Сүүлийн үед CVS -с SVN рүү ихэнх төслүүд нүүх болов. Албан бус боловч яалт ч үгүй SVN нь CVS-ыг залгамжилан, түүнийг түрж гарч ирж байгааг хөгжүүлэгчид бид харж байна. Өнгөрсөн жил ОпенМН багийнхаа CVS ыг ч би SVN рүү шилжүүлж орхисон билээ.
CVS нь Eclipse дээр стандартаар хамт суучихсан байдаг тул CVS проектуудыг шууд үүсгээд хэрэглэхэд амар байдаг. Харин SVN-ийг хэрэглэхийн тулд та Subclipse суулгах хэрэгтэй болно. Энэ нь Eclipse-н нэг плагин юм. Нэг хэсэг shell дээр гараараа SVN checkout хийж явдаг байгаад залхуу хүрээд Eclipse CVS шиг амар боломж хайсаар Subclipse -г олсон юм.
Суулгахад плагин яаж суулгадаг билээ тэр зарчимаар маш амархан суулгана. Help -> Software Updates -> Find and Install гэж ороод Search for new features to install гэдгийг сонгоно. Тэндээ new Remote Site гэдэг товчийг дараад гарч ирсэн цонхонд Subclipse гэсэн гарчиг өгөөд http://subclipse.tigris.org/update хаягийг оруулна. Ингээд суулгах процесс автоматаар үргэлжлэх ба эцэст нь Eclipse шинээр эхлүүлэхийг асууна. Түүнийг зөвшөөрч эхлүүлсэнээр суух процесс дуусна. Суулгах явцад асуудал гарвал http://subclipse.tigris.org/install.html хаягаас дэлгэрүүлэн харж болно.
Харин яаж хэрэглэхийг одоо дурдая.
Window->Show View -р ороод Other гэдгийг сонгоно. Дараах цонх гарч ирэх ба SVN Repository -г сонгон нээнэ.
Үүний дараа гарч ирэх цонхонд баруун товшилт хийгээд дараах зургийн дагуу SVN repository зааж өгнө.
Жишээлбэл https://mngl.net/openmn/gnome/ гээд өгчихөж болно. Энд ОпенМНыхэний хийсэн Гномын монгол орчуулгын сүүлийн хувилбар байгаа. Энэ холбоосын тохиргоог цаашид хийхдээ Window -> Preferences-> Team -> SVN рүү ороод хийнэ.
Шинэ проект SVN-с авч үүсгэх хэрэгтэй болбол одоо File -> New -> Project гээд ороход дараах байдлаар нэмэгдсэн байх болно.


Repository-тойгоо ажиллах болбол оруулж ирсэн тухайн төслийнхөө нэрэн дээр баруун товшилт хийгээд Team рүү орж, доорхи зурган дээр харагдаж байгаагийн дагуу ажиллана. Яг л CVS -тэй ажиллаж байгаатай ижил.

ОпенМН -ы вэб хуудсан дээр Commit, Checkout гэх мэт Repository-тай ажилладаг үйлдлүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
Нуршаад байлгүй тодорхой бичихийг оролдов.


4 Comments

Erkhemee · 2007/05/23 at 06:22

Сайн уу Бадрал. Чиний блогт анх удаагаа зочилж байна. Сайхан нийтлэлүүд ихтэй болжээ. Байнга орж ирж уншиж байнаа.. Амжилт хүсье!

М.Эрдэнэчимэг · 2007/05/23 at 07:34

Үг хэллэг зүгшрүүлэхэд өөрийнхөө тус болж чадах чинээгээр саналаа бичие. Бид толь бичгийн орчуулгандаа залгаас програм(plug-in),холбоос(link)гэх зэргээр бичиж байгаа. Тэмдэглэл файлд дээрх маягаар бичвэл бас хүмүүс санаа авч монгол хэллэг зүгширэхэд тус болж магад. Амжилт хүсье

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2008/02/28 at 02:08

За сүүлийн 2 сард 4-5 залуус хувийн имэйл хаягаар “програм хангамжийн инженер болохын тулд юу юуг давуу үзэж судлах вэ?” гэсэн асуулт тавьж зөвлөгөө хүсчээ. Ер нь сүүлийн үед сардаа бараг нэг ийм хүсэлт ирж байгаа тул энэ тухай блог дээрээ нэг бичээд тавь

spooky · 2009/05/02 at 03:19

Би саяхан eclipse-гийн гар утасны eclipseme гэдэг plugin суулгах гэсэн чинь чаддаггүй ээ. Надад гар утасны програм бичихэд зориулагдсан plugin суулгах зааврыг өгөөч зургаар байвал зүгээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *