Зунжин амарч эрч дүүрэн шинэ хичээлийн жилээ эхэлж буй бүх оюутнууддаа амжилт хүсье.
Ингээд өмнөх семистерт орсон програм хангамжийн архитектур хичээлийн 6-р лекц буюу “Програм хангамжийн харагдацууд” гэсэн лекц дээр бид 4 үндсэн харагдац үзсэн билээ.
1. Мэргэжлийн харагдац
2. Статик харагдац
3. Суурилуулалтын харагдац
4. Ажиллах үеийн харагдац
Үүний 1-р буюу Мэргэжлийн харагдац гэсэн нэршил дээр жаахан асуудалтай санагдлаа. Энэхүү мэргэжлийн харагдац гэдэг нь програм хангамжийн салбар талаасаа бус тухайн системийг хэрэглэх салбарын зүгээс тодорхойлсон бүтцийг хэлж буй хэмээн үзсэн билээ. Нэгэнт бид бизнес процесс, бизнес логик гэх мэт нэршил хэрэглэж байгаа тул Бизнесийн харагдац гэж авбал илүү тохиромжтой юм байна шүү. (Өнөөдөр өөрөө нэгэн интерпрайс системийн загвар гаргаж суугаад энэ үгийг гэнэт оллоо!)
Агуулгад нь бол ямар нэг алдаа байхгүй.


2 Comments

Эрдэнэбилэг · 2012/08/25 at 12:43

За ойлголоо 🙂 Танд ч бас амжилт хүсье!

Эрдэнэбилэг · 2012/08/25 at 12:47

Монголд энэ мэтчилэн ПХ мэргэжлийн нэршилийн стандарт байдаг болов уу, КТМС-т нэг судалгааны баг байдаг гэж таны ярьж байсныг санаж байна. Ер нь энэ талаар хүмүүс ямар ч мэдээлэлгүй байдаг юм шиг санагддаг.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *