За өнөөдөр Болор толийн анхны онлайн хувилбарыг гаргалаа. Хаяг http://www.bolor-toli.com
Одоогийн байдлаар Англи<->Монгол чиглэл 440 372 бичлэгтэй болсон тул дэлхий дээрх хамгийн том англи<->монгол толь болж чадсан хэмээн итгэнэм. Одоо цаашид илүү олон жишээ нэмэх болон хамгийн чанартай гэсэн тодотгол нэмэхийн төлөө бүх үгсийн орчуулгыг гараар баталгаажуулах ажлыг эхлүүлж байна. Мөн энэ чанарын баталгаажуулалт дууссаны дараа бусад толинуудыг нэмэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү онлайн толь нь ямар ч зорилгоор хэрэглэхэд төлбөргүй. Мөн та http://www.bolor-toli.com/index.php?nav=5&pageId=15 хуудаснаас толины виджетийг авч өөрийн вэбдээ холбон хэрэглэж болно. Мөн олон хэрэглэгч firefox search toolbar хийж өгөөч гэж хүссэн тул мөн дээрх хуудсанд нэмсэн байгаа. Түүнийг суулгана уу. Эсвэл шууд энд дараад суулгаж болно.
Энэ толины өөр нэг онцлог нь хайгаад олдоогүй үг бүрийг Хэлэлцүүлэгт нэмээд бүгдээрээ хэлэлцэх боломжтой. Мөн удахгүй дүрмүүд болон үгийн баялаг сайжруулагч програм нэмэгдэх болно. Та бүхэн таалан соёрхоод сэтгэгдэл болон хүсэлтээ үлдээгээрэй.


11 Comments

che · 2008/12/25 at 23:30

uu tasarchihaj nice nice.

Н.Цэцболд · 2008/12/26 at 02:39

Баяр хүргэе. Маш том ажил хийжээ. 🙂

Ууган · 2008/12/26 at 13:12

yamar ch bsan davgui bolson bna…
yamar yum ashiglaj herhen hiisen be?
shuult herhen yavagdaj bgam be?(algorithm etc…)
amjilt!!!

muugii · 2008/12/28 at 03:29

za suulgaj uzlee saikhan bolson bna.:-) ih heregtei ym bolson bna shu hu.bi babylon iig english ->german heregledeg uuniig german hel deer n bas hurvuuldug bolgoj nembel ih ajil oroh bolovuu ? bainga bas mongol englisheer medehgui ugee haraad bval nugu hele marchih geed bdiin 🙂 enlgish german ruu hurvuuleed uzeed bhaar ih zugeer bdiin 🙂
za amjilt husey hu weiter so 🙂

www · 2008/12/28 at 08:23

babylon yamar Opensource bish harin terenluu dic nemj boldog um shig bnale. Babylonii mongol german bichsen nohor bat-erdene bilu hen bilee mail eneter ni bnale terenluu bichvel iluu ogoojtei bh.nadad yanz buriin dicuud ni bgaa tegeed mongoloor bichiheer deutsch, english bugd l garch irj bna. harin o’,u’ usgeer bichiheer yuch gargahgui bnaa.

altai.mountains · 2008/12/31 at 02:29

Bayarlalaa..xeregleed exelchixsen bgaa ooriin chini xiisen saihan ajliig..Shine jiliin mend xurgeed..irex on doo ulam ix amjilttai..ur buteeltei xussem buxnee bieluulexiig xusii. . 🙂

Бито · 2008/12/31 at 17:30

Шинэ оны мэнд хүргэе.
энэ ондоо илүү их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэе.

Olzii · 2009/01/07 at 21:20

За сайн уу Бадралаа,

Өлзий багш нь байна. Их сайхан зүйл хийжээ. Баяр хүргэе. Нэт үзэж яваад толийг чинь үзлээ. Блогийг чинь зах зухаас нь уншлаа. Сайхан бичлэгүүд байна. Ажил төрөл чинь дажгүй юу, Монголд байгаа юу? Нэг уулзах юмсан.

Өлзий

badaa · 2009/01/08 at 22:34

Сайнуу Өлзий багш,
Миний ажил төрөл сайн. Таны бие болон ажил төрөл сайн уу?
Би удахгүй монголд очино. Таньтай заавал уулзанаа. Сая зун очоод нохойд хөөгдсөн аятай яарч давхисаар байсан ч 4хөн долоо хоног харвасан сум шиг л өнгөрчихлөө. Биечлэн уулзаж тухтай хууч хөөрөе.

Olzii · 2009/01/09 at 13:32

Сайн сайн, ажил төрөл ч бас дажгүй байгаа.

Старсофтдоо л ажиллаж байна, бас Старс гээд IT-гийн сургууль байгуулсан ш дээ. Уулзаж байгаад л нэг сайн ярья, Монголд ирвэл миний утас (99xxxxxx) руу яриарай.

За уулзатлаа түр баяртай.

Badaa · 2009/01/09 at 13:48

Ok. Bi tany utasyg awaad naidwartai baidlyn uudnees setgegdeld baisan dugaaryg darchihlaa. Ochiod ene utsaar yariad uulzaya.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *