За өнөөдөр нэг шинэ төсөл эхлүүлж „Системийн Шаардлагын Анализ„ хийх хэрэгтэй болов. Хуучин танил LaTEX дээрээ хиймээр санагдаад MikTex татаж, суулгах гээд зүгээр сууж байхдаа өдрийн тэмдэглэлдээ ганц хоёр зүйл Программист болон Програм Хангамжийн Инженер хэмээх мэргэжилийнхээ тухай нэммээр санагдав.
Программист гэж хэн бэ?
Хэрэв та миний компьютер эвдэрчихлээ, хэн програм хангамж сурдаг билээ, хэн программист билээ түүнээс асууя байз гэж боддог бол өөрийн ойлголтыг бага зэрэг засаад аваарай.
Барилгын архитектурч шавар зөөдөггүй, цөмийн физикч машин засдаггүй. Эмч хүн эм найруулдаггүй. Программист хүн компьютер засахыг заалгадаггүй. Хэрэв ямар нэг программист хүсэл сонирхолоороо (хоббигоороо) техник хангамжтай зууралддаггүй бол, эсвэл ямар нэг газар системийн администратор хийдэггүй л бол таньд туслаж чадахгүй.
Тэгвэл программист гэж юу хийдэг хэн юм бол?
Та зурагтаар аврага динозавртай хүүхэлдэйн кино эсвэл „Бөгжний эзэн“ киног үзсэн үү? Программист байхгүй бол тэд тэгж жинхэнэ мэт харагдахгүй.
Майкрософт компанийн Виндовс үйлдлийн систем гэж сонссон уу? Түүнийг программистууд хөгжүүлсэн.
Автомат удирдлагатай онгоц гэж дуулсан бол тэнд олон зуун программистууд оролцдог.
Сонин, радионоос програм хангамжийн алдаанаас болж хиймэл дагуул, пуужин сүйрлээ гэж сонссон уу? Хэрэв программстуудыг их дарамталж хүчиндвэл иймэрхүү зүйл тасрахгүй байх. 😉
Таны гар утас жингэнэсэн муухай чихэнд чийртэй аятай юу? Түүнд тань программистууд буруутай. Тэдний мэдрэмж тэр. 🙁
Одоо таньд хэн программист болох тухай төсөөлөл үлдэв үү? Программист гэж хэн болох юу хийх чадах ёстой байдгийг зөвхөн программист хүн л хамгийн сайн мэддэг тул та өөрөө программист болоход буруудахгүй шүү. 😀
За нөгөө MikTex маань суучихлаа. Ажлаа хийе дээ.
Програм хангамжийн инженер гэдэг маань программистаасаа бас жаахан ялгаатай. Түүнийг дараа бичье.
Leave a Reply