Германы Вүрцбүрг хотын их сургуулийн профессор Вилхелм Конрад Рөнтген 1901 онд бидний өдгөө андахгүй болсон рентген туяаг нээж нобелийн шагнал хүртэж байх тэр жил тус хотод визант профессорын гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь шинжлэх ухааныг нэг шат ахиулна гэж хэн санах вэ. Түүний өвөө Адолф Цайсинг нь математик, философийн ухааныг сонирхон судалдаг хэл бичгийн эрдэмтэн бөгөөд алтан огтлолыг (https://en.wikipedia.org/wiki/Golden_ratio) үндэслэгч, дэлгэрүүлэгчдийн нэг байжээ.
Байгалийн хамгийн жижиг эд эс юу вэ? Хорвоо дэлхийг дотроос нь барьж байдаг тэр зүйл чухам юу юм бэ? гэсэн асуултуудад хүн төрөлхтөн хариулт олохыг мэрийсээр иржээ.
Сонгодог физикийн онолтой зөрчилдсөн шинэ салбарыг босгосон хархүү багадаа онц сурлагатай, байгальд дуртай, хөгжмийн өндөр авьяастай, төгөлдөр хуурыг гаргууд тоглодог хүүхэд байжээ. Тэрээр дунд сургуульд байхдаа цааш хөгжим, байгалийн шинжлэх ухаан эсвэл математик сурах эсэхээ шийдэж чадахгүй байсан гэдэг. Түүнийг 16 настай байхад дэлхийн 1-р дайны хүнд жилүүд германд нүүрлэж, өлсгөлөнгийн улмаас тэр фирмд ажиллаж, ургац хураах ажил хийх болжээ. Энэ үедээ ажил хийж сурсан гэж тэрээр хожим хэдэн удаа дурссан байдаг. Дайн дууссанаар тэр 1919 оноос философийг ихэд сонирхон Платон, Демократын шүүмжлэлт сэтгэлгээг эх хэл дээр нь (грек хэл) сонирхон уншдаг болжээ.
1920 онд сургуулиа бахдам онц төгсөж, Мюнхэний их сургуульд стипентээр сурах эрх авч, математикаар сурч эхэлсэн ба тухайн жилээ физикийг сонирхон давхар суралцаж эхэлжээ. Тэрээр Гөттингиний их сургуульд түр сурах хугацаандаа нэгэн лекц уншиж байсан том эрдэмтэн профессортой мэтгэлцсэн байдаг. Тухайн эрдэмтэн лекцийн дараа хүлээж байгаарай гэж хэлээд лекцээ үргэлжлүүлэн дуусгаад түүнтэй дараа нь ярилцаж Данид сурахыг зөвлөж, ятгасан байдаг. Тэр эрдэмтэн бол атомын бүтцийг анхлан нээсэн, сүүлд түүний багш, найз болсон Нийлс Хэнрик Давид Боор байв. Өдгөө Нийлс Боорын атомын загварыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
1924 онд тэр Гөттингиний их сургуульд хабилитаци (2 дахь доктор) хийж, Макс Борн ба Паскал Жорданы хамт онолын квант механикийг үндэслэсэн ба 1925 онд квант механикийн анхны математик томьёоллыг хийжээ.
Энэ хүн хэн бэ? Сэтгэгдэлээр нэрийг нь оруулна уу. Таавал цааш үргэлжлүүлье. 😉
Үргэлжлэл: Werner Heisenberg

Categories: ФизикХобби

6 Comments

Delgermurun · 2017/06/30 at 10:28

https://en.wikipedia.org/wiki/Werner_Heisenberg

a · 2017/06/30 at 10:34

Werner_Heisenberg

hatnaa · 2017/06/30 at 14:03

Werner Heisenberg

badaa · 2017/06/30 at 14:39

Аа яг шагнал амалж байхад таасан байх юм. Тэгэлгүй яахав, агуу Heisenberg-с өөр хэн байхав. Шагналаа холбогдоод аваарай.

Zolboo · 2017/06/30 at 14:47

Werner Heisenberg

Ninj · 2017/06/30 at 15:37

“Heisenberg” сүртэй сонсогдож байна шүү. Breaking Bad-ын WW гэмт хэргийн ертөнцөд агуу физикчийн нэрийг зээлджээ…

Гэснээс golden ratio-г манайхан алтан харьцаа гэдгээр шууд хэрэглээд байдаг байх шүү.

Блогоо үргэлжлүүлж хөтлөхөөр болсон нь сайн байна аа. Уншиж байх болно оо. Параграф хооронд зай авдаг болчихвол бүр ч урамтай уншина шүү… АМЖИЛТ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Астрономи

Why are we not flying? No, we are flying!

Манай дэлхий нарнаас 149.6 сая км зайтай оршиж ~365 хоногт түүнийг нэг бүтэн тойрч байдаг гэдгийг хүн бүр мэддэг. За зайг нь больёо гэхэд хугацааг нь бол бат. Тойрохдоо эллипс хэлбэрээр тойрдог ч бараг л Read more…

Физик

Biography: Werner Heisenberg

957-н үргэлжлэл. Мюнхэний их сургуулийн онолын физикийн тэнхимд профессор Арнолд Соммерфелдын (мөн гайхалтай эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч ба түүний маш олон шавь нь Нобелийн шагнал хүртсэн.) удирдлага дор доктор цолоо хамгаалсан 26 настай залуу их сургуулийн Read more…