copy & paste) тавьдаг, өөрөө сэтгэн бодох чадваргүй механик ажилчид болж байна. Тэднийг би БИЧ гэж нэрлэе. Тэгэхээр хамгийн том эрдэмтэн, бүхнийг мэддэг бурхан багш, далдыг хардаг далай лам маань БИЧнүүдийг төрүүлдэг бидний дайсан ч бас мөн болж байгаа биз᠎?
За оршилоо одоо дуусгаад онцлох асуудалдаа оръё. Манай салбар нэг л өдөр хальт гишгээд л нам уначихсан юм бишээ. Үе үеийн ПХ-н мэдлэггүй дарга нарын буянаар хөөрхий энэ салбар унаж, тэнцэж босох гэснээ элгээрээ хэвтсээр өнөөгийн байдалд хүрсэн. Гэтэл элгээрээ доошоо хараад хэвтэж байхад нь дээр нь нэг ийм нөхөр гараад дэвсэлж байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Манийг ухаан мэдрэлгүй, шөнө унтах завгүй програм хангамжийн загвар гаргаад, код нүдээд сууж байтал энэ тэндээс баахан мэдээ нисээд ороод ирж байна шүү. Муу ажлын садаа яршиг гэж бодож байтал, энийг хараачээ.

Тэрийг zindaa.mn, http://factnews.mn/aki уншаач ээ гээд л мессеж ирээд байх юм. Тэгээд л олгой хагаравч тогоон дотроо гэдгийг санаад ITpark-н мэйл лист рүү юм бичиж үзлээ.

“We’re writing to let you know that the group you tried to contact (incubator) may not exist, or you may not have permission to post messages to the group.”

гэсэн хариу ирэв. ICT mailing list рүү шагайлаа, юм алга. Мэйл бичиж үзлээ

The mail system ict@lists.ict.mn: user unknown

гэх юм. Айх хөөрхий хөгийн ч юм даа, захын хүн дээрх алдааны мэдээллийг хараад ойлгоно. Яахаа мэдэхгүй жаахан мэлэрч байгаад эндээ нэг бичлэг л нэмж байна даа.
Энэ МШХХТГ-н дарга болсон хүн ямар учиртай, ямар салбарын, хэн гэдэг хүн юм бол᠎᠎? Хэн гэдэг хүн ямар шалгуураар томилочихов оо᠎? Хамаагүй ээ, энэ хүн тэнэг мангар, боловсролгүй эсвэл БИЧ ч байсан болно.
Гэхдээ энэ хүн ямар нэг ажил, тэр тусам төр түмний төлөө ажил хийж байгаа бол сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Ядаж оруулж буй санал, дэвшүүлж байгаа асуудлаа уншаад үзчих, хянаад шалгачих сэтгэл, өөрөө үнэхээр БИЧ юмаа гэхэд хянуулаад шалгуулчих хүн Монголд олдохгүй байна гэж үү᠎? Ийм хүн бүхэл бүтэн нэг салбарыг яаж авч явах вэ᠎? Тэр УИХ-н хороо морооныхон бол ёстой л сэтгэлээрээ хандана гэхээс биш энэ салбарын талаар А-ч байхгүй хүмүүс шүү дээ. УИХ дээрээ бол үг үсэг, утгын алдааг нь хүртэл засаад дэмжээд өгье гэх ч хүн гарч л байх шиг байна. Ерөнхий сайд нь ч өөрөө томилсон юм болохоор цээжээрээ хамгаалчих гээд нэлээн л үзэж байх шиг байна. Тийм эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй мундаг хүмүүс дэмжээд дэмжээд явахгүй хүнийг мань мэт шиг хүмүүс доороос нь мянга дэмжээд хэр хол явна гэж?
Ер нь тэгээд тэр E-government хөтөлбөр мөтөлбөр гээд яривал ч их л шүүмж байна, энэ удаадаа орхиё доо. Хааяа хааяа нэг блогтоо Чойном гуайн хэлснээр “зарим нэг заримдагуудын тухай” бичлэг нэмэх хэрэг гарчих юм даа.


5 Comments

Батзангиа · 2012/11/14 at 06:05

Тэр УИХ-д сууж байгаа мундаг мундаг олуулаа ялсан хүмүүс нь IT-ийг заавал ойлгох албагүй л байх. Харин энэ салбарыг тэргүүлж байгаа хүн нь IT-ийг юу гэж ойлгоод байгаа нь их сонирхолтой юм. Бас л худлаа үнэн юм яриж хүний толгой эргүүлж бизнес ухаантай юм хийх л гээд байгаа юм шиг санагдлаа. Энэ салбар манай улсад яаж хөгжих гээд байгааг ойлгоход тун бэрх Чойном гуайн хэлснээр “зарим нэг заримдагууд” хөгжүүлэх гээд ч байх шиг кодлогч би эргэлзэж байна.

Нараа · 2012/11/19 at 08:25

Үнэн үнэн. Бүр нүүр улаймаар… Тэр Жадамба гээч 1983 оны, Их засаг сургуулийн Хуулийн анги төгссөн гэсэн байхаа. Хуулийн салбарын хүн. IT-ийн талаар түй ч мэдлэггүй товариш гэнэ лээ. Яаж яваад манай салбар луу халтираад ороод ирсэн юм байгаан.

Баярхүү · 2012/11/20 at 08:47

Мань мэт шиг мянган хүн дэмжиж байж л хол явна гэж бодож байгаа.

Bataa · 2012/12/22 at 22:51

Хаха. Монголчууд дарга болох дуртай ш дэ. Дарга болцон байхад юуны ч бсан нь хамаагүй гэж боддог. Яг нөгөө “Бурхан өршөөг” дээр гардаг Баярмагнайгын дүр шиг бүгд тийм үхээнц бодолтой. Хийх юм бхгүй хүн загнаал гое гэж боддог юм шиг бгаан. Тухайн удирдаж бгаа салбараа тэр чигээр нь төлөөлж бгаа гэж бодохгүй. Боловсролын салбар хэхэ. Ирээдүй хойч үеийг бэлдэж байгаа газар хаанахын ч юм нэг хөтөлбөр оруулаал нөгөө хэдэн т1үүд нь тэрийг батална. Сайн муу үр дүн нь ямар ч хамаагүй. Зүгээр өнөөдөрийг л аргалж бхад болно гсн бодолтой гарууд. ИТ салбар наад хэдэн хүмүүс чинь ойлгохгүйээ. Ком нь вирусдаж, данснаас нь мөнгө алдагдаж, хувийн нууц мэдээлэлийг нь ил болгож мэдэрүүлэхгүй л бол тоохчгүй улс.

Bataa · 2012/12/22 at 22:55

Энэ бичлэг бол like2

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *