Badral's personal blog

Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Archive for the ‘Монгол хэл’ Category

How to design Vertical Mongolian Web page

Friday, August 20th, 2010

Сүүлийн үед завгүй таваргасаар өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрсөөр байлаа. Гэтэл нэгэн удаа унд ууж суух зуураа цахим өртөөний шуудан түгээгүүрээр (http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee) цацагдсан мэйлүүд 6000 давсан байхыг хараад нэгэн мэйлийг нээтэл МОНГОЛ БИЧГЭЭ СЭРГЭЭЕ гээд л овоо хэлэлцэж байна шүү. Ингээд тэсгэлгүй ганц нэг мэйл чулуудаж орхилоо. Дараа нь хэд хоногийн дараа хэдэн галзуу нөхдийн маань нэг Нацаг анд дээрх бичлэгийг тэрлэжээ. Хальт уншаад өнгөрлөө. Ингээд ер нь л нэг босоо монгол бичгээрээ вэб хийж болчихоор (flash болон зураг ашиглахгүйгээр) санагдаад сая бараг 3 цаг суучихлаа.
Хялбар хэмжээнд бид монгол бичгээрээ вэб хийж болохоор болжээ гэдгийг харуулъя.
Амьдрал дээрх жишээг http://badaa.mngl.net/mb_test хуудаснаас үзэж болно. Арзайгаад байвал Монголбичиг фонтыг суулгах хэрэгтэй.
Татаж авмаар байвал http://badaa.mngl.net/mb_test/mb_test.zip хаягаас авч задлаад mb.html файлыг ажиллуулж үзнэ үү. IE8, Firefox3x, Safari, Opera хөтчүүд дээр чөлөөтэй дүрслэгдэнэ. Хэрэв таны хөтөч дээр хэвтээ дүрслэгдэж байвал таны хөтөч хуучин эсвэл өөр стандарттай байнаа гэсэн үг.
Залуус татаж аваад засаж янзлаад сайжруулна биз ээ. Сайжруулаад янз бүрийн вэб хийцгээгээрэй.
Хийх заавар:
1. Татаж авсан файлаа задлана.
2. Өөрөө шинээр html файл үүсгэх эсвэл mb.html файлын агуулгыг засна.
3. Хэрэв өөрөө файл үүсгэсэн бол толгойд нь

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="mn" lang="mn">
болон
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8">
<link rel="StyleSheet" href="mb.css" type="text/css">
<script type="text/javascript" src="mb.js"></script>

мөрүүдийг нэмнэ.
4.

<body class="mb">

зааж өгнө.
5. Вэбийн төгсгөлдөө

 <script type="text/javascript">flipMbElement();</script> 

функцийг дуудаж өгнө. Энэ нь мөрийг урвуулагч функц юм. Мозилла төрлийн хөтчүүдэд босоо чиглэлийг дүрслэхдээ 90 хэм эргүүлээд мөрүүдийг тонгоруулан тавьж дүрслэж байгаа болно.
6. mb.js, mb.css -ийг үүсгэсэн файлтайгаа нэг хавтаст хадгална.
7. mb.css файлыг өөртөө зохицуулан засварлана. Ялангуяа бичвэрийн уртаас хамаарч эргүүлэлтийн байрлал буюу -moz-transform-origin:100% 50%; мөр их өөрчлөгдөнө.
Ер нь одоо CSS3-т чиглэлүүдийг дэмжүүлээд, Mongolianscript фонтоо засаад, ICU, Harfbuzz зэрэг render-үүдэд оруулчихвал компьютерт монгол бичгээр дүрслэх асуудал үндсэндээ шийдэгдэнэ. аа мөн гарын стандарт байрлал болон бас бус жижиг асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ эдгээр нь үндсэн биш зүгээр төгсжүүлэх алхамууд л юм даа.
За залуус минь монгол бичгээрээ вэб урлах гээд үзээд байж дээ.
Энэхүү жишээ нь зүгээр л болно гэдгийг харуулж буй анхдагч жишээ бөгөөд амьдрал дээр бүрэн дүүрэн ажиллахгүй байж болно. Та бүхэн өөрсдөө оролдож ахиулан сайжруулаад хэрэглэнэ буй заа.
Энэхүү вэбийн агуулгыг Билигсайхан андын бүтээсэн хуудаснаас шууд хуулж авсан ба javascript-ээр мөр урвуулах санааг Нацаг андын дээр дурдсан хуудаснаас авсан болно. Энэ нь чиглэлийн асуудалтай бөгөөд ер нь бол 270 хэм эргүүлээд глипыг тонгоруулбал арай зөв дүрслэгдэх юм. Гэтэл CSS3-ын glyph-orientation-horizontal, glyph-orientation-vertical өнөөг хүртэл бараг бүх (safari дэмжиж байж магадгүй, туршиж үзсэнгүй) хөтөчүүдэд дэмжигдээгүй байна.
ШИНЭЧЛЭЛ:
Хуудсыг үзэхэд дөрвөлжин тэмдэгтүүд гараад байна гэсэн гомдлын дагуу кодод багахан өөрчлөлт оруулж MongolianScript фонт суусан эсэхийг шалгадаг болголоо. Ингэснээр хуудас нэг бол зөв дүрслэгдэнэ үгүй бол таныг шаардлагатай фонтыг татаж авахыг сануулна.

Android version of Bolor dictionary

Tuesday, August 4th, 2009

Дүү Батжаргалын тусламжтайгаар Болор толийн Андройд хувилбарыг гаргалаа. Та Андройдтой бол одоо Болор толио тухтай хэрэглэх боломжтой боллоо. Яаж татаж авах болон хэрэглэх талаар эндээс уншина уу.

How should we translate the word “middleware”?

Wednesday, June 10th, 2009

За байз Middleware гэсэн үгийг (ухагдахуун) програмчлал эхлэн үзэж байгаа залууст хамгийн ойлгомжтой байхаар яаж авбал зүгээр вэ? Уг нь хэвээр нь миддлваре гээд заншвал програмистууд илүү ойлгоод амар байх. Даанч миддлваре гэсэн энэ бичлэг монгол хэлэнд тохирохгүй бас нүдэнд үнэхээр дасахгүй байна.
Бид software-г Програм хангамж
Hardware-г Техник хангамж
гэж заншсан. Тэгвэл Middleware-ийг Нэгдэл хангамж гэвэл ямар уу? :-)
Ер нь манай их дээд сургуулиудад энэ ухагдахууныг юу гэж заншсан байдаг вэ?

Нэмэлт:
Эд гэж авах бол шууд утгаараа “Дундын эд” болох юм даа тээ. Зарим нөхдүүд мэргэжлийн хэллэгийг тэр чигээр нь аваад тайлбарыг монголоор сайн хийгээд яваач гэдэг. Тэр чигээр нь авсанаас болоод тайлбар нь хэзээ ч маш сайн болохгүй л дээ. Тайлбар дотор нь монгол үг ч олдохгүй болох тал руу болоод ирэх байх даа.
Сэтгэгдлүүдэд орж ирсэн санаануудаас:
erdee: Завсрын програм хангамж
ulzii: Завсар хангамж :)
ajaxmaa: Суурь програм

2010-07-21: За энэхүү үгийг санал оруулсан нөхдийнхөө санаануудыг нэгтгээд “Холбогч суурь програм” гэхээр шийдлээ. Болор тольд мөн оруулчихлаа.

About old http://badaa.mngl.net page

Sunday, May 10th, 2009

Хөөх аль 2000 онд хийж байсан http://badaa.mngl.net/ түүн дотроо http://badaa.mngl.net/convert/con2uni.htm хуудас тийм их хэрэгцээтэй байдаг гэдэгт итгэж чадахгүй нь. :-) Үндсэндээ 2003 оноос хойш гар хүрээгүй их л хуучирсан байх ёстой доо.
Гэтэл энэ хуудас маань миний блог руу орж ирсэн заалтуудаас unknown, google.com, google.mn, live.com дараа хамгийн олон зочид дамжиж орж ирсэн хаяг болсон байх юм. Мөн болор толь руу ч олон хүн үүгээр дамжин орж иржээ. Энэхүү хуудсанд байгаа мэдээлэл хэр хэрэгцээтэй гэж та бүхэн бодож байна? Хэрэв маш хэрэгцээтэй гэж үзвэл нэг завандаа нэг шинэчилдэг ч юм билүү…
Болор толийн хувьд олон нийтийн хүртээл болсноосоо хойш 5 гаруй сар болж байгаа боловч, дундажаар өдөрт 8000-9000 хайлт хийгддэг хэрэгцээтэй сайт болж, 4 хоногийн өмнө 11 000 гаруй хайлт нэг өдөр хийгдэж дээд амжилт тогтоов. :-)
Ихэнх хэрэглэгчид монголоос орж байгаа тул энэ жилдээ багтаж монголд нэмэлт нэг сервер олж тавьж хурдыг нэмэх санаатай байна. Иймэрхүү техникийн сайжруулалтын хажуугаар програмчлалын хувьд ч хайлтын хурдыг ахиад 2-3 дахин нэмэгдүүлэх нөөц боломж бол бий. Зав л жаахан тааруу байна даа…
Блог руугаа орж ирсэн зочиндоо хаяа оюуны бэлэг барьчих юмсан гэж бодоод сүүлийн үед програмчлалын техник, оновчлолын талаар блогтоо түлхүү оруулах юмсан гэж сэтгэх боловч юм бичнэ гэдэг чинь л асар их цаг ордог хэцүү ажил юм байна шүү дээ.

The extraordinary start of the Bolor dictionary

Saturday, January 31st, 2009

За болор толь маань албан ёсоор гараад нэг сарын нүүр үзжээ. Өнөөдөр болор толь руу өдөрт 3000 доошгүй хайлт (дунджаар 3500 хайлт) хийгдэж, ихэнх орж ирсэн холбоосууд ямар нэг томоохон вэб сайт биш харин блогуудаар дамжин орж ирсэн байх юм. Мөн нийт бичлэг 440 542 -т хүрчээ. :-)
Нийт 319202 хандалт хийгдсэний 44000 орчим нь хайлтын машины автомат хандалт 275202 нь хүмүүсийн хандалт тэдгээрээс 14620 ялгаатай хэрэглэгч хандсан байна.
Нийт 990 гаруй сайтаас www.tesseract.mn/portal.php, болон weatherman.blog.banjig.net/post.php хаягаар дамжин орж ирсэн зочид хамгийн олон байлаа. Энэ хоёр сайтын эздэд баярлалаа!
Нийт хэрэглэгчдийн 34% монголоос 15% АНУ за тэгээд япон, солонгос, австрали, хятад, чех, германаас ихэвчлэн оржээ. Хамгийн баярлууштай нь нийт зочидын 53.86% нь мозилла/файрфокс ашигласан байв.

Хяналт засварын ажил нилээн удаан явагдаж байна. Хайлтын аргачлалыг би энэ хугацаанд мөн сольсон бөгөөд одоо арай хурдан үр дүнг нийлүүлэхээс гадна арай илүү хамааралтай нь эхэндээ эрэмбэлэгддэг болов. Болор толины үгсийн ангилал археологи=>9, статистик ба магадлалын онол=>10, кино урлаг=>11, палеонтологи=>11, шатар=>13, цаг агаар судлал=>14, мал эмнэлгийн нэр томьёо=>14, шүлэг=>15, барилга=>15, банк санхүү=>16, домог=>17, даатгал=>17, сүм хийдийн холбогдолтой үгс=>18, нягтлан бодох бүртгэл=>19, логик=>25, бирж=>25, шашны зан үйл=>27, улстөрийн нэр томьёо=>27, газарзүй=>28, урлаг судлал=>29, радио=>30, архитектур=>33, Байгал орчин=>33, сэтгэл зүй=>35, театрын холбогдолтой үгс=>41, хэвлэлийн нэр томьёо=>42, металл боловсруулах=>56, астрономи, одон орон=>68, эм зүйн нэр томьёо=>76, авиа зүй=>77, уул уурхайн үйлдвэрлэл=>88, гүн ухааны нэр томьёо=>91, биохимийн нэр томьёо=>106, хэл шинжлэл=>109, дуу хөгжим=>112, компьютерын ухаан=>124, далай тэнгисийн нэр томьёо=>131, электроникийн нэр томьёо=>138, хэл зүй=>144, физиологийн нэр томьёо=>150, геологи=>177, санхүүгийн нэр томьёо=>225, спортын үг хэллэг=>298, математик=>314, эрдэс=>319, түүхийн холбогдолтой үгс=>347, анагаах ухааны нэр томьёо=>364, физикийн нэр томьёо=>369, цэргийн холбогдолтой үгс=>405, биологийн нэр томьёо=>486, анатомийн нэр томьёо=>582, хуулийн нэр томьёо=>665, техникийн үг хэллэг=>732, химийн нэр томьёо=>876, амьтан судлал=>970, эдийн засгийн нэр томьёо=>1106, ургамал судлал=>1310, эмнэлгийн нэр томьёо=>1490, худалдааны нэр томьёо=>10171 гэсэн байдалтай байна. Хайж байгаа үсгийг судлахад геологи уул уурхай, математик, статистик, физик, анагаах, техник, компьютерийн ухааны холбогдолтой үгс хамгийн эрэлттэй байгаа нь тогтоогдсон тул юуны өмнө эдгээр салбарын ангилалыг хийх зорилт тавигдаж байна. Мөн хайлтын машины оновчилол хийснээр хамгийн том хайлтын машинууд болох гүүгл (google.com) болон лийв (live.com) хувьд English Mongolian dictionary эсвэл Mongolian English dictionary гэсэн түлхүүр үгээр хайхад ямар ч гэсэн эхний хуудсан дээр нь гардаг болгов.

First Version of Bolor dictionary is released

Thursday, December 25th, 2008

За өнөөдөр Болор толийн анхны онлайн хувилбарыг гаргалаа. Хаяг http://www.bolor-toli.com
Одоогийн байдлаар Англи<->Монгол чиглэл 440 372 бичлэгтэй болсон тул дэлхий дээрх хамгийн том англи<->монгол толь болж чадсан хэмээн итгэнэм. Одоо цаашид илүү олон жишээ нэмэх болон хамгийн чанартай гэсэн тодотгол нэмэхийн төлөө бүх үгсийн орчуулгыг гараар баталгаажуулах ажлыг эхлүүлж байна. Мөн энэ чанарын баталгаажуулалт дууссаны дараа бусад толинуудыг нэмэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү онлайн толь нь ямар ч зорилгоор хэрэглэхэд төлбөргүй. Мөн та http://www.bolor-toli.com/index.php?nav=5&pageId=15 хуудаснаас толины виджетийг авч өөрийн вэбдээ холбон хэрэглэж болно. Мөн олон хэрэглэгч firefox search toolbar хийж өгөөч гэж хүссэн тул мөн дээрх хуудсанд нэмсэн байгаа. Түүнийг суулгана уу. Эсвэл шууд энд дараад суулгаж болно.
Энэ толины өөр нэг онцлог нь хайгаад олдоогүй үг бүрийг Хэлэлцүүлэгт нэмээд бүгдээрээ хэлэлцэх боломжтой. Мөн удахгүй дүрмүүд болон үгийн баялаг сайжруулагч програм нэмэгдэх болно. Та бүхэн таалан соёрхоод сэтгэгдэл болон хүсэлтээ үлдээгээрэй.

Болор толийн статистик

Tuesday, April 8th, 2008

Болор толийн нийт үг (утга) 350115 -д хүрсэнээс англи чиглэлийн үг 99738 монгол чиглэлийн үг 164084 болжээ. Хийгдсэн цагаас өнөөг хүртэл (~45 хоног) 12001 үгийн хайлт хийгджээ. Мөн өнөөдрийн хувьд 12 цагийн дотор 550 үг хайгдсан байна. Одоо л овоо хүмүүст хүрч байгаа юм боловуу. Одоогоор хайлтад олдоогүй бөгөөд зөв англи үгийн тоо 130 орчим байна. Зав гарахгүй байгаа тул орчуулж амжихгүй цугларсаар байгаа нь энэ.
Мөн дүрмийн алдааг нь шалгаагүй 1000 гариу геологийн чиглэлийн үгс ба 16000 орчим мэдээллийн технологийн үгс хүлээгдэж байна. Мөн опенофисын нэр томьёоны толиосоо найдвартай гэсэн үгсээ бас түүж нэмэх бодол бий. :-)

Ухаангүй ноён урагшгүй албат

Thursday, March 13th, 2008

Өнөөдөр дараах линкийг санаангүй олж уншив. 2003 онд их хурлаар гаргасан тогтоол юм байх. Латин үсгийн стандартыг баталлаа. Кирилл латин бичгийн хоорондын хөрвүүлэлтийг автоматаар хийдэг програм хангамж гаргана гээд нилээн хэд дахин заачихсан харагдана.

http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=118&Itemid=173

Гэтэл гарсан програм нь хаана байнаа? За тэгээд стандартыг нь голлон хийсэн нөхдөөс нь асуухаар

http://www.computertimes.mn/index.php?option=com_transformer&Itemid=291&get=1

хаягийг өгөв. Та бүхэн “Nar hirtsen jil” ч гэдэг юм уу хөрвүүлээд үзээрэй. Санасан үр дүнг тань өгөхгүй.
Учир нь “ts” ээс “ц” эсвэл “тс” буулгалт яаж авах нь нэгэн утгатай бус байгаа юм. (Энэ зөвхөн нэг жишээ. Өөр хүндрэл бий.) Уг нь c->ц ч гэдэг юмуу аль болох 1:1 рүү тэмүүлэх байдлаар стандартаа хийсэнсэн бол програм ядах юмгүй хийгдэх байлаа.
Үнэндээ одоо тэр гаргасан байгаа стандартаар нь төгс оновчтой програм хэзээ ч гарах боломжгүй. Гаргалаа гэхэд маш их шалгалт хийсэн, оновчтой бус шийдэлтэй нүсэр зүйл болох юм. Бараг монгол үгийн санг шалгах ч хэрэг гарч магадгүй шүү. :-(
Стандарт гэдэг зүйлийг маш өндөр мэдлэгтэй хүмүүс л хийдэг. Манайд харин ямар хүмүүс хийгээд байнаа. Хамаг олныг үймүүлсэн ч юм шиг л (хорлож байгаагаас өөрцгүй) юм хийгээд байна уу даа? Ухаангүй ноён урагшгүй албат гэдэг л энэ байх даа хөөрхий.
Монгол хэлтэй холбоотой програм бичих гэхээр дүрмээс авхуулаад энэ мэтийн хөгийн зүйлс их л саад болох юм даа.
Их эрдэмтэн Ренчин гуайн хэлсэн “Монгол бичиг толгой дохиулаад за за гэдэг сайн бичиг, Кирилл бичиг толгой сэгсрүүлээд үгүй үгүй гэдэг муу бичиг” гэдэг үг л байн байн орж ирэх болов.
Одоо яая гэхэв чадах хүртлээ л зодолдохоос доо.

Болор толь шинэчлэгдлээ

Monday, February 4th, 2008

Болор толийн вэб хувилбар (http://www.bolor-toli.com) хаягт бий.
Энэ толийг би ОпенМН холбооны орчуулгын үйл ажиллагааг дэмжих, мөн хийгдсэн ажлууд дээр суурилан сайжруулах санаатайгаар эхлүүлсэн боловч зөвхөн мэдээллийн технологи гэж явцууруулалгүй, улам өргөжүүлэн мэргэжлийн салбар тус бүрээр нь ангилан бүхий л монголчууддаа зориулан хийхээр шийдлээ.
Тиймээс өгөгдлийн баазын бүтцээ өөрчлөн хуучин байсан бүх үгсийг устган өөрт байсан эх сурвалжуудыг ашиглан электрон аргаар хянан, шалгаж (нилээд олон скрипт програмууд бичив) нягтлан боловсруулаад туршилтын хувилбарыг шинэчлэн тавилаа. Энэ толь бичгийн програмын архитектур нь цааш хэдэн ч хэлүүд нэмэгдэх боломжтой бүтэцлэгдсэн болно. (Мөн нэг далдын хар санаа нь энэ толийг автомат орчуулгын програмд ашиглахад боломжтой байхуйц бүтэцлэхийг ихэд чармайв. :-) )
Тиймээс цаашид герман<->монгол болон орос<->монгол чиглэлүүд нэмэгдэх болно. Одоогийн байдлаар монгол->англи чиглэл нь давхардаагүй тоогоор 136 550 толгой үгстэй бөгөөд англи->монгол чиглэл нь давхардаагүй тоогоор 84 788 хүрч давхардсан тоогоор чиглэл тус бүр 268 451 үгстэй боллоо.
Одоо энэ толь маань одоогоор интернэтэд байгаа бүх англи<->монгол толь бичгүүдээс хамгийн том нь болсон болов уу гэж бодож байна. Тиймээс та бүхэн найз нөхөддөө тарааж болно. ;-)

Мөн одоогийн байдлаар жишээ бичвэрүүд ороогүй ба одоо хийж байгаа монгол үг үсгийн алдаа шалгагч mnspell-р (энэ програмын тухай өмнөх бичлэгүүдээс олж уншина уу) шалгаж байгаа ба удахгүй нэмэгдэх болно. Мөн хуучин байсан үгсүүдийг хянан шалгаад нэмэх бөгөөд энэ жилдээ багтан энэ толь бичиг маань давхардсан тоогоор 300 000 нилээн давсан үгтэй болох болов уу.
Одоо цааш юу юу ямар дарааллаар хийхийгээ тодорхойльё!

  • Хэрэглэгчийн оруулсан үг зөв эсэхийг шалгаад буруу үг бол төстэй үгсийг санал болгох боломж нэмэх
  • Жишээ бичвэрүүдийг шалган нягтлаад нэмэх
  • Хэрэглэгчдэд үг/утга нэмэх, засах болон байхгүй үгсийг хэлэлцэх зэрэг боломжуудыг хангах.
  • Хуучин байсан орчуулсан үгсийг хянаж оруулна.
  • Герман<->Монгол чиглэлийг оруулна. Үгсийн сангийн хувьд Англи<->Монгол той тэнцүү хэмжээнд очих болов уу
  • Орос<->Монгол чиглэлийг оруулна. Үгсийн сангийн хувьд Англи<->Монгол той тэнцүү хэмжээнд очих болов уу
  • Веб хувилбарын анхны жинхэнэ хувилбарыг бэлэн болгох
  • P2P зарчмаар ажиллах клиент програм бичих.

Цаашид энэ толийг автомат орчуулгын програм гаргахад ажиглах боломжтой байлгах үүднээс сангийн үгсийн чанарт маш их анхаарал хандуулан ажиллаж байгаа болно.

Эцэст нь энэ толь маань туршилтын шатандаа явсаар байгааг тэмдэглэе.

Та бүхний оюуны мэлмий бат оршиг!

Monconv for MS office

Friday, October 19th, 2007

Зарим нэг хүмүүсийн урьд нь хүсэж байсан хүсэлт болон Батзаяагийн хүсэлтийг биелүүлж сүүлийн 2 өдөр ажлаа тараад Monconv хөрвүүлэгч дээрээ жаахан сууж ямар ч гэсэн MS Word, MS Powerpoint, MS Excel дээр ажилладаг болгов. Маш яаруу бичсэн тул Вордоос өөр програм дээр туршсангүй. Зарим формат алдагдуулж байгаа харагдсан. Гэхдээ ямар ч гэсэн кодчилол нь зөв хөрвүүлэгдэж байгаа болно. Дараа сайжруулая.
Энэ хаягаас татаж аваад Monconv 1.1 for Office -г суулгаарай.
VBA script бичих гэснээ болиод ирээдүйг нь харж COM интерфэйсээр Офисын Залгаас програм маягаар бичсэн болно. Хийсэн орчин нь VS 7.1 байсан ба Офис нь MS Office 2003 байсан тул MS office 2003 ашиглахыг зөвлөе.
Одоогоор олон алдаа мадаг байгаа альфа хувилбар гэхүү дээ. Хэрэв та туршаад алдаа илрүүлбэл тэр тухай нь энэ бичлэгт сэтгэгдлээр нэмээрэй.
***************** Засвар ******************
Яарч сандраад суулгац бэлтгэсэнийхээ дараа шалгаагүй нь бурууджээ. Суулгац бэлтгэх үедээ зохиогчийн талбарыг хоосон орхисоноос болоод суухгүй байжээ. Одоо зүгээр суух байхаа.