За ОпенОфисын орчуулгад хэрэглэгдэж буй нэр томьёоны орчуулгыг ОпенМН холбооны вэб хуудсан дээр ил тавилаа. Аливаа програм хангамжийн орчуулгыг чанартай хийх нэг үндэс нь нэр томьёоны толь үүсгэн түүн дээрээ эхлэн ярилцаж тогтсон байх хэрэгтэй байдаг. Энэхүү нэр томьёог та үзэж түүн дотроос ухагдахуун хайж болохоос гадна хэрэв танд илүү гоё санаа эсвэл шүүмжлэх алдаа олсон бол түүнийгээ бичиж, ухагдахуун тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.
Харин өөрчлөлт болон баталгааг зөвхөн орчуулгад оролцож байгаа залуус л хийх эрхтэй. Хэрэв та оролцъё гэвэл миний badaa (at=goy a ch gedeg) openoffice.org хаягаар холбоо барьж болно. Мөн зарим нэг гишүүд ажлын боломжоос шалтгаалан орчуулах боломжгүй болж гарч зарим нь шинээр нэмэгдэж орж ирж байгаа тул төслийн дундаас орж ирж байгаа хүмүүст зориулан нэгэн товч гарын авлага бэлтгэлээ.
Мөн монголын native language төслийг албан ёсоор эхлүүлсэн ба удахгүй http://mn.openoffice.org/ вэбийг багийн залуус хийж тавих болно.
Энэ нөр их үйлст оролцож байгаа залуус болон оролцохоор зэхэж буй залуустаа талархал илэрхийлье!


1 Comment

Ганхүү · 2008/03/25 at 13:13

Шинээр Internet Cafe нээх гэсэн юм. Зөвшөөрөл энэ тэрийг нь хаанаас яаж авдаг юм бэ мэдэх зүйл байвал туслаач Pls!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *