Өнөөдөр санамсаргүй Говь андын блогоор орчихов. Гэтэл Software -ийг уямж гэж орчуулаад бичлэгтээ хэрэглэсэн харагдах юм. Хэн нэг нь Software-ийг мөн өөрөөр (юу гэснийг нь мартжээ) орчуулсан байсантай ч таарч байсан. Миний бодлоор олноороо хэрэглэж заншсан стандартад орсон үгүүдийг ямар нэгэн байдлаар оролдох хэрэггүй болов уу гэж бодож байна. Хэдийгээр Отгонбаяр анд яагаад авсан аргумент учир шалгаанаа тайлбарласан байсан нь үнэхээр зөв мэт боловч чихэнд нэг л наалдаж өгдөггүй ээ. Хэрэв түүний орчуулга 1996 он байсан бол уухайн тас дэмжихэд бэлэн байна. Харин одоо хэрэггүй байхаа. Тэгэхээр Software-г програм хангамжаар нь үлдээх саналтай байна. Бидний гол хийх ёстой зүйл бол өнөөдөр бидний салбарт олон олон шинэ үг ухагдахуунууд байна. Тэдгээрийг л аль болох зөв, утга төгөлдөр буулгахыг зорих хэрэгтэй болов уу. Мөн хуучин боловч хэрэглэж заншаагүй олон үг, ухагдахуунууд байна. Жишээлбэл. shortcut, daemon (Хэвтүүл гэж аваад байгаа заншвал тун зүгээр орчуулга ), default (Би стандарт гэж аваад байгаа. Оновчтой бус. гэхдээ түүнээс илүү үг олохгүй л байгаа), details (би үргэлж тодруулга гэж авч байгаа. Заншвал тун зүгээр) pattern, гээд тоочоод байвал маш олон үгс бий.
Зарим нөхөд зүгээр галигчлаад авбал дээр гэдэг. Нэг талаас зөв. Тохирсон гоё монгол үг олдохгүй үед зөв. Харин бид аль болох олоод орчуулахыг хичээх хэрэгтэй. Нөгөө талаас юм л бол амарчлаад галигчлах гээд дайраад байдаг болчихдог. Тэгж эх хэлээ эвдэх буруу байх.
Бидний мэргэжилийнхэн утгыг нь мэдэж байдаг боловч оновчтой монгол үг олж буулгах хамгийн хэцүү байдаг. Тиймээс хэлний талынхан энэ тал дээр анхаарах хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтай байдаг боловч МТ-с даанч хол дээр нь олдохгүй зугтаагаад байх юм даа. Би өөрөө хэд хэдэн хүнтэй харилцаа тогтоох гэж үзсэн боловч одоо холбоотой байдаг нэг ч хэлний хүн байдаггүй ээ.
Миний хувьд сүүлийн үед линүкс болон олон олон програмыг муу монголчилсон муу үйлээ засаж, чанарыг сайжруулах тал дээр ажиллаж сууна даа. Үр дүнг нь та бүхэн удахгүй үзэх байх гэж найдаж байна.


3 Comments

Э. Баярсайхан · 2007/09/25 at 04:36

Би галиглахын эсрэг байдаг. Яаж ийж байгаад монгол үгээ л хэрэглэсэн нь дээр.
Хэрэв монгол үг нь олдохгүй байгаа англи үг бүрийг галиглах гээд байвал, тэр нь орчуулга биш, галиглах гэдэг Үйлдэл болно шүү дээ.

xvv · 2007/10/07 at 16:05

Нэг тийм онлайн толь, тэгээд нэг үгэн дээр коммент бичээд ярилцдаг тэгээд батлагдчихвал тэр үгээрээ тогтдог тийм толь хийгээд тал талаас үг оруулаад шууд Монгол үгэн орчуулга, тайлбар г.м-тэй юм хийвэл… Тэгэхгүй бол хэн нэгэн нь ганцаараа хичнээн хийгээд ч үр муутай л байх байх… Бас Линукс орчуулгын үг, Windows-ийнхтэй зөрөхөөр бас л жоохон тийм…

badaa · 2007/10/07 at 16:13

Zuitei! Yag ter toliig hiij baigaa bolno (bolor toli). Harin ug burt tailbar baihgui. Ternees bish ug bur deer heleltsuuleg hiih batlah bolomjtoi. Tertei tergui heleltsuuleg hiichiheer tend tailbar hiih bolomjtoi bolchih yum. Yag ug bur tailbartai zuiliig tusad ni glossary mayagaar hiij baigaa.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *