За бүтэн сайн өдөр Опенофисын монгол орчуулгаа оруулан опенофисоо шинээр build хийх гэж нилээн нухлаа.
Платформоо доошлуулж хуучин хуучин хувилбар хэрэглэхгүй бол Ubuntu gutsy арай л шинэдээд болж өгдөггүй ээ.
Эхлээд хөрвүүлж эхэлтэл 40 орчим минутын дараа hsqldb дээр тасарчихлаа. Тайланг нь хартал үсрээд л Java 1.5 хэрэглэх ёстой юм байна. Хөгжүүлэгчид мэдэгдтэл дараагийн хувилбартаа л янзлахаас patch байхгүй гэж байна. За жава -гаа 1.5 руу буулгалаа (downgrade). Ахиад эхлүүлтэл гайгүй явж байснаа цагийн дараа libcairo2 пакет дээр гацлаа. Үзтэл gutsy libcairo2 update дэмжигдээгүй байна. Буцаагаад ямар плотформоо тэр чигээр нь feisty болголтой биш sources.list -д feisty repository-г нэмж байгаад зөвхөн libcairo2-г доошлууллаа. Гэтэл gtk+2-dev болон 50 орчим libgnome-dev пакетууд давхар устчихлаа. Эргээгээд суулгах эсвэл шинэчлэх гэхээр libcairo2 шинэчлэгдэх гэж дайраад болдоггүй. Сангийн бинар хувилбарыг нь хадгалаж байгаад буцаагаад шинэчилчихлээ. Тэгээд символик холбоос үүсгээд хуучин libcairo2 руу нь заачихлаа. Овоо явж байнаа. 1 цаг 40 минутын дараа autodoc дээр бас л тасарчихлаа. Уур хүрээд tcsh биш bash (амар зүгээр configuration script бичье гэж үзээд) дээр хөрвүүлэхээр шийдлээ. Дутуу хөрвүүлэлтээ цэвэрлэж байгаад bash script-ээрээ ахин тохиргоо хийгээд эхлүүллээ. Овоо явж байгаад openssl пакет дээр ахиад тасарчихлаа.
За хөөрхий өдөр өнгөрсөн байлаа. Шөнийн 1 цаг болж байв.
Уг нь боломжтойсон бол тусдаа өөр ПК дээр сайхан цэвэрхэн хөгжүүллийн орчин үүсгээд хөрвүүлбэл амархан бөгөөд цэвэрхэн болох нь дамжиггүй л дээ. Яахав тест юм гэж үзээд өдөр тутам хэрэглэдэг систем дээрээ зүтгүүлж үзээд барсангүй ээ. Уг нь feisty дээр хөрвүүлж болж байсан юм.
Одоо арай өөр аргаар үзнээ. Шинэ партишн дээр өөр GNU/Linux дистро эсвэл Ubuntu feisty суулгаж байгаад л тусад нь хийхээс. Гол нь chroot-р хөрвүүлэх боломжгүй болохоор хажуугаар нь хэрэгтэй зүйлсээ хийж чадахгүй цаг түгжигдчихээд байдаг юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр ахиад нухахаас даа. Багийн гишүүдээс хүлцэл өчье!


5 Comments

bayarsaikhan · 2008/02/26 at 07:24

iim bolhoor linux-iig udur tutmiin uil ajillagaandaa hereglene gehees aidas hureed baih yum. windows ch gesen setgeld neg l hurehgui. tegeheer munguteihen bolj baigaa macbook-tai l bolj avahaas 🙂 jinhene developeruudiin laptop geed baigaam daa.

badaa · 2008/02/26 at 11:20

hehe, MAC ch saihan l daa. gehdee arai l unetei. Sanaa baiwch sachii hurehgui yum. Gol ni hardware huchin chadal ni mash sain. Sofware tal deer linux-iig ch arai guitsehgui l dee ihenh ni linux/windows portuud.

Зочин · 2008/03/02 at 07:24

virtual pc хэлбэрээр хуучин хувилбараа давхар суулгаж болохгүй юм уу? VMWare Workstation их зүгээр санагдсан.

badaa · 2008/03/02 at 11:45

aahn. Real hardware deer 14 tsag boldog build virtual PC deer hed honoh bol gedeg l asuudal l daa. Mun architecture ni sain demjigdeegui baidag yumaa.

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2008/03/04 at 10:28

За өмнө нурж байсан опенофисыг Үбүнтү ГНУ/Линүкс дээр амжилттай хөрвүүллээ. Бүтэн сайн өдөр 64 бит openSuSE 10.3 суулгаж хөрвүүлэхийг оролдсон боловч мозилла хөрвөх боломжгүй тасарсан юм. За ингээд зүгээр орчуулгын шалгалт хийж байгаа хувилбар тул цаг алд

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *