За болор толь маань албан ёсоор гараад нэг сарын нүүр үзжээ. Өнөөдөр болор толь руу өдөрт 3000 доошгүй хайлт (дунджаар 3500 хайлт) хийгдэж, ихэнх орж ирсэн холбоосууд ямар нэг томоохон вэб сайт биш харин блогуудаар дамжин орж ирсэн байх юм. Мөн нийт бичлэг 440 542 -т хүрчээ. 🙂
Нийт 319202 хандалт хийгдсэний 44000 орчим нь хайлтын машины автомат хандалт 275202 нь хүмүүсийн хандалт тэдгээрээс 14620 ялгаатай хэрэглэгч хандсан байна.
Нийт 990 гаруй сайтаас www.tesseract.mn/portal.php, болон weatherman.blog.banjig.net/post.php хаягаар дамжин орж ирсэн зочид хамгийн олон байлаа. Энэ хоёр сайтын эздэд баярлалаа!
Нийт хэрэглэгчдийн 34% монголоос 15% АНУ за тэгээд япон, солонгос, австрали, хятад, чех, германаас ихэвчлэн оржээ. Хамгийн баярлууштай нь нийт зочидын 53.86% нь мозилла/файрфокс ашигласан байв.

Хяналт засварын ажил нилээн удаан явагдаж байна. Хайлтын аргачлалыг би энэ хугацаанд мөн сольсон бөгөөд одоо арай хурдан үр дүнг нийлүүлэхээс гадна арай илүү хамааралтай нь эхэндээ эрэмбэлэгддэг болов. Болор толины үгсийн ангилал археологи=>9, статистик ба магадлалын онол=>10, кино урлаг=>11, палеонтологи=>11, шатар=>13, цаг агаар судлал=>14, мал эмнэлгийн нэр томьёо=>14, шүлэг=>15, барилга=>15, банк санхүү=>16, домог=>17, даатгал=>17, сүм хийдийн холбогдолтой үгс=>18, нягтлан бодох бүртгэл=>19, логик=>25, бирж=>25, шашны зан үйл=>27, улстөрийн нэр томьёо=>27, газарзүй=>28, урлаг судлал=>29, радио=>30, архитектур=>33, Байгал орчин=>33, сэтгэл зүй=>35, театрын холбогдолтой үгс=>41, хэвлэлийн нэр томьёо=>42, металл боловсруулах=>56, астрономи, одон орон=>68, эм зүйн нэр томьёо=>76, авиа зүй=>77, уул уурхайн үйлдвэрлэл=>88, гүн ухааны нэр томьёо=>91, биохимийн нэр томьёо=>106, хэл шинжлэл=>109, дуу хөгжим=>112, компьютерын ухаан=>124, далай тэнгисийн нэр томьёо=>131, электроникийн нэр томьёо=>138, хэл зүй=>144, физиологийн нэр томьёо=>150, геологи=>177, санхүүгийн нэр томьёо=>225, спортын үг хэллэг=>298, математик=>314, эрдэс=>319, түүхийн холбогдолтой үгс=>347, анагаах ухааны нэр томьёо=>364, физикийн нэр томьёо=>369, цэргийн холбогдолтой үгс=>405, биологийн нэр томьёо=>486, анатомийн нэр томьёо=>582, хуулийн нэр томьёо=>665, техникийн үг хэллэг=>732, химийн нэр томьёо=>876, амьтан судлал=>970, эдийн засгийн нэр томьёо=>1106, ургамал судлал=>1310, эмнэлгийн нэр томьёо=>1490, худалдааны нэр томьёо=>10171 гэсэн байдалтай байна. Хайж байгаа үсгийг судлахад геологи уул уурхай, математик, статистик, физик, анагаах, техник, компьютерийн ухааны холбогдолтой үгс хамгийн эрэлттэй байгаа нь тогтоогдсон тул юуны өмнө эдгээр салбарын ангилалыг хийх зорилт тавигдаж байна. Мөн хайлтын машины оновчилол хийснээр хамгийн том хайлтын машинууд болох гүүгл (google.com) болон лийв (live.com) хувьд English Mongolian dictionary эсвэл Mongolian English dictionary гэсэн түлхүүр үгээр хайхад ямар ч гэсэн эхний хуудсан дээр нь гардаг болгов.


10 Comments

Анарболд · 2009/02/06 at 16:10

Таны нөр их ажлын амжилт юмдаа
Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Би бас нэг байнгын хэрэглэгчдийн нэг нь 😀

munkhzul · 2009/02/11 at 06:25

harin ih heregtei zuil bolson shuu :-).
tsaashid babylon maygiin shuud daraad uzchihdeg bolgovol ih zugeer ym shigee
?ctl+right.ashiglahad ih hilbar ym bnalee .:-). mun mongol wiki gee gaigui baylagtai bolood ireheer n holbovol tiimee.
tegeed hurdnii huvid joohon udaan ym shig sangdsan hu.
za amjilt husey hu weiter weiter so…..:-)

Javhaa · 2009/02/17 at 02:14

Bainga ashigladag. Sain ajillasan shuu zaluusaa. Amjilt husye.

altanzul · 2009/03/05 at 12:55

sain bna uu, ta namaig tanihgui bh l daa,manai bagsh tantai holbootoi um l daa, tgd tanaas asuuj tusluulah zuil bna l daa, ta nad ruu offline uldeegeech zul_1_2@yahoo.com

seriyoz · 2009/03/09 at 04:07

bolor-toli report mistakes ajillahgyi bh shig bn.

Болор бол Quartz. hарин Талстыг – Crystal gdg. gj bichih gsiin

АМАНЖИНКА · 2009/04/10 at 21:22

БОЛОР ТОЛИЙГ БЛОГДОО СУУЛГАЧХСАН БАЯРЛЛАА

uugan · 2009/04/16 at 15:38

nadad ene toli ih taalagdaj bgaa. harin negen zuil oilgogdsongui. IT parkiin derged bas neg iimerhuu zuil yavaad bdag humuus ugee oruulaad l add hiigeed l. tiim bolhoor ene ugiin sang ni olon niitiin omch gej uzej boloh u? herev tiim bol ene basig yaj zohion baiguulsan ashiglaj boloh esehiig medeh gesen um. tegeed oros mongoliin toli bichig hiih bol bi durtaiya oroltsono shu!

uugan · 2009/04/16 at 15:44

tegeed googledeheer ehnii huudsan deer surag ch alga bnashde. eniig odoo yaj ehend ni gargahaar hiidiim boloo?

Зочин · 2009/04/23 at 01:27

Хурдыг бараг №1 болгож үздэг хүн ч удаан ажиллагаатай хуудас бичихгүй байхаа. Чиний интернет л удаан байх.

Батмөнх · 2009/08/31 at 01:06

блогтоо зураг дуу оруулахыг сурмаар байна

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published.