Mercurial болон SVN-г харьцуулан тавив.
Mercurial interaction
Энэ 2-г харьцуулахад тийм ч тохиромжтой биш. Учир нь нэг нь тархмал нөгөө нь төвлөрсөн удирдлагын системүүд юм. Өөр өөрийн давуу дутуу талтай. Гэхдээ яагаад би өөрийн төслүүдээ тархмал систем рүү шилжүүлсэн бэ гэвэл түүнийг төвлөрсөн удирдлагатай хэлбэрээр мөн ашиглаж болж буй явдал. Мөн дотоод болон төв агуулах руу бичих, авах (push, pull) болон дотоод агуулах руу бичих, авах (commit, checkout) гээд арай төвөгтэй мэт боловч тухайн тушаалуудыг commit дээр нь commit ба push давхар, pull дээр нь pull, checkout -г давхар хийдэг болгон тохируулж болж байгаа юм. (TortoiseHG дээр туршиж үзэв.) Ингээд ажиллагааны хувьд svn-с дутахгүй болов.
Mercurial interaction

  1. Mercurial-н хувьд бүх хөгжүүлэгчид дотоод агуулах нь байгаа тул хөгжүүлэгчийн тоогоор нөөц хувилбар байж байнаа гэсэн үг. Харин SVN-ы хувьд зөвхөн төв дээр л төслийн бүх түүх хадгалагдана. Сервер эвдрээ бол дуусаа.
  2. SVN/CVS-н хувьд merge хийхэд байнга зөрчил гарч үнэхээр мэдрэл барж ядаргаатуулдаг. Энэ тал дээр Mercurial/Git үнэхээр харьцуулашгүй диваажин. Шилжүүлэх хамгийн том гол давуу тал энэ л байлаа.
  3. SVN-ий хувьд сервер унах, интернэт тасалдах үед бидний хооронд солилцоо хийх нь боломжгүй болж байлаа. Харин mercurial-р ганц имэйл шидэлцээд солилцох боломжтой болов.
  4. SVN-ий хувьд trunk/tags/branches ялангуяа tags branch 2 толгой эргүүлээд ядаргаатай байдаг нь таалагддгүй байв.
  5. SVN-ий бүх лавлахад .svn үүсгэх нь үнэхээр тохиромжгүй байсан.
  6. Интернетэд хүчин чадлын хувьд git-г mercurial-c илүү гэсэн байсан ч миний хувьд сүйдтэй ялгаа мэдэгдээгүй бөгөөд харин ч mercurial нь маш олон IDE-д (Eclipse, NetBeans, Visual Studio …) холбогдсон бөгөөд виндовсийн хувьд TortoiseHG гэж сайхан багаж байсан нь mercurial-г сонгоход хүргэсэн билээ.

6 Comments

Хасчулуу · 2011/01/15 at 15:08

Сайхан харьцуулалт байна, баярлалаа. Би SVN, Mercurial сонсож, сонирхон оролдож байснаас хэрэглээндээ оруулаагүй. Харин Git миний хэрэгцээг бүрэн хангаад байгаа, мөн ихэнх нээлттэй тархац, төслүүд git дээр байгаа юм шиг харгдаад git ашиглаж байна. Мөн github гэх мэт гоё гоё үйлчилгээнүүд ч байдаг. Хэрэгцээндээ төдийлөн IDE ашиглаад байдаггүй болохоор шууд тушаалын мөрнөөс хандах нь амар байдаг.

badaa · 2011/01/15 at 16:42

Git Mercurial-н хооронд сүйдтэй ялгаа байхгүй. Mercurial арай түрүүлж үүссэн. Mercurial-н хувьд мөн bitbucket гээд gethub шиг үйлчилгээ үзүүлэгч бий. Гэхдээ иймэрхүү үйлчилгээ үзүүлэгчид нь нээлттэй системүүдэд л зүгээр болохоос арилжааны програмуудад төдийлөн тохиромжтой болон хямд бус.
Ихэнх нээлттэй эх бүхий програмууд git ашигладаг мэт боловч томоохон гэсэн системүүдээс жишээлбэл SUN (одоо Orcale), Openoffice, Mozilla, Xen, W3C, Netbeans, … гээд цаашлаад жижиг сажиг маш олон төслүүд mercurial-г ашигладаг.
IDE ашигладаг ч бай үгүй ч бай, SCM-ээ тушаалын мөрөөс удирдаад байж болно л доо. mercurial ч ялгаагүй. Харин ч git гэсэн тушаалыг бодвол hg гээд нэг үсгээр богино. 🙂 Гэхдээ багаар ажиллахад маш олон хүн IDE-тэйгээ холбож ашиглахыг илүүд үздэг.

Баярхүү · 2011/01/16 at 10:34

аанхан Mercurial юм биз дээ 🙂

Erkhemee · 2011/01/17 at 10:11

Сайн уу, Бадаа. Соёмбо Линуксийн шинэ хувилбар гаргах талаар ярилцах хэрэг байна. Мессенжерт ороод ирээрэй 🙂

hehe · 2011/02/05 at 00:24

Linus Torvalds ah ene Git-g aihtar magtaad(youtube deer http://www.youtube.com/watch?v=4XpnKHJAok8), svn-n merge-g l goochlod bsan iimerhuu zagvartai bsiim bna tsag gargaj hiisend bayrlaa. Barag l ta mudak l bish bol SVN bitgii ashiglaarai geed l…)) Tegsen nuguu Tanenbaum bolhoor mani eriig sain coder gehdee aimshigtai muu engineer gej avchiinale))

erdene · 2011/04/06 at 07:39

Сайн байна уу?

Сүүлийн үед ажил дээрээ хувилбар удирдлагын систем ашиглах гээд жаахан судаллаа. Mercurial хувилбар удирдах систем суулгах, хэрэглэгч үүсгэх, тохиргоо хийх талаар заавар зөвлөгөө, эсвэл өөрөө үзэж байсан холбоос зэргээ оруулж болох уу? тэгвэл их баярлах байна.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *