Та програм хангамжийн инженерчилэлийн шинжлэх ухаанд “Mongolian Horde Concept” гэж байдгийг мэдэх үү? Хэрэв үгүй бол цааш уншаарай.
Програм хангамжийн инженерчилэлийн үе шатуудаас хамгийн хялбар нь програмчилах, хамгийн төвөгтэй нь төлөвлөлт байдаг билээ. Тиймээс програм хангамжийн инженерчилэлийн тулах/туслах нэгэн чухал процесс болох төслийн удирдлага ба төлөлөвлөгөөний талаар маш товч дурдая. Энэ нь тухайн төслийн зардлыг үндсэнд нь тодорхойлж өгдөг тул хамгийн чухалд тооцогддог. Төслийн зардал тооцох тухай би ноднин монголд програм хангамжийн инженерчлэл лекц уншиж байхдаа цухас дурдаж байсан. Boem-ын тэгштгэлийг санана уу.
Z = aP^m
Z – Зардал
a – Тогтмол фактор
P – Бүтээгдэхүүний хэмжээ
m – Экспонент [1.05 – 1.2]
Энэхүү тэгштгэл дээр холболтын зардлын тухай яригддаг. 2 хүний хувьд 1 (хэрчимийг санана уу), 3 хүний хувьд 3 (гурвалжинг санана уу), 4 хүний хувьд 6, n хүний хувьд n(n − 1) / 2 гэх мэтээр хурдтай өсөж байна. Олон хөгжүүлэгч бүхий том төслийн хувьд түүнийг зохион байгуулах зардал ямар хурдтай өсөж байгааг та харж байна.
Үүнээс улбаалан IBM -н OS/360 (Operating System/360) төслийн ахлагч Brooks “Adding manpower to a late software project makes it later” (Програм хангамжийн төсөлд хүний хүч хожуу оруулбал түүнийг дуусгах хугацааг удаашруулна) гэж тодорхойлсон байдгийг түүний The Mythical Man Month гэсэн номноос олж болно. Энэ нь төслийн удирдагч эсвэл програм хангамжийн инженерүүдийн заавал уншсан байвал зохих сайн номны нэг болов уу. Түүний үндсэн санаа нь тун ойлгомжтой. Шинэ хүн ялангуяа хөгжүүлэх үйл явцын сүүлийн шатуудад орж ирэхэд түүнд хэлж ойлгуулах, заах зардал хуучин гишүүдийн боломжтой чадварлаг хөгжүүлэгчидэд өгөөд хийлгэчих зардлаас илүү гардаг гэдгийг л харуулсан явдал.
Тиймээс цөөхөн бөгөөд чадварлаг хөгжүүлэгчидтэй баг нь олон чадвар муутай хөгжүүлэгчтэй багаас хавьгүй илүү. Сайн програмист нь жирийн програмистаас 5-10 дахин үр бүтээмжтэй байдгийг Броукс мөн онцолсон байдаг. Монголчууд яагаад тийм цөөхүүлээ байгаад дэлхийг эзэлж чадсан билээ? Чингис хааны арга ухаан чадварлаг удирдлагын ачаар л тэгж чадсан. Тэр чадварлаг удирдлага нь юу байв? Түүний 10 -тын систем гэчихвэл буруудахгүй биз.
Броуксын дэвшүүлсэн санаа нь их эзэн Чингис хааны маань энэхүү агуу системийн санаа байсан тул ингэж нэрлэгдсэн юм болов уу. Програмистууд хамгийн анхны зохиогчийг хэзээ ч мартдаггүйн нэг жишээ энэ буюу. 😉
Програм хангамжийн төслийн багийг бүрдүүлэхдээ тухайн төслийн хэмжээнээс хамааруулан төслийн багаа бүрдүүлэх хэрэгтэй ба энэ заавал 10-т биш 5-т, 8-т гээд хувааж ч болно. Ингээд хэсгүүдийн ахлагчаар заавал нэг хүн томилох хэрэгтэй. (crux = гол бай) Тэр хүн тухайн даалгаварыг ерөнхийд нь бүрэн мэдэж байх хэрэгтэй бөгөөд доороо байгаа гишүүддээ хувааж өгч хийлгээд өөрөө холбох ёстой. Түүний дараа хэсгийн ахлагчууд нийлж нийт програм хангамжийг холбож босгож ирнэ.
Ямар нэг хэсгийн ахлагч байхгүй юмуу чадвар сул бол төсөл босч ирэхэд их хүндрэлтэй эсвэл бүр босч ирж ч чадахгүй нурна гэсэн үг. Тест болон чанар шалгалтын багийг маш чадварлаг хөгжүүлэгчидээр бүрдүүлэх нь бүтээгдэхүүний чанарыг өндөрт өргөнө.
Чингисийн үр сад бид түүний босгосон системийг хамгийн сайн хэрэглэж, сайжруулж чадах учиртай бөгөөд үүнийг бид өөрсдийн салбартаа хэрэглэж чадсан хойно програмчилалаар дэлхийг байлдан дагуулнаа гэсэн үг бусуу…


8 Comments

Очирхуяг · 2007/09/11 at 02:28

Санал нэг байна.

Баярсайхан · 2007/09/11 at 04:41

Хэрэгжүүлж болохоор жинхэнэ монгол санаа байна.

Tamir · 2007/09/11 at 04:46

Hi Badaa,

Heregtei sanaa hundsun baina shuu. Amjilt husye.

Tamir

Sainaa · 2007/09/12 at 14:51

Mongolian Horde concept gej duulaagui yum baina. Saya googledeed uzsen chini zunduu yum garch baina. Thanks Badaa. 10-tiin systemiig buteesen etseg uvgudiinhuu tuluu!

tumur · 2007/09/13 at 09:10

monconv 1.1 iig yaj haanaas tataj avah ve

ulzii · 2007/09/17 at 19:05

Тухайн удирдах хүн нь төслийн талаар маш сайн мэдэж байх мөн логик сэтгэхүй сайтай, менежтентийн мэдлэгтэй байх ёстой боловуу.
Ямар нэгэн том төслийг хийж эхлэхээсээ маш зохион байгуулалттай нэгдсэн системээр хийвэл сүүлд нь засах болон багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд нэг их нөлөө үзүүлээд байдаггүй. Кодын стандартчилал гэдэг юм бол миний бодлоор нилээд чухал зүйлийн нэг.
Бадаагын дэвшүүлсэн санааг монголын маань програм хангамжийн компаниуд үйл ажиллагаандаа тусгавал илүү их амжилт гаргах нь дамжиггүй

gegeenAustralia · 2008/02/05 at 22:24

sonirholtoi yumaa. tosliin management chiglel ruu nuhaad baigaamuu.

Project manager bolon oor 2 IT-n torloor delhiid hamgiin ondoroor unelegdeh bolomj haana baigaag medeh u.

215000$ per year in Australia.
delgerenguigeer: http://www.gegeen.com

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *